“Микроны босс” нээлтээ хийнэ

Автор | Zindaa.mn
2013 оны 08 сарын 12

Цоо шинэ инээдмийн кино болох “Микроны босс” УСК энэ сарын 15-нд нээлтээ хийнэ. Тус кинонд МУСТА жүжигчин Д.Баттөр, жүжигчин О.Долгор болон реппер Gee нар тогложээ. Эрчүүдийн үнэнч нөхөрлөлийн тухай өгүүлэх энэхүү киноны зохиолыг Д.Мөнхбат бичиж, ерөнхий найруулагчаар Л.Лхагаважаргал нар ажиллажээ. Түүнээс гадна хөгжмийн зохиолчоор СТА Б.Одбаяр, ерөнхий зураглаачаар О.Өгөөдэй нар ажиллаж киноны дууг жүжигчин Батаа өөрөө дуулж олонд хүргэжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top