А-Capella хамтлагийнхан уран бүтээлээ түр засварлуулж, хувийн амьдралаа анхаараад тун завгүй яваа аж. Тухайлбал, Б.Одбаяр АНУ-д найруулагчийн мэргэжлээр суралцаж байгаа бөгөөд удахгүй сургуулиа төгсөх бол Ц.Мөнх-Од өөрөөсөө арав гаруй насаар дүү бүсгүйг ханиараа сонгожээ. Нэг хэсэг “нялх ногоо”-той амьдралаа эхлүүлж яваа гэх мэдээлэл цацагдаад удаагүй бол түүний найз бүсгүй бие давхар болсон сураг дуулдлаа.
Түүний “нялх ногоо” Б.Азжаргал хэмээх бүсгүй нь ИЗИС-д жүжигчний мэргэжлээр сурдаг бөгөөд Ц.Мөнх-Одын бие дааж авсан ангийнх нь оюутан буюу түүний гарын шавь нь гэнэ.
Сэтгэгдэл ( 0 )