“Их газрын чуулган” тун удахгүй

Автор | Zindaa.mn
2013 оны 08 сарын 13

Олон улсын хэмжээнд зохиогддог “Их газрын чуулган” наадам энэ сарын 16-19 нд Дундговь аймагт зохиогдоно. Тус арга хэмжээ нь “Наранцацралт сан”-гийн 10 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдаж буй  арга хэмжээнүүдийн үргэлжлэл юм. “Их газрын чуулган” наадам Ж.Дорждагвын 110 жилийн ойд зориулсан “Дуртмал сайхан” сэдэвчилсэн номын үзэсгэлэн гарахаас гадна “Уран үгсийн чуулган” яруу найргийн үзэсгэлэн, Шилдэг уран бүтээлийн нэгдсэн тоглолт, уртын  дуучин Н.Норовбанзадын нэрэмжит “Уяхан замбуу тивийн наран”  гэрэлт хөшөө овоо тахилгад хүндэтгэл үзүүлэх ёслол, “Их газрын чуулган-III” яруу найргийн баяр, хүндэтгэлийн цэнгүүн зэрэг урлаг, соёлын арга хэмжээ багтжээ. Түүнээс гадна олон улсын соёл урлагийн байгууллагуудын уулзалт, форум болохоороо онцлог юм. Энэхүү форумын үеэр олон улсын соёл урлагийн багууллагуудтай хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top