Төрийн соёрхолт дуучин Д.Болд "Bold unplugged night” тоглолтоо хийхээр бэлдэж байна. Тоглолт энэ сарын 16-ны 20.00 цагт “Blue sky”-ын “Vegas” клубт ёонсогчидтойгоо уулзахаар төлөвлөжээ. Тоглолтод дуучин Д.Болдын хамт "Камертон-2" хамтлаг, төгөлдөр хуурч Пүрэвсүх, соло гитарчин Баадий, басс гитарчин Билгээ, бөмбөрчин Одхүү, Jerry нар амьд хөгжим ба түүний хит дуунуудаар угтан авна. “Vegas” клуб 500-600 хүний багтаамжтай бөгөөд Болдын амьд тоглолтын тасалбар 30 мянган төгрөг юм байна.
Дуучин Д.Болд "Bold unplugged night” тоглолтоо залуучуудын чөлөөт цагаа өнгөрөөдөг үйлчлүүлэх дуртай клуб, лаунжуудаар үргэлжлүүлэн тоглох ба энэ намрын анхны шоуны нээлтийг ийнхүү хийж байна.

Сэтгэгдэл ( 0 )