Өнгөрсөн баасан гарагт АНУ-ын кино театруудаар "Cars" хүүхэлдэйн киноны төслийн багийнхан тус киноноос санаа авч "Planes" хэмээх киног бүтээсэн нь нээлтээ хийжээ. Уг киноны найруулагч Клай Холл сэтгүүлчдэд өгсөн ярилцлагадаа “Энэ бол гайхалтай кино байх болно. Америкийн нэгэн бяцхан тосгоны хүү гэрээсээ гарч дэлхийг тойрон, олон гайхалтай зүйлстэй танилцаж, өөр соёл, өөр хэв загваруудыг мэдрэх болно” гэжээ. Кинонд жүжигчин Дейн Кук, Тери Хэтчер болон Жулия Луис-Дрейфус нар дуу оруулжээ. "Planes" хүүхэлдэйн киног Волт Дисней Пикчерсийн дэргэдэх Диснейтүүн студи 50 сая ам.долларын өртгөөр бүтээсэн байна. "Planes" хүүхэлдэйн киноны эхний анги дөнгөж нээлтээ хийгээд байгаа ч төслийн багийнхны зүгээс хоёрдугаар анги хэзээ гарах тухай мэдээлжээ. Киноны хоёрдугаар анги болох “Planes: Fire & Rescue” нь ирэх оны долоодугаар сарын 18-нд гарах юм байна.

Сэтгэгдэл ( 0 )