Сүүлийн үед Холливүүдийн одод өөрийн нэрийн брэнд болон үнэртэй ус гаргах нь элбэг болжээ. Тэдгээр одын тоог Реппер Ники Минаж өнгөрсөн жилээс нэгээр нэмээд байгаа. Тэрбээр өнгөрсөн жил өөрийн нэрийн Pink Friday сүрчиг болон тод өнгийн хувцасны коллекшиноо гаргасан бол энэ удаа хоёр дахь шинэ үнэртэнгээ гаргахаар төлөвлөжээ. Энэ тухайгаа тэрбээр өөрийн Instagram дээрээ постлосон бөгөөд “Minajesty” үнэртэн ирэх сарын 15-наас албан ёсоор худалдаалагдаж эхлэх юм байна. “Minajesty” үнэртэн нь савлагааны хувьд Pink Friday-тай их төстэй болжээ.

Сэтгэгдэл ( 0 )