“Галзуу хулгана” тоглоомын нээлт болно

Автор | Zindaa.mn
2013 оны 08 сарын 14

Хүүхэд багачууд гэлтгүй сонин содон, аз туршсан зүйлд татагдаж байдаг хүн бүхний хүлээлтийг үүсгээд буй "Галзуу хулгана" тоглоомын нээлтийн үйл ажиллагаа энэ сарын 23 -нд Үндэсний соёл амралтын хүрээлэнд 18 цагаас болно. "Twisted Rocket" хэмээх энэхүү арга хэмжээнд бүх насныхан хүрэлцэн ирэх боломжтой. Зохион байгуулагчид нийт 10000 гаруй хүнийг хүлээн авахаар төлөвлөж байгаа ба тасалбар 10000 төгрөгийн үнэтэй байх юм. Тоглолтонд урилгаар The Lemons, A Sound, Kiwi, Tatar, Anemone, The Colors, Vatame хамтлагуудаас гадна дуучин BX, Баажий, Цэлмүүн, Чойжоо гээд олон уран бүтээлч ирэх юм байна. "Галзуу хулгана" -ын туршилтын гулгалтуудын энэ сараас хийж эхэлжээ. Одоогоор 500 гаруй туршилтын гулгалт хийсэн бөгөөд 1000 дахь гулгалтаас эхлэн албан ёсоор ажиллаж эхлэнэ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top