Ливэрпүүл Стьюарт Даунинг 7 сая еврогоор заржээ

Автор | Zindaa.mn
2013 оны 08 сарын 15

Английн Ливерпүүл клубын тоглогч Стьюарт Даунинг албан ёсоор Уэст Хэмд нэгдлээ. Ливерпүүл түүнийг Уэст Хэм клубт долоон сая еврогоор заржээ. 29 настай тоглогч тус клубтэй дөрвөн жилийн гэрээ байгуулжээ. 2011 онд Астон Виллагаас Ливерпүүлд ирж байсан тэрээр 91 тоглолтод оролцож, өнгөрсөн улиралд таван гоолыг оруулсан юм.

Мөн Астон Виллад Даунинг хуучин багийн андууд болох Энди Кэррол, Жо Коул нартай хамтран тоглохоор болсныг мэдэгдсэн юм. Дебют тоглолтоо энэ бямба гарагт Кардифф Ситигийн эсрэг хийх юм. Нэмж хэлэхэд Даунинг 2005 оноос Английн шигшээ багт сонгогдон одоогоор 34 тоглолтод оролцоод байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top