”Микроны босс” өнөөдөр нээлтээ хийнэ

Автор | Zindaa.mn
2013 оны 08 сарын 15

МУСТА жүжигчин Д.Баттөр,  жүжигчин О.Долгор болон реппер Gee буюу Т.Мөнх-Эрдэнэ нарын тоглосон "Микроны босс" нэртэй цоо шинэ инээдмийн кино өнөөдрөөс дэлгэцнээ гарах гэж байна. Тус киноны зохиолыг Д.Мөнхбат бичиж ерөнхий найруулагчаар Л.Лхагважаргал, ерөнхий зураглаач О.Өгөөдэй, хөгжмийн зохиолчоор СТА Б.Одбаяр буюу Оки нар хамтран ажиллажээ. Эрчүүдийн үнэнч нөхөрлөлийн тухай өгүүлэх киноны дууг жүжигчин Батаа өөрөө дуулж олонд хүргэжээ. 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top