Нэрт дуучин Виктор Цойн дурсгалын тоглолт болно

Автор | Zindaa.mn
2013 оны 08 сарын 15

ЗХУ-ын хөгжмийн зохиолч, дуучин, хөгжимчин, жүжигчин, барималч, сийлбэрч Виктор Цойг 1980-1990- ээд оныхон андахгүй билээ. Тэрээр Ленинград (одоогийн Санкт-Петербург) хотод инженер Роберт Максимович Цой болон биеийн тамирын багш Валентина Васильевна Цой нарын гэр бүлд цорын ганц хүү нь болон мэндэлжээ.

Ази төрх, өвөрмөц хоолойгоороо тухайн үеийнхнийг байлдан дагуулж байсан дуучинг шүтэн бишрэгчид Монголд цөөнгүй бий.

Жил бүрийн наймдугаар сарын 15-нд Виктор Цойн дурсгалд зориулан тоглолт зохион байгуулдаг уламжлалтай билээ. Тэгвэл уламжлал болоод  удаж байгаа энэ удаагийн ээлжит тоглолт  өнөөдөр “Street 13” pub-д 20:00 цагаас болох гэж байна.

Продюсер, ая зохиогч Г.Ганг Виктор Цойн дурсгалд зориулсан  амьд хөгжмийн тоглолтыг зохион байгуулж байгаа бөгөөд энэхүү тоглолтод амьд хөгжмийн зарим хамтлаг,  дуучид оролцож, нэрт дуучны уран бүтээлээс дуулна.


Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top