Төрийн соёрхолт, дуучин Д.Болд өнөөдөр цомгийн баяраа "Bold unplugged night" нэртэйгээр “Blue sky tower”-ын “Vegas “ клубт хийх гэж байна. Түүний 11 дэх “R&B Pop” нэртэй цомгийн баярын тасалбар 30 мянган төгрөг юм.Тоглолтод манай шилдэг хөгжимчид болон "Камертон 2” шоуны ялагч залуус оролцох гэнэ.
Түүнчлэн Д.Болдын шинэ цомогт дуучин Хулантай хамтран дуулсан "Би дурламаар байна" нэртэй дуу багтжээ. Энэ дууны клипний зураг авалт аль хэдийн эхэлсэн бөгөөд тун удахгүй үзэгчдийн хүртээл болох аж.

Сэтгэгдэл ( 1 )