Хошин урлагийн гурван жүжигчин бүсгүй гол дүрийг нь бүтээсэн “Single ladies” романтик, инээдмийн уран сайхны киноны нээлт энэ сарын 16-нд буюу өнөөдөр нээлтээ хийх байсан. Гэсэн хэдий ч "Шинэ үе" продакшны "Фэйсбүүкийнхээ зураг шиг л байл даа" нэртэй хошин шоу тоглолтоос болж түр хойшлогджээ.
Учир нь "Шинэ үе" продакшны намрын шинэ хошин шоу тоглолт өнөөдөр нээлтээ хийх бөгөөд жүжигчин 3 бүсгүй киноныхоо нээлтийг 08 сарын 18-ны өдөр болгон хойшлуулсан байна. Киноны гол дүрүүдэд “Шинэ үе” продакшины жүжигчин Г.Ундармаа, “Х ТҮЦ” продакшины жүжигчин А.Туяа, “Мөрөөдлийн театр”-ын залуу жүжигчин О.Дөлгөөн нар тогложээ. Эдгээрээс гадна жүжигчин Т.Билгүүн, Н.Ялалт, Т.Баатархүү, П.Эрдэнэзаан, Д.Түвшинтөр, Ц.Ганзориг, Ц.Ганбаяр, Ш.Жавхлан, Л.Сөрөлт, Б.Отгонтуяа, Л.Нурбулан нарын чадварлаг уран бүтээлчид оролцжээ.

Сэтгэгдэл ( 0 )