”Outlaw” хамтлагийнхан архи биш сүү сонгохыг уриалав

Автор | Zindaa.mn
2013 оны 08 сарын 16

Эрдэнэтээр овоглосон "Outlaw" хамтлагийн залуус сүүлийн үед шинэ уран бүтээл туурвиж, эргэн уран бүтээлдээ шамдан оржээ. Манай урлагийнхан архи, тамхи сурталчилж, нийгэмд буруу үлгэр дуурайлал үзүүлж нилээдгүй шүүмжлэлд орж байсан үе саяхан. Тэгвэл тэдний хойч үе энэ алдааг засахаар шийдсэн бололтой.

Хэсэг нам гүн байж байгаад гарч ирсэн "Татар" хамтлагийнхан "Муу бүхний нөлөөллөөс дээгүүрт амьдарья" хэмээн хэсэгтээ л залуусыг уриалсан бол "Outlaw" хамтлагийнхан ч архи биш сүү сонгож байгаагаа фэйсбүүк хуудсандаа тунхаглажээ. Учир нь тэднийг сонсож, даган дуурайж хүмүүжиж байгаа залуу үеийнхэнд бол сайн хандлага болж байгаа юм. 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top