Монголын поп опера “Увертюра” хамтлаг шүтэн бишрэгчиддээ ээлжит бэлэгээ барих гэж байна. Тодруулбал, тус хамтлагийн чадварлаг залуус ирэх сард тоглолтоо хийхээр болжээ. Эх оронч үзэл, хүндлэлийг уран бүтээлээрээ хүргэдэг “Увертюра” хамтлаг Монгол Улсын Ерөнхийлөгчийн албан айлчлалтай хамт хэд хэдэн улсад Монголын уран бүтээлчид чадварлаг болохыг батлаад ирсэн юм. Тиймээс тус хамтлагийн тоглолт Монгол поп операг утгаар нь мэдрүүлсэн сайхан тоглолт болно гэдэгт олон хүн итгэлтэй байгаа юм. Өөрөөр хэлбэл дөрвөн жилийн өмнө Хөгжим бүжгийн коллежийг дуурийн дуулаачаар төгссөн нэг ангийн оюутнууд өнөөдөр та бидний сэтгэлд хоногшсон дуунуудыг шинэчлэн дуулж, олон чанартай сайхан уран бүтээлүүдээ нэгтгэн тоглолт тавихад бэлэн болжээ.

Сэтгэгдэл ( 1 )
эвэр туурай гэдэг гэсэн үүүү хахаха