“Шинэ цагийн Хоролмаа” буюу З.Онон хөл хүнд болжээ

Автор | Zindaa.mn
2013 оны 08 сарын 20

Залуу дуучин П.Идэржавхлан  гавьяат жүжигчин, дуучин Ч.Бат-Эрдэнийг түшсэнээр алдрын замд хөл тавьсан гэлцдэг. Тэрбээр ойрын үед их л баяр хөөртэй яваа сурагтай. Учир нь түүний эхнэр “Х-Түц”- продакшны залуу жүжигчин З.Онон хөл хүнд болж хосууд хоёр дахь үрээ өлгийдөн авах гэж буй аж.

Хосуудын хувьд жүжигчин З.Онон нөхөртэйгээ СУИС-ийн дотуур байранд анх танилцаж байжээ. Ононгийн хувьд “Учиртай гурван толгой” хэмээх уран сайхны киноны Хоролмаагийн дүрийг бүтээж “Шинэ цагийн Хоролмаа” нэр авч байсан төдийгүй сэргэлэн, адтай, спортод ч элэгтэй нэгэн гэлцдэг юм билээ. Харин П.Идэржавхлангийн хувьд ирэх есдүгээр сард хоёр дахь бие даасан тоглолтоо хийхээр зэхэж яваа гэнэ шүү. 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ogi(202.55.182.82) 2025 оны 03 сарын 13

Amjilt goe xos

1  |  0
yu ve(202.131.233.59) 2025 оны 03 сарын 13

engiin neg huuhen jiremsen bolno uu yana yy hend yamar hamaataiw uuriiguu ingej bicheed baidag yum uu haashaa yum

1  |  0
Top