Хийлч О.Байгаль “Босго тотго” киноны хийлч бүсгүйн дүрд тогложээ

Автор | Zindaa.mn
2013 оны 08 сарын 20

МҮОНТВ-ийн олон ангит “Босго тотго” киноны хийлч бүсгүй Туулын дүрд Хийлч О.Байгаль тогложээ. Хилчин Батчулуун, хийлч Туул хоёрын хайр сэтгэлийг харуулсан энэхүү киноны хэсэгт Москвад учирсан амьдралын эрхээр тус тусын замаар салан явж байгаа тухай өгүүлдэг байна. Хийлч О.Байгалийн хувьд урьд өмнө нь кинонд тоглож байгаагүй бөгөөд анхны дэлгэцийн бүтээл юм.

“Босго тотго” олон ангит уран сайхны киног Үндэсний олон нийтийн телевизийн “Тусгай салаа”, “Өдөр өдрийн нар” кино хийсэн баг хамт олон Хилийн цэргийн түүхт 80 жилийн ойд зориулан бүтээж байгаа аж. 

Хийлч О.Байгаль жүжигчин болов

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top