Яруу найргийн наадмын тэргүүн эзэнд хурдан удмын даага, таван зуун мянган төгрөг өгнө

Автор | Zindaa.mn
2013 оны 08 сарын 21

Монголын утга зохиолын нэрт төлөөлөгч Дашзэвэгийн Банзрагч агсны нэрэмжит “Молор-Эрдэнэ” яруу найргийн наадам ирэх сарын 14-нд Төв аймгийн Өндөрширээт сумын Аглаг хөдөөд болно. Тус наадмыг Төв аймгийн Өндөрширээт сумын 90 жилийн ойг угтан, нутаг орноосоо төрөн гарсан Монголын зохиолчдын эвлэлийн болон Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт нэрт яруу найрагч Дашзэвэгийн Банзрагч агсны уран бүтээлийг нийтэд сурталчлах, түгээн дэлгэрүүлэх, мөн яруу найрагчдын уран бүтээлийг дэмжих зорилгоор зохиохоор болсон нь энэ юм.

“Молор-Эрдэнэ” яруу найргийн наадмыг Төв аймгийн Өндөрширээт сумын ЗДТГ, Монголын зохиолчдын эвлэл, Монголын хурдан хүлгүүдийн өвийг хамгаалах нийгэмлэг, Монголын залуу зохиолчдын холбоо хамтран хэрэгжүүлэх аж. Харин яруу найргийн наадмын тэргүүн шүлгийн эзнийг хурдан удмын даага, таван зуун мянган төгрөгөөр шагнах гэнэ. 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top