Хүүхдээ өвдөхөөс хэрхэн сэргийлэх вэ?

Автор | Zindaa.mn
2013 оны 10 сарын 05

Монголын өвөл хүйтэн гэдгийг бид сайн мэднэ. Тэгвэл хүйтний улиралд бага насны хүүхдүүд амьсгалын замын халдвараар өвчлөх нь их байдаг. Тэгэхээр өвчлөхгүй байхын тулд юунд анхаарах ёстой вэ гэдэг асуулт мэдээж гарч ирнэ. Ингээд эцэг эхчүүд хүүхдээ өвчнөөс сэргийлэхийн тулд юунд анхаарах ёстой вэ гэдэгт анхаарлаа хандуулна уу. 

 

Дархлаа бол бидний бие мах бодийн халдварын эсрэг гол хүчин зүйл. Дархлаа сулрах нь халдварын эсрэг эсэргүүцлийг сулруулж, өвчин тусах магадлалыг ихэсгэдэг юм байна. Бага насны хүүхдүүд амьсгалын замын цочмог халдвараар ихэнхдээ өвчилдөг. Ердийн үед хүүхдүүд   жилд 3-5 удаа амьсгалын замын халдвараар өвчилдөг бол үүнээс олон удаа өвчилсөн тохиолдолд өвдөмтгий хүүхэд гэж үздэг юм байна шүү. Үүнд нөлөөлөх шалтгаануудыг одоо хэлж өгье.

 

-       Төрхийн эмгэг байдлаас шалтгаалсан, тухайлбал анхдагч дархлаа дуталтай байдал нь хүүхдийг өвдөмтгий болоход нөлөөлдөг юм байна.

 

  Дотоод шалтгааны хувьд:  Дутуу төрсөн, эрхтэн тогтолцооны үйл ажиллагааны  хувьд бүрэн хөгжиж амжаагүй байдал, тураал, цус багадалт, сульдаа, тархины хүчилтөрөгчийн дутмагшил, архаг голомтот өвчин гэх мэт.

 

Гадаад шалтгааны хувьд: Хотын орчин дахь олон төрлийн бактери, вирусын халдвар ихтэй байдал, амьдралын нөхцөл, хэт эрт цэцэрлэг яслид явах, байгаль орчны нөлөөлөл, тохирсон биш эмчилгээ гэх мэт хүчин зүйлүүдийн улмаас өвчлөх магадлал нэмэгддэг ажээ.

 

                             Амьсгалын замын цочмог халдварын онцлог

 

Эмгэг үүсгэгчээс шалтгаалж эмнэл зүйн шинж тэмдгүүд нь ч өөр, өөр шинж чанартай илэрдэг юм байна. Тухайлбал:

 

  • Риновирусын шалтгаантай амьсгалын замын цочмог халдварын үед амьсгалын дээд системийн салст бүрхэвчийг хамарч эмгэг илэрдэг.

 

  • Аденовирусын шалтгаантай үед амьсгалын замын салст гэмтэхээс гадна нүдний салст, цуллаг эрхтэн, гэдэс гэх мэт эрхтэнгүүдийг хамарч үрэвсэл ,эмгэг өөрчлөлт явагддаг.

 

 

  • Томуугийн үед вирус нь цусаар дамжин судсаар тархаж капилляр /бүүр нарийн/ судасны бүрхэвчийг түгээмэл гэмтээхээс гадна эрхтэн смстемийг хамагч цусархаг эмгэгшил үүсгэж байдаг.

 

Эмчилгээг   ерөнхийдөө гэрийн нөхцөлд хийдэг боловч эмчийн зөвлөгөө эхэлж авах нь  зайлшгүй хэрэгтэй гэдгийг эцэг эхчүүддээ хандан зөвлөх байна. Түүнчлэн ямар эмчилгээнүүд хийх ёстой байдгийг дуулгая.

 

 

  1. Шалтгааны эсрэг эмчилгээ : Вирусын эсрэг / вирусын үржлийг зогсоож устгах/

 

  1. Шинж тэмдгийн эмчилгээ : Халууралтын эсрэг, ханиалгалтын эсрэг

 

  1. Дархлаа сэргээх, сайжруулах  гэсэн эмчилгээнүүдийг хавсарч хийх нь тохиромжтой юм байна.

 

Эцэг эхчүүддээ  анхааруулахад хүүхдийн мэргэжлийн эмчид хандаж хүүхдэд  тохирох эм тариаг зохих тунгаар нь хэрэглэх зөвлөгөө авах шаардлагатай юм шүү.

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(27.123.214.109) 2020 оны 09 сарын 02

Emchid hand... Kk

1  |  0
Zochin(27.123.214.109) 2020 оны 09 сарын 02

Harin tiin

1  |  0
kkk(203.91.117.4) 2020 оны 09 сарын 02

yu ch oilgosongui oilgomjtoi ym bicheech

1  |  0
Z.J(103.26.194.89) 2013 оны 10 сарын 05

shal teneg um bichih umaa, tegeed darhlaa chual geed baigaa murtluu, huuhdiin darhlaag yaj saijruulj yu hiih talaar bichihgui, hamgiin suld huuhdiin mergejliin emchid handana ch geh shig ter bolgon ter emch nar ni zubluguu ugch haragdaach iim demii um bichij hairan tsag vreh ch gej de

0  |  0
Top