Урт удаан, жаргалтай амьдрахыг хүсвэл бусдад харамгүй туслаарай

Автор | Zindaa.mn
2014 оны 01 сарын 20

Та урт наслахыг хүсч байна уу? Сайн дураараа хүмүүст туслах нь сайн бөгөөд тодорхой ашиг тустай байж болох талтай. Өвчтэй нэгнийг эргэх, тэднийг хооллох, ямар нэг хороо зөвлөлийн дарга байх гээд хэн ч хийхийг хүсдэггүй зүйлс үнэндээ ёс суртахууны хувьд гайхалтай боловч хувиа хичээх нь ч бас бие махбод болон сэтгэл санаанд сайн аж.

Сайн дураар туслах, ажиллах байдлын эрүүл мэндийн нөлөөг судалсан шинэ судалгаагаар хэн нэгний хоол ундыг бэлдэж өгөх эсвэл хараагүй хүмүүст туслах гэх мэт тодорхой хэмжээгээр бусдад туслах нь энэ төрлийн ажилд оролцдоггүй хүмүүстэй харьцуулахад нас баралт 22 хувиар буурдаг болох нь тогтоогджээ.

Уг судалгааны хүрээнд 40 судалгаа хийгдсэн бөгөөд эрүүл мэндийн сэтгүүлүүдэд ч нийтлэгдсэн байдаг. Судалгааны үр дүнгээс үзэхэд бусдад тусалдаг хүмүүс сэтгэл гутралд бага өртдөг, амьдралаас авах сэтгэл ханамж, сайн зүйл хийснээр сайхан амьдарна гэсэн мэдрэмж нь нэмэгддэг бөгөөд бусдад туслах нь үргэлж сайхан сэтгэгдэл төрүүлдэг болохыг тогтоожээ. Английн эрүүл мэндийн сургуулийн тэргүүлэх, доктор Сюзан Ричардс “Бидний системчилсэн судалгаагаар сайн дураараа бусдад туслах нь эрүүл мэндтэй холбоотой болох нь батлагдсан” гэжээ.

Гэхдээ та тааралдсан буяны ажилд хэдэн төгрөг хандивласнаараа урт насална гэж бүү бодоорой. Магадгүй энэ нь таньд тухайн цаг хугацаанд өглөг өгч байгаа мэт боловч уг судалгаанд хамрагдсан оролцогчдын хувьд ажлын дор хаяж нэг цаг бусдад сайн дураараа бодитоор гар бие оролцон тусалсан, сардаа нэг удаа эсвэл илүү олон удаа тусалдаг хүмүүс байдаг бөгөөд сайн дураар бусдад тусалсны ашиг тусыг мэдрэх мэдрэмжтэй холбогддог.

Бусдад туслах нь магадгүй нийгмийн харилцаанд оролцох явдлыг нэмэгдүүлэх, ганцаардлыг бууруулах гээд ашигтай талтай ч бас нэгэн судалгаагаар цусны даралтыг нэмэгдүүлэх, зүрх судас болон сэтгэцийн өвчин гэх мэт өвчнийг үүсгэхэд тамхи татахтай адил нөлөөлдөг гэжээ. Эсрэгээрээ бас нэг судалгаагаар сайн дураараа туслах нь шинэ найз нөхөд, гэр бүлтэй болох, нийгэмших, сэтгэцийн өвчин тусах эрсдлийг бууруулахад тусалдаг гэсэн байна.

Гэхдээ хувиа хичээх байдал ч бас олон  сайн талтай аж. Нэгэн судалгаагаар гэр бүлийнхэндээ их анхаарал тавьдаг, тэдний төлөө санаа зовдог хүмүүс үүрэг хариуцлагын зөрчлөөс болж үе үе цөхөрдөг учраас бие мах бод, эрүүл мэндийн хувьд сайнгүй байдаг болох нь тогтоогджээ.

 “Сайн дураар туслах нь (сардаа 10 цагаас дээш хугацаагаар) оюун санааны эрүүл мэндэд тустай ч хэт их цаг зарцуулах нь ч бас сөрөг нөлөөтэй” хэмээжээ.

Судалгаанаас харахад бусдад туслах нь эрүүл мэндийг сайжруулж, урт наслахад тусалдаг нь магадгүй бусдад тусалдаг хүмүүс илүү идэвхитэй, нийгмийн амьдралд идэвхитэй оролцдог учраас илүү эрүүл байдаг байх.

Эрдэмтэд мөн бусдад тусалдаг хүмүүс өөрийн эрүүл мэнд болон сэтгэцийн өвчнийг бууруулах, энэрэнгүй үзлээс мэдрэмж авах, бусадтай холбогдож тэдэнд туслах гэх мэтэд ашигтай тал байдаг эсэхийг илүү сайн ойлгохыг хүсч байгаа аж.

Ямартай ч эдгээр давуу талуудыг сурталчлахын тулд НҮБ болон Европын засгийн газрууд олон иргэдийг бусдад сайн дураар туслах, орон нутгийн олон нийтийн харилцаа холбоо, сүлжээг сайжруулах, олон нийтийн эрүүл мэнд болон аюулгүй байдлыг сайжруулах үүднээс дэмжиж байгаа аж. Америкчуудын 27 хувь болон европчуудын 22 хувь  нь бусдад сайн дураар туслах ажил хийдэг бол австраличуудын 36 хувь нь тусалдаг аж. Нөгөө талаар урт наслах, эрүүл мэндээ сайжруулахын тулд хувиа хичээх шалтгаануудыг ч бас олохоор судалж эхлээд байгаа аж.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top