Цуврал-2: МИАТ-ийг булаалдаж байгаа “ноход” хэн бэ?

Автор | Zindaa.mn
2014 оны 01 сарын 20

 

Төрийг үзэн ядах, төрийн оролцоо гэдэг ойлголтыг хавтгайруулан үгүйсгэх хандлага сүүлийн үед бүр хүчтэй ажиглагдаж байна. Мэдээж төр нь түмэндээ үйлчлэх үүрэгтэйн хувьд “ухаажих” шаардлага байгааг үгүйсгэх гэсэнгүй. Гэхдээ төрийн оролцоотой бүхэн үл бүтэх тийшээгээ замнаж байна гэсэн мессэжийг төрийн эрхэнд байгаа хэсэг бүлэг улстөрчдийн зүгээс нийгэм рүү шидэлж байгаа нь анхаарал татах асуудал гэдгийг хэлмээр байна. Нэг хэсэг чимээгүй байсан нэр бүхий эдийн засагчид ч улстөрчидтэй зэрэгцэн МИАТ-ийг хувьчлахгүй л бол болохгүй байна гэх үсгийг түлхүү шигтгэсэн нийтлэл сэлтээ бичиж, идэвхижиж эхлээд байгаа нь анзаарагдаж буй. Бүр “Хүннү Эйр”-ийн талд илт PR хийж ч байна. Бас үүнтэй зэрэгцэн МИАТ-ийн 49 хүртэлх хувьцааг гадныхан авах бололцоог цаагуураа хангасан шийдвэрийг засаг дахь нөхдүүд гаргасныг хэлмээр байна.

 

Тиймээс ч манай сайт төр нь хэсэг нөхдийн лоббигоор суурь хийгээд өмчүүдээ,  өөрийн мэдлийн компаниудаа, онцгой салбаруудаа  дотоод, гадаадын хувийн хэвшлийнхэнд олон таван үггүй өгчихөөд, яавал ч яаг гээд орхиж болохгүй гэдгийг өмнө нь өгүүлсэн. Ерэн нэгэн оноос эхэлсэн өмч хувьчлалын давалгаа хэнд илүү ашиг тээж ирсэн талаар ч сануулан дуулгасан. Тэгээд хувьчлалын шинэ давалгаанд  өртөн, өмнөх гашуун түүхийг давтаж болзошгүй байгаа онцгой үүрэгтэй компаниудын талаар цувралаар хүргэхээр болсон.

 

          МИАТ-ийн хувьцааны талыг  гадныханд ч өгч болзошгүй 


Энэ удаа МИАТ-ийн хувьчлалтай холбоотой асуудлыг хөндөж байна. Тус компанийн хувьцааг хөрөнгийн зах дээр, тэрдундаа дотоодын бус Хонконгийн хөрөнгийн бирж дээр гаргана гэх мэдээлэлтэй зэрэгцэн хувьчлалын асуудлыг нь улстөрийн хүрээнд дахин чангаар ярьж байна. Ерөнхийдөө бол Женко, Мак, Бодь гэхчлэн томоохон группүүдээрээ түшиц хийсэн хэд хэдэн улстөрчдийн бүлэглэл МИАТ-ийг хуваан залгих гэж байгаа талаар хэдэн жилийн өмнөөс яригдаж ирсэн. Үүнийг нь ч бататгах баримт бүхий мэдээллүүд бий. Тэдгээрийг өгүүлэхээс өмнө МИАТ-ийн хувьчлалд болгоомжтой хандах ямар шаардлага байгаа талаар өгүүлэх нь зөв биз.

 

ТӨХ-ны байр суурийг харахад  төрийн өмчит компанийн алдагдлыг төр дандаа үүрч явж болохгүй гэдэг гол үндэслэлээр түрий барин хувьчлалын шинэ давалгааг эхлүүлэхээр зэхэж буй харагдаад байгаа. Тус хорооны дарга Д.Цогтбаатар хэвлэлд энэ талаар байр сууриа илэрхийлснээс үзэхэд  цаашдаа төрийн өмчийг үе шаттайгаар олон нийтэд хувьцаа гаргах замаар хувьчилах бөгөөд төр заавал 51 хувиа ч эзэмших албагүй. Шаардлагатай бол 15 хувийн алтан хувьцаагаар ч бас хяналт тавьж болно. Төрийн өмчийн хороо энэ чиглэлд ажиллана гэсэн байгаа юм. Тэгэхээр байгаа бүхнээ алдагдалтай байна, авч явж чадахгүй байна гэж ад үзээд, авч явж чадах хувийн хэвшлийнхэнд өгье гээд байгаа ТӨХ энэ янзаараа бол хувьчлалын шинэ давалгаанаас ухрахгүй нь харагдаад байна. Тэгвэл “Агаарын тээврийн талаар төрөөс баримтлах бодлого”-ын дагуу “Үндэсний агаарын тээвэрлэгч” статустай болсон “МИАТ” компанийн удирдлагуудын мэдэгдээд байгаагаас үзэхэд ирэх жилүүдэд 60 сая ам.доллараас буухгүй хэмжээний ашигтай ажиллах суурь нь тавигдаад байгаа гэх. Ерөнхийдөө мөнхийн алдагдалтай байдал нь халагдаж эхлээд байна гэсэн үг. Энэ нь нөгөө Ц.Оюунгэрэл сайдын хэлээд байсанчлан Монгол Улсын аюулгүй байдал, тээврийн манааны тэргүүн эгнээнд явж байдаг МИАТ-д заавал хувьчлал явуулалгүйгээр, биеийг нь даалгаад явах бүрэн бололцоо байгааг илтгэж байж болох. Ийм маягаар ашигтай ажиллаж болоод байвал МИАТ-ийг хуваан эзэмшүүлэх шаардлага хэн хэнд байна вэ гэдэг асуулт мэдээж гарна. Ид алдагдалтай ажиллаад улсын нуруун дээр жинхэнэ тээг болоод байхад нь хувьчлаагүй хэрнээ, ашигтай ажиллаад эхлэнгүүт нь хувьчлах асуудлыг дахин гаргаж ирж байгаа нь ч анхаарал татаж буй.

 

Түүнчлэн өнгөрөгч арванхоёрдугаар сард Засгийн газрын хуралдаанаар тус компанийн удирдлагын асуудлыг хэлэлцээд гүйцэтгэх удирдлагыг менежментийн гэрээний үндсэн дээр олон улсын нэр хүнд бүхий, ашиг сонирхлын зөрчилгүй гадаадын агаарын тээвэрлэгч компанийн мэргэшсэн багаар гүйцэтгүүлэх шийдвэрийг гаргаад байгаа. Улстөрчдийн үзэж буйгаар энэ нь "МИАТ" ХК-ийн санхүү, эдийн засгийн үр ашийг дээшлүүлэх, олон улсын зах зээлд өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, нислэгийн аюулгүй байдлыг хангах, үндэсний боловсон хүчнийг дагалдуулан бэлтгэх зорилготой гэсэн. Тэгвэл нөгөө талаас энэ нь МИАТ-ийн хувьцааг дотоодын бус гадаадын бирж дээр гарган нээлттэй арилжаалах суурь нөхцлөө хангахад чиглэсэн шийдвэрүүдийнх нь нэг байж болох гээд байна. Цаашлаад МИАТ-ийн хувьцаа Хонконгийн бирж дээр гарлаа гэхэд Монголчууд авч дийлэх үү. Хэрэв гадны Засгийн газрууд халхавч компаниудаа оруулаад тэдгээр хувьцааг авчихвал яах вэ? Ер нь тэр тал дээр манай нөхдүүд юу бодож байна вэ. Гадны бирж дээр хэчнээн хувийн хувьцааг гаргах гээд төлөвлөөд байна вэ? гэхчлэн асуудлууд бий.

 

Улстөрийн дэмжлэгтэй хувийн авиа компаниуд ч хуруу нэмэх хүсэлтэй 

Ерөөс МИАТ-ийн хувьчлалд улстөрчид ухаалаг хандмаар байна. Ц.Даваасүрэн гишүүн хэлэхдээ  “Манайх далайд гарцгүй орон учраас муу, сайн ч иргэний агаарын тээврийн өөрсдийн компанитай байх хэрэгтэй. Хүний юм бол хүнийх л байдаг. Тиймээс МИАТ-ийн хувьчлалын асуудал дээр сайтар ярилцах ёстой” гэж байсан. Мөн тэрээр дөрвөн онгоц нэмж авахаар болж байгааг дэмжиж буйгаа, яваандаа ачаа тээврийн онгоцоо нэмэх хэрэгтэйг, гадныханд хэрхэвч хувьчилж болохгүй, дотоодынхоо менежмэнтээ сайжруулаад явах ёстой” гэж үзэж байгаагаа хэлж байсан. Харин С.Одонтуяа гишүүн  өмнө нь манай улсад явагдаж байсан хувьчлалууд бараг бүгд үр дүнгүй болж, одоо эргээд төр нь буцаан авах талаар ярилцаж байгааг, түүнчлэн дэлхийн бусад орнууд ч агаарын тээврийн үндэсний компаниа төрийн мэдэлд авахыг эрмэлзэж байхад манайх хувьчлах талаар ярих нь буруу  хэмээн хэлж байсан юм.

 

Тэгвэл УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооноос гарч байсан саналыг харахад  МИАТ ХК-ийн 49 хувийг одоо үйл ажиллагаа явуулж буй хувийн агаарын тээвэрлэгчдэд хувьчлах шийдвэр гаргах тухай байсан. Харин үүнийг нь Монголын агаарын тээврийн нисгэгчдийн холбоо, Агаарын тээврийн инженер техникийн ажилтнуудын холбоо хүлээн зөвшөөрөөгүй. Учир нь тэд1993 оноос хойш төрөөс нэг ч төгрөгийн мөнгөн дэмжлэг авалгүй агаарын тээврийн салбарын хөгжлийг өөрсдийн хүч хөдөлмөр, ур чадвар, мэдлэг мэргэжлээрээ үүрч ирсэн МИАТ-ийн хамт олонд компанийн 15-аас доошгүй хувийг ажилласан жилээс нь хамааруулан үнэгүй хувьчлах, мөн 34-өөс дээшгүй хувийг тус компанид хөрөнгө оруулах боломжтой бөгөөд МИАТ компанитай зах зээлийн өрсөлдөөнд шууд ордоггүй гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдад худалдах буюу Монголын хөрөнгийн биржээр дамжуулан иргэд, хуулийн этгээдүүдэд нээлттэй худалдах замаар хувьчлахыг баталгаажуулж өгөх тухай саналыг гаргаж байсан юм.

 

Ерөнхийдөө эндээс харахад Монгол Улсын агаарын тээвэр дэх чөдрийн ганц морь гэгдэж олон жил зүтгэж яваа МИАТ-ийг хуваах сонирхол тун олон талд бий. Ямартаа л одоогийн Үйлдвэр хөдөө, аж ахуйн сайд Х.Баттулга хуучнаар ЗТБХБЯ-ыг удирдаж байхдаа МИАТ болон “Чингис хаан” олон улсын буудлыг хувьчлах асуудлыг судалж, охин компаниудаа оруулахаар зэхэж байгаа талаар нь эх сурвалжуудаас мэдээлэл гадагшилж л байсан. Тэр үед МИАТ-ийн хувьчлалын салхийг хүлээн догдолж суусан нөхдүүд “Mongolian Airlines” гэх  нэрийг нь дээрэмдэн нэг компани байгуулсан нь, өдгөө “Хүннү Эйр” нэртэйгээр үйл ажиллагаа явуулж байна.

 

Тэгэхээр далайд гарцгүй Монгол орны хувьд дэлхийд гарах гол үүд болж, иргэний агаарын тээврийн салбарын ачааны хүндийг нуруун дээрээ үүрч ирсэн,  үндэсний агаарын тээвэрлэгч компанийг хуваан идэх сонирхол тун олон талд байгаа нь  энд өгүүлсэн зүйлсээс эрхэм танд тодорхой харагдаж байгаа болов уу.

 

Б.Итгэлт

Сэтгэгдэл ( 12 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Tatvariin Erunhii gazar(135.196.24.226) 2014 оны 01 сарын 23

Odoo huvichilah tsag ni bishee. Tegeed ch MIAT turuus hezee ch tataas avaagui harin tatvaraa sain tuldug.

0  |  0
зочин(103.26.194.106) 2014 оны 01 сарын 20

монголчууд нэг ч гэсэн сайн компанитай байвал зүгээр юм даа МИАТ-ыг сайн аваад явах боломж зас гийн газарт хамгийн их байгаа байх шүү

0  |  0
Zochin(202.21.111.162) 2014 оны 01 сарын 20

Er ni bol odoo miatiin huvchlald dotoodiin company d oroltsoh ni yu bol tus tusdaa bie daaj yavj baigaa harin ashiggui geed baigaa companyg hen avah geed l zutgeed baih uu deer ni ter ikh ajiltaing haashaa shingeeh uu turiin company bolohooroo l tegj baigaa esvel huvichluulaad uzeh heregtei magadgui hurungu mungutei humuus iluu goe bolgoj magad. harin dotor ni ajildag humuust 15 huvi ugnu gej davarch bolohgui ee

0  |  0
луварчин(202.131.225.194) 2014 оны 01 сарын 20

Миатын билетийн кассанд ажилладаг Дашням гэж нэг улаан луйварчин байгаадаа. билетийн касс билет борлуулах агентуудыг ашиглаж тэр хүн мөн ч их баяжсан даа. түрийвчийн шалгаад үзээрэй нуль ногоон долларууд байгаа үнэн шүү хэхэ

0  |  0
Huviin umch(202.131.225.194) 2014 оны 01 сарын 20

Turiin umch bhad n hen bayjsan miatiihan l bayjsan bhgui yu. Mungu idsen nuhduud n turuuneesee ehleed barigdsan. MIAT iig hend ch hereggui ene chigeer n bailgah huseltei humuus jin miatiihan l bhgui yu. tgeed chimeeguihen ter nisehiin honhortoo turiin umchiig dald nuuts ideed suujaah sanaatai. huvid ochiwol paradise baisan idej uudag baisan ue n duusna. Huviin umchuus mungu shamshigduulah geed muruuduud uzeerei estoi goriddoo. Naad avaad bga undur tetgemjee ch mart. Ternii orond zorchigchidiin halaasnaas gardag mungu bagasah estoi

0  |  0
mak(202.131.225.194) 2014 оны 01 сарын 20

MIAT-iig miatiihand l ugjih gej bat ingeneriin bulterch bsniig sanah yum bna tgeel yag shtee heseg nuhud zawshaad bgan bishvv. Mongoliin ard tumen gej bultercheed nisehiin heden honhriihon huvaaj avah geed bgan bishvv

0  |  0
mak(202.131.225.194) 2014 оны 01 сарын 20

ene dotor n ajilladag hunii bichsen niitlel baina. Odoo bur ajilchiddaa 15% iin uguh yum bolzon yavjiina arai ch tegj bolohguiee miataas uch tuchnuun tsalin hangamj edelj baij kompaniin 15 huviig bas huvaaj avah yum gene. Ene neg heseg nuhdiin erh ashig yavaad bgaan bishvv.Miatiihaniig miatiihand n l ugchih gej Bat ingener bulterch bsniig n sanah yum bna

0  |  0
Jenko(202.131.225.194) 2014 оны 01 сарын 20

Miatiin asuudal bol buh mongoliin ard tumnii asuudal. nisehiin honhoriihonii zuvhun asuudal bish. ter tusmaa bat ingeneriin asuudal bish

0  |  0
Jenko(202.131.225.194) 2014 оны 01 сарын 20

MIATaas olon jil hooloo olj iideed odoo miat n miniii umch gesen bodoltoi dotor n ajilladag mer ser humuus baih yum. Turd ch uguhgui, huviin kompaniudad ch uguhugui uursduu tsoorhoig n ashiglaj mungu idej amidardag heseg ajilchid n baih shig bna

0  |  0
wqdfd(80.171.189.152) 2014 оны 01 сарын 20

huvichlahiin orond ajlaa sain hiihgui noivshnuud

0  |  0
ЗОЧИН(182.160.2.195) 2014 оны 01 сарын 20

АГААРЫН ТЭЭВРИЙН ҮНДЭСНИЙ КОМПАНИА ХУВЬЧЛАНА ГЭДЭГ МАШ БУРУУ. ТӨРИЙН МЭДЭЛД ҮЛДЭЭХ НЬ ЗӨВ.

0  |  0
zochin(202.55.191.76) 2014 оны 01 сарын 20

olon ulsiin zah geel ip gargval korean air, asina air 2 manai miatiin khuvtsaag avah bh da tegeel mgl uls maan gadagshaa yavahdaa hurtel hunii gar hardag boloh bh da huurhii.15 huvaar hyanalt tavin gej haan ch bhguiee ter n shig hudlaa yum alga

0  |  0
Top