Сониуч: Дэлхийн хамгийн том ачааны онгоц

Автор | Zindaa.mn
2014 оны 03 сарын 27

ЗХУ-ын Антоновын зохион бүтээх товчоонд 1980 онуудад зохион бүтээгдсэн ачаа тээврийн онгоц АН-225 "Мрия" нь АН 124 онгоцон дээр суурилан хийгдсэн, зургаан турбо хөдөлгүүртэй, өөрийнх нь жин 250 тонн бөгөөд тэрээр 640 тонн жинг агаарт хөөргөх чадвартай. “Мрия” тээвэрлэх ачааныхаа чадлаар 250 орчим удаа дэлхийн дээд амжилтыг тогтоожээ. Уг онгоц ганц ширхэг үйлдвэрлэгдсэн бөгөөд одоо Украины агаарын тээврийн Antonov Airlines компани эзэмшилд байдаш юм байна.  1988 оны 12 сарын 21-нд анхны нислэгээ хийж байжээ. 1989 онд Парисын, 1990 онд Фамбороугийн  агаарын шоунд оролцож байсан.  Хоёр онгоцны захиалга авсан боловч ЗХУ задарснаар биелүүлж чадаагүй гэдэг.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top