Эртний болон өнөө үеийн суут сэтгэгчид, гүн ухаантан, алдартай хүмүүсийн хэлсэн үгс маш олон байдаг. Тэр дотроос энэ хүний хэлсэн үгс энгийн хэрнээ цаанаа л нэг сонирхол татахуйц байдаг нь сонин шүү.
1. Сониуч зандаа хөтлөгд: Ямар зvйл чиний хорхойг хvргэж, сониуч занг чинь өдөөдөг вэ? Тэр сонирхсон зvйлдээ vнэн сэтгэлээ зориулах хэрэгтэй.
2. Цөхрөшгvй зан гэдэг бол vнэлж баршгvй эрдэнэ юм. Та тэсвэртэйгээр бvхнийг давж, зорьсон зогсоолдоо хvрч чаддаг уу? Шуудангийн маркийг бодоод vз дээ. Тvvний vнэ цэнэ нь дугтуйн дээр наасан vеэс эхлэн зорьсон газраа очин захидлыг задлах хvртэл байдаг.
3. Одоо цагт анхаарлаа хандуул:
Ухаанаа төвлөрvvлэх эсэхээс л амжилт, алдаа хоёрын ялгаа гардаг юм шvv.
4. Төсөөлөл хамгийн хvчтэй: "Төсөөлөл дотор бvгд бий. Энэ бол ирээдvйн одоо цаг юм. Төсөөлөл бол мэдлэгэзс ч илvv чухал шvv. Оюун ухааны мөн чанар нь хэр их зvйл мэддэгээс бус, харин хэрхэн амжилттай төсөөлж чаддагаас л хамаардаг.
5. Алдаа гарга: "Алдаа гаргаж vзээгvй хvн бол хэзээ ч шинэ зvйл туршиж vзээгvй гэсэн vг". Алдаа гаргахаас хэзээ ч бvv ай. Алдаа гэдэг бол хараахан уналт, бvтэлгvйтэл биш. Ямар нэгэн том амжилтанд хvрэхийн тулд хvмvvс доод тал нь гурван удаа алдаа гаргадаг гэнэ.
6. Өнөөдрөөр амьдар: "Чиний ирээдvйн эхлэх цэг бол яг одоо чиний байгаа "одоо цаг" чинь шvv дээ. Одоо цагийг өчигдөр юмуу маргаашаар сольж болохгvй.
7. Vнэ цэнийг бvтээ: "Хичээл зvтгэл чинь амжилт авчирснаас vнэт зvйл vлдээх нь илvv чухал." Зөвхөн амжилт гаргахын төлөө цагаа бvv vр. Vvний оронд vнэт зvйл бvтээхэд цагаа зарцуул. Хэрэв чи vнэ цэнэтэй нэгэн болчихвол, амжилт араас чинь аяндаа хvрээд л ирнэ.
8. Өөр vр дvн vзнэ гэж бvv найд: "Нэг зvйлийг дахин дахин хийж өөр өөр vр дvнд хvрэхээр оролдох нь жинхэнэ тэнэглэл". Чи нэг зvйлийг өдөр бvр хийснээр өөр vр дvнд хvрч чадахгvй.
9. Мэдлэг туршлагаар бий болдог: "Мэдээлэл бол хараахан мэдлэг биш. Мэдлэгийн цорын ганц эх vvсвэр нь туршлага л байдаг. "Ямар нэг асуудлын талаар чи хэн нэгэнтэй ярилцаж болно л доо. Гэхдээ тэрхvv хэлэлцvvлэг нь зөвхөн онолын талын ойлголтыг л өгнө. Тухайн асуудлыг "мэдье" гэж бодож байгаа бол туршлага хуримтлуулах хэрэгтэй.
10. Дvрмийг нь сур, тэгээд илvv сайн тогло: "Чи тоглоомын дvрмийг сурах хэрэгтэй. Дараагаар нь чи хэнээс ч илvv тоглох хэрэгтэй". Бvх зvйлсийг хураангуйлаад чиний хийх ёстой хоёрхон зvйл байна гээд төсөөлье. Тэгвэл хамгийн эхний зvйл нь чи тоглох гэж буй тоглоомынхоо дvрмийг сайн сурах. Энэ нь хамгийн чухал. Дараа нь харин хэнээс ч илvv тоглохыг чармайх хэрэгтэй. Хэрэв чи хоёуланг нь хийж чадвал, амжилт чинийх.
Сэтгэгдэл ( 0 )