Сониуч: Түүхэн дэх хамгийн харгис эмэгтэйчүүд

Автор | Zindaa.mn
2014 оны 04 сарын 19

8. Дарья Николаевна Салтыкова ("Салтычиха"), 1730—1801.

Тэр бол садист алуурчин байсан. Түүний гарт нийтдээ 139 хүн амиа алдсаны ихэнх нь охид, бүсгүйчүүд байжээ. Дарьяг нэгэн сүмийн шоронд хорьж байгаад цаазалсан. Ойролцоогоор 600 орчим хүнийг зэрлэгээр тамлан зовоогоод байхдаа тэр дөнгөж 26-тай байжээ. Өвдөлт, цус түүнийг цорын ганц хүсэл байв.


7. Хатан хаан Мария I, 1516-1558.

Тюдор хааны дөрөвдөхь үеийн залгамжлагч Английн хатан хаан. Түүхийн хоч нь “Цуст Мэри”. Түүнийг нас барсан өдрийг үндэсний хэмжээний баяр болгон тэмдэглэдэг. Түүний тушаалар 300 орчим протестанчуудыг тогоон дээр амьдаар нь чанасан. 3000 нь нутаг заагдсан. Түүний нөхөр Филипп нь өөрөөс нь 11 дүү байсан бөгөөд ямарч эрх мэдэлгүй нэгэн байжээ. Өв залгамжлагч ч төрүүлэх эрхгүй байсан. Тэрээр өөрийн хүслээрэ Испани руугаа буцсан бөгөөд Англид буцаж ирээд удалгүй харгис эхнэрээс зугатжээ. Мария өвчнөөр нас барсан. Өнөөдөр Англид энэ хатан хааны нэг ч хөшөө дурсгал байдаггүй.


6. Майра Хиндли, 1942-2002.

Сэргэлэн шаргал үст Мира нэг найз залуутай байжээ. Тэр нь Йэн Брейди. Йен бол архинд дуртай, зартай дуээрэмчин Бонни, Клайд хоёр болон Гитлерийг шүтэгч, "Майн кампф"-ыг унших дуртай нэгэн байжээ. Тэрээр Мирагийн анхны эр хүн нь байсан ч бүсгүйг асаэр богино хугацаанд секс машин болгон хувиргасан. Тэд гэрлээд 40 жил хамт амьдарсан юм. Тэд хоёр биенийгээ нүцгэлэн хүлж байгаад зураг авах, бичлэг хийх их дуртай байв. Удалгүй энэ хобби нь чамлалттай санагддаг болсон гэнэ. Тэд банк дээрэмдэхэр төлөвлөжээ. Мөн үүний зэрэгцээ хүүхэд хулгайлан гэртээ авчирч “тоглодог” болжээ. Тэднийг хүчирхийлж, зодож занчиж, уйлж хашигарч байгааг нь бичлэг хийн зургийг нь аваад сүүлд нь алж орхино. Тэдгээр алуурчид 11 хүүхдийн тамлан хороожээ. Сүх, хутга, уяа, оосор зэргээр… Тэдгээр золиос болсон хүүхдүүдийн цогцосын зарим нь олдоогүй юм. Мира 60 насандаа шоронд нас барсан билээ. Энэ хосын талаар хэд хэдэн кино бүтээгдсэн.      


5. Изабелла Кастильска, 1451-1504.

Тэрээр 15 жилийн хугацаанд 10.200 хүнийг шатаажээ. Тэдгээрээс 6800 нь цаазалсан гэж үздэг байж. Цаазлахаад өөр шийтгэлээр 97.000 хүнийг шийтгэсэн. 1492 онд тэрээр улс орноосоо бүх еврейчүүдийг хөөн гаргах шийдвэр гаргаж байв.


4. Беверли Эллит, 1968.

Өөрийгөө “Үхлийн сахиусан тэнгэр” гэдэг байсан цуврал алуурчин сувилагч бүсгүй дөрвөн хүүхэд алж, есөн хүний амийг хороохыг завдсан. Үүндээ тэр 40 жилийн хорих ял авсан. Дээрх гэмт хэргээ 1991-1993 онд үйлджээ. 


3. Белл Ганнес, 1859-1931.

1.83 см өндөр биетэй, 91 кг жинтэй  Беллийг хүйс нь солигдсон эмэгтэй гэдэг байжээ. “Цэнхэр сахал” гэдэг хочтой энэ бүсгүй өөрийн хоёр нөхөр, гурван охиныхоо амийг хөнөөсөн билээ. Тэдгээрийг өөрийг нь сэжиглэж байна гэх үүднээс алжээ. Гэхдээ гэр бүлийнхнээсээ гадна ойролцоогоор 20 орчим хүнийг цааш нь харуулсан энэ алуурчин бүсгүй аллагаа шатаах, хордуулах, толгойг нь таслах зэрэг аргаар үйлддэг байжээ. Тэр уг нь Норвегиос Америкт аз жаргал хайн ирсэн гэдэг. Гэтэл гэрйн үйлчлэгч болов. Мөнгө нь хаанаа ч хүрэхгүй байж. Гэхдээ тэр нөхрийнхөө амь насыг даатгуулж амжсан байна. Тэгээд 1908 онд өөрийнхөө гэрт гал тавьжээ. Тэр галд гурван охин нь шатаж үхсэн юм. 1931 онд Лос-Анжелест Эстер Карлсон гэх бүсгүй нөхрөө алж даатгалын 2000 долларыг нь авах гэсэн хэрэгт сэжиглэгдэн баривчлагджээ. Тэр шүүх хурал болохоос өмнө шоронд нас барсан аж. Үхсэнийх нь дараа түүнийг Белль Гуннесс гэдгийг мэджээ.


2. Эльза Кох, 1906-1967.

Эльза Дрезденд төрсөн. 1937 онд тэрээр нөхөрт гарахдаа Заксенхаузены хорих лагерьт ажилладаг болоод байжээ. Удалгүй нөхөр нь Бухенвальд хорих лагерийн захирагч болов. Ингэснээр тэд нөхрийнхөө ажлын шаардлагаар тус лагерьт иржээ. Эльза хэдийгээр эмэгтэй хүн ч гэсэн тэр лагерьт огт уйддаггүй байжээ. Залхах нь бөитгий хэл харин ч лагерийн амьдралд дуртай нэгэн байв. Тэр хоригдлуудтай зүй бусаар харьцдаг байжээ. Өөрийн гараар тэднийг тамлана гээч. Хэрвээ аль нэгэн хоригдолын биен дээр шивээс байх л юм бол түүний амьдрал төгсгөл болох нь тэр. Учир нь Эльза шивээстэй хүний арьс цуглуулах дуртай байсан гэдэг. Тэдгээр арьсаараа гэрлийн бүрхүүл, цүнх, бээлий захиалж хийлгүүлнэ. Харин нөхөр нь 1944 онд баригдан цаазлуулсан. Харин тухайн үед жирэмсэн байсан Эльза 1947 онд шоронд орсон. Энэ нь цаазлуулахаас зайлхийсэн түүний арга байжээ. Гэхдээ ойролцоогоор 50.000 орчим хүнийг тамлан зовоож, ихэнхийг нь нөхрийнхөө хамт хороосон гэх түүний хэрэгт шүүх дээд хэмжээг өгсөн юм. Түүнийг Мюнхенд америкчууд шүүсэн. Харин мөрдөх ажиллагаа нь бүтэн дөрвөн жил үргэлжилжээ. Бүсгүй өөрийгөө зөвхөн эрхшээлд автсан нэгэн байсан хэмээн хамгаалсаар байжээ. Гэтэл 1951 онд түүнийг суллажээ. Тэгсэн германы тал тэр дор нь түүнийг баривчилж садист гэмт хэрэг үйлдсэн гэх хэрэгт нь насаар хорих ял оноосон гэдэг.  Шоронд төрсөн хүү нь эхийгээ “Бухенвалийн гичий” гэдэг хочтой зартай алуурчин байсныг бүр хожим мэдсэн гэдэг. 1967 онд Эльза дүүжлүүлж үхсэн юм.


1. Ирма Гриз, 1923-1945.

Хэрвээ дайн болоогүй байсан бол Ирма энгийн нэгэн тариачин бүсгүй л байх байсан байх. Гэтэл түүнийг 13-тай байхад эх нь амиа хорлож үхсэний дараахан тэрээр сургуулиа орхижээ. Тэр Гитлерийн тусгай батальоны эмнэлэгийн сувилагч болов. Тэгээд 1942 онд СС-ийн бэлтгэл сургуулийг төгсөөд Равенсбрюк болон Аушвицийн хорих лагерь луу томилогджээ. Тэр дөнгөж 20-той байсан ч маш зэрлэг догшин зантай нэгэн болсон байлаа. Бүсгүйчүүдийг үхтэл зодно. Өлсгөлөн нохдоор охидыг бариулна. Өөрийн биеэр хийн камерт оруулах хүнийг сонгодог байв. Түүнийг Гуравдугаар Рейхийн хамгийн харгис хүүхэн хэмээн Гитлер шагшин магтдаг байсан юм. Харин хоригдлууд түүнийг "хөөрхөн араатан” хэмээдэг байсан. 1945 онд түүнийг Берген-Бельзен хорих лагерь дээрээ байхад нь английн цэргүүд баривчилсан юм. Түүнд цаазаар авах ял оноосон. Цаазлуулахынхаа урд шөнө нь тэр инээж хөхрөн өрөөнийхөө найз хүүхэнтэй дуулж хоножээ. Хүзүүнд ь уяа углаж байхад тэр нүүрнийхээ тенийг засаж байсан гэдэг. Хамгийн сүүлчийн үг нь – Хурдлаач, та нар.


Сэтгэгдэл ( 14 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
н(103.254.120.86) 2021 оны 01 сарын 04

Пэээ ямар нүгэлтэй бузар улсуудвэ. Үхсэн ацных н эмэгтэй хүн бдын. Амилсан чөтгөрүүд бн.

0  |  1
serjee (103.9.90.130) 2014 оны 04 сарын 21

bitgii iim muuhai har baraan yum tavij bai uuniig chini huuhduud uzeed boldiin bna tegdiin bna l gej bodoj bgaashdee oor bichih tavih yum medeelel oldku bnauu dandaa muu muuhai har baraan heruul haraal alsan hydsan tuhai bichhiin baliar yumnuud

0  |  0
dd(108.83.144.84) 2014 оны 04 сарын 21

”Hurdlaach ta nar” uhlees aidaggui tsoglog gar bn shuu.

0  |  0
wow(182.160.2.169) 2014 оны 04 сарын 20

arial zerleg bgan bishin bishuu

0  |  0
wow(182.160.2.169) 2014 оны 04 сарын 20

arial zerleg bgan bishin bishuu

0  |  0
өө заза (182.160.6.99) 2014 оны 04 сарын 19

аймар айн

0  |  0
999(202.126.95.25) 2014 оны 04 сарын 19

zerleg hog we

0  |  0
зэрлэг юмөөөө(202.126.89.209) 2014 оны 04 сарын 19

Хаха хурдлаач та нар

0  |  0
OO(202.21.117.227) 2014 оны 04 сарын 19

AMILSAN SHULAM CHUTGURUUD

0  |  0
yooy(49.0.192.5) 2014 оны 04 сарын 19

zerleg mooo

0  |  0
Top