Японы дэлхийд алдартай хий үзэгдэлт арал нь Нагасаки хотоос 15 км-ийн зайтай орших Хашима арал юм. Баруунаас зүүн тийш 160 м, умардаас өмнөд хүртлээ 480м хэмжээтэй. Тэндхийн эзэн нь загас, нүцгэн чулуу, далайн шувууд. 1890 онд "Митсубиши Шокаи" компани уг арлыг худалдан авч чулуун нүүрсний уурхай байгуулжээ. Үүнийг дагалдаад ажилчдыг байрлуулах орон сууц барьж эхэлсэн байна. 1916 он гэхэд Японы анхны блокон байшингууд энэ арал дээр сүндэрлэж эхэлсэн бөгөөд далайн шуурганаас хамгаалах үүднээс эргийн дагуу чулуун ханыг ч босгожээ. Тэр цагаас хойш арлыг "Гунканджима" хэмээн нэрлэх болов. Дэлхийн II дайны үед Хашима нь Японы аж үйлдвэрүүдийг түлшээр хангах гол түшиц газар болоод байлаа.
Ингээд нүүрсний аж үйлдвэрлэлийг даган арал дээр амьдрал цэцэглэсээр 1960 он гэхэд хүн ам нь 5267 хүрсэн байна. Арал дээр бүр бага болон дунд сургуулийг ч байгуулжээ. Эмнэлэг, буддын болон синтоистийн сүм ч үүд хаалгаа нээв. Ингээд эх газар луу явах ямарч шаардлага арлынханд гарахаа болив. Арлын вант улс. Гэтэл 1960 он гэхэд нүүрсний ордын нөөц дуусах нь тэр. Бүх япон даяар шинэ нүүрсний болон нефтийн ордыг эрж хайж байх үеэр уг арлын оршин суугчдын тоо багассаар байжээ. Ингээд 1974 он гэхэд Хашима дээр ердөө 2000 орчим хүн л үлдээд байсан юм. Харин 1974.01.15-нд "Митсубиши" уурхайг хааж байгаагаа мэдэгдээд бүх ажилчдыг арлаас явахыг шаардсан байна. Тэр оны 04.20-ний өдөр арал дээрх хамгийн сүүлчийн оршин суугчид явжээ. Ингээд эзэнгүй хаягдсан арал Крейсер биш Хий үзэгдлийн хөлөг гэх нэртэй ч болов.
Түүнээс хойш 30 жил болоход арал дээр хэн нэгэн нь ирсэн болон амьдрахыг оролдсон гэх нэг ч тохиолдол албан ёсоор бүртгэгдээгүй гэдэг. Харин арлыг сүйрлын тухай киноны зураг авалтын декораци болгон ашиглаж байв.
Харин арлыг шинээр 21-р зуунд дахин нээсэн. 2005 онд арал дээр сэтгүүлчдийн баг хүрэлцэн очжээ. Гэхдээ тэдэнд чөлөөтэй тэнэх боломж байгаагүй. Хуучирч муудсан барилга хэзээ мөдгүй нурах аюултай байжээ. Хашима арлыг НYБ-ын өв санд бүртгэж авсан бөгөөд цаашдаа Тайшо болон Шовагийн эрин үеийн түүх дурсгалт газар болгох зорилготой байгаа гэнэ. Нагасаки хотын удирдлага арлыг парк музей болгох бололтой.
Сэтгэгдэл ( 13 )
Очиж ¥зэх юмсан
hvn amidardaggvi hotuudiig svnstei gdg bh shv ordosiid bas svnstei hot gdg shd hvn am n mash baga
Хүн алаад нуух тухай бичиж байдаг тэр гаж амитан чи муухай амьтан юм даа. Цаг хугацааны ул мөр гэдэг энэ газрыг ёстой нэг бүрхжээ.
Ийм жаахан газар 5000 хүн багтаж амьдардаг байх гэж. Бодохоос л бараг амьсгаа давхчаж байх чинь.
ene gazar chine ter chigeerei aidas adal yavdaltai gazar yum bishvv nzuudaaraa aylald end ochiood 1,1.eree alga bolool tegseer bgad gant 2 nl amid uldeed yag l kino deer gardag shig kekekeke
hen negniig alaad nuuchwal goyo gazar yum bish vv
hen negniig alaad nuuchwal goyo gazar yum bish vv
gehdee ter ch yahav oilgomjtoi yum bn. Harin end naizuudaaraa irj hed honog baij uzie gevel yostoi aidast avtahaar gazar baina daa. uneheer aimar yum bn daa..
Garchig ugnu ntr gj bol alhiinma shaal herggu medeelle unshuulhiin tuld!!!!
yuunch sunsseg ymdee
HUn unshuulahin tuld surtei garchig uguh yumaa. Bayartai Hashima 1973 on gech bicheel yavtsgaaj dee
harin tiim yum bna
yag svns bol bhgui l yum bnshd..lol