Сониуч: Улс орны нэрний утгаас

Автор | Zindaa.mn
2014 оны 04 сарын 22

Афганистан - ”Upa-Ghana-Stan” гэсэн үгээс гаралтай Санскрит хэлээр бол энэ нь "олон омогийн нутаг” гэсэн утгатай гэнэ.

Албани – Уулынханы газар нутаг. "Алб" хэмээх үгийн үндэс нь "цагаан" мөн "уул" гэсэн утга агуулна.

Алжир – Нийслэл Алжир (Algiers) гэсэн үгнээс үүсэлтэй.

Францаар Alger харин араб хэлэнд Al Jazair нь арал гэсэн үг.

Аргентин – Латинаар бол "аргентум" гэдэг нь мөнгө гэсэн утгайтай. Худалдаачид аргентины Рио-де-ла-Плата /мөнгөн гол/ хэмээх голоор Перугаас мөнгөн эдлэл болон бусад үнэт эрдэнэсийг зөөдөг байжээ. Тэгэхээр  Аргентина гэдэг нь мөнгөний газар нутаг гэсэн үг аж.

Азербайжан - "Галт нутаг"

Бахама - Испанийн "Baja Mar" ("гүн биш тэнгис") гэсэн үгнээс гаралтай

Бахрейн – Арабаар "хоёр тэнгис".

Бангладеш – Санскрит хэлээр бенгали гэсэн үг. Bangla нь бенгали хэлээр ярьдаг хүмүүсийг нэрлэж байгаа бол Desh гэдэг нь улс орон гсэн утгайтай.

Бельги – Кельтийн нэгэн омог болох Belgae гэсэн нэрнээс үүсэлтэй.

Бразили – Нэгэн модны нэр.

Босни - “Босна” хэмээх голоор нэрлэгдсэн

Буркина-Фасо - "Үнэнч хүмүүсийн газар нутаг"

Бурунди – “Рунди хэлтэнгүүдийн эх нутаг”

Венгри - "Олон арван омгийн нэгдэл".

Венесуэл - "Бяцхан Венеци" гэсэн үгний товчилсон хэлбэр

Вьетнам - "Өмнөдийн газар нутаг".

Гаити – Tainо омгийн индианчуудын хэлээр бол "өндөр уул" гэсэн утгатай

Гондурас – Испан хэлний "гүн" гэсэн утгатай.

Египет - "Птаха бурханы гэгээн сүм"

Замби – Замбези хэмээх голын нэрнээсм үүсэлтэй.

Зимбабве - "Чулуун байшин".

Индия – Инд голыг хүндэтгэн өгсөн хинди нэр

Индонези – Грек хэлний “арал” гэсэн үгнээс гаралтай.

Ирак – Эртний еврей хэлний "Uruk" буюу "хоёр голын дунд" гэсэн утгатай. Тигр болон Евфрат голыг хэлж байна.

Иран - "Aryans" буюу "эрх чөлөний эх орон” хэмээсэн утгатай.

Исланди - "Мөсөн газар нутаг"

Коморын арал – Араб хэлний "Djazair al Kamar" буюу "сарны аралууд” гэсэн утгатай.

Коста-Рика - "Баян эрэг" гэсэн испан үг.

Кувейт - Араб хэлний  "Kut" гэдэг үгнээс гаралтай. Энэ нь “цайз” гэсэн утгай аж.

Ливан - Еврей хэлнээс "цагаан уулс" хэмээн орчуулагдана.

Либери - Латинаар Liber гэдэг нь “эрх чөлөөтэй” гэсэн үг.

Лихтенштейн - "Зөөлөн чулуу".

Люксембург - Кельт хэлний ”Lucilem” - "бяцхан", герман хэлний ”burg” буюу "шигтгээ” гэсэн үгсээс бүтсэн нэр. “Бяцхан шигтгээ”.

Малайзи – “Мalay-чуудын нутаг”.

Мальдив – Санскрит хэлний mahal гэдэг нь "ордон" харин diva нь “арал” гэсэн утгатай.

Мальт -  Финик хэлээр "оромж” гэсэн утгатай.

Марокко – Маракеш гэсэн хотын нэрнээс үүсэлтэй.

Микронези - Грекээр "бяцхан арал”.

Намиби – “Намиб” цөлийн нэр. "Намиб" гэдэг нь “юу ч үгүй газар нутаг” гэсэн утгатай.

Нигер – Нутгийн африк хэлээр "Ni Gir", гэдэг үгнээс гаралтай бөгөөд энэ нь “Гир гол" гэсэн үг.

Нидерланд – Германаар "доод газар".

Пакистан – Холбоо нэр. Пенжаб, Афганистан, Кашмир, Иран, Синд, Тохаристан гэсэн үгсийн товчилсон холбоос

Палестин – “Булаан эзлэгчийн газар нутаг”. "Philistines" хэмээх еврей үгийн үндэс нь "булаан эзлэгч" гэсэн утгатай.

Польш - Германы pоlen буюу “тал нутаг” гэсэн утгатай.

Сальвадор - "Авралт"

Сингапур – Санскрит хэлний Simhapura гэдэг үгнээс гаралтай. Энэ нь “арслангуудын хот” гэсэн утгатай.

Судан - Араб хэлний Bilad as-Sudan гэсэн үгнээс гаралтай. Утга нь "харуудын газар нутаг".

Сьерра-Леон – “Арслангуудын уулс”. Португаль нэр.

Таиланд - Тай хэлээр "Эрх чөлөөт газар нутаг”

Танзани - Танганьика ба Занзибар хэмээх хоёр мужийн нэрний нийлбэр.

Тимор – Малай хэлний timur гэдэг нь "дорно" гэсэн утгатай.

Филиппин - " Филипп хааны газар нутаг"

Франц - "Франкуудын газар нутаг"

Швейцари – Немец хэлэнд "Schweitz" гэдэг нь “намаг” гэсэн утгатай.

Швед - "Сви (Svea) хүмүүс".

Шри-Ланк - "Гайхамшигтай арал" гэсэн санскрит үг.

Эфиоп - латин хэлний "Aethiоpia" гэдэг нь “харуудын нутаг” гэсэн утгатай.

Ямайк – нутгийн индианчуудын хэлэнд "нamaica" гэдэг нь ой мод, ус ны газар нутаг гэсэн утга агуулдаг.

Япон - Nippоn-gu tо Nihоn-gu гэсэн үгийг Nihоn эсвэл Nippоn хэмээн товчилжээ. Утга нь “Наран ургах зүгийн орон”

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
МОНГОЛ(202.170.68.69) 2014 оны 04 сарын 23

МОНГОЛ-МОН ГУРАВ -ГОЛ-ГОЛ ГУРВАН ГОЛЫН ЭХ

0  |  0
Top