МАК төрийг шахаад байна уу?

Автор | Zindaa.mn
2014 оны 04 сарын 24

Стратегийн ач холбогдол өндөртэй ордуудын жагсаалтад албан ёсоор бичигдээд долоон жил болж байгаа Цагаан суваргын зэс, молибдены ордын хэчнээн хувьд эзэн суух ёстойгоо Монголын төр засаг дахь эрхмүүд мэдэхгүй царайлж, мэдэн будилж байна. Салбарын сайд Д.Ганхуяг гэж нөхөр МАК-ийн дуудлагаар Цагаан суваргын ордыг түшиглэсэн үйл ажиллагаатай танилцаж яваа харагдана лээ. МАК компанийн зүгээс байр сууриа илэрхийлэхдээ тэр хувь хэмжээгээ төр бушуухан тогтоож өгөхгүй бол бүтээн байгуулалтыг зээлээр санхүүжүүлэх гэрээ, баяжмалыг урьдчилан борлуулах ерөнхий гэрээний хүрээнд хийгдэх ажлууд зогсоод байна, тиймээс төр “та” бушуу түргэл гээд байна. Гэхдээ төдийгөөс өдийг хүрсэн энэ төсөлд Монголын төр 51 хувийн эзэн болох ёсгүй гэсэн байр суурьтай байгаа нь ажиглагдаж буй. Тэгсэн нөгөө салбарын яамны сайд энэ тэр нь ч хөөрхий төрийн мэдлийн хувь хэмжээг хэд байвал зохистойг хэлж мэдэхгүй явна. Гэтэл одоо мөрдөгдөж байгаа хууль журмаараа бол төр 51-ээс доошгүй хувьд эзэн суух ёстой. Улсын төсвөөр хайгуул хийж, нөөцийг нь тогтоосон ордын 51-ээс доошгүй хувь төрийн мэдэлд үлдэх ёстой ч, Цагаан суваргын ордын тухайд бас л  энэ нь утгаа алдсан дүр зурагтай явж ирсэн л дээ. Уг нь 2007 онд Оюутолгой ордыг ашиглахтай холбоотой Хөрөнгө оруулалтын гэрээний хувилбарыг анх боловсруулж байсан Засгийн газрын  Ажлын хэсгийнхэн Цагаан суваргын ордын лицензийг эзэмшигч “МАК” зэрэг компанитай хэлэлцээ хийх үүрэг хүлээж байсан билээ. Орд дахь төрийн эзэмшлийн хувь хэд байх талаар санал, хувилбарыг боловсруулж, тусгай зөвшөөрөл эзэмшигчидтэй зөвшилцөх, үүний тулд “Монголын Алт” компаниас тус ордод хэдий хэмжээний хөрөнгө оруулсан талаархи мэдээллийг гаргаж өгөхийг хүссэн мэдэгдлээ ч Ажлын хэсгээс хүргүүлж байсан байдаг. Харин  тухайн үеийн Засгийн газар МАК-ийн эсрэг байр сууриа дорвитой илэрхийлж чадаагүй гэдэг нь орд 100 хувь  тэдний мэдэлд үлдсэнээс ойлгогддог. 

 

Уг нь Монгол Улсын Үндэсний аюулгүй байдал, эдийн засаг нийгмийн хөгжилд нөлөөлөх хэмжээний, Дотоодын нийт бүтээгдэхүүний таван хувиас дээш хэмжээний бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх боломжтой орд гэгддэг. Тэр ч үүднээсээ засгаас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордуудыг эдийн засгийн эргэлтэд оруулж,  үр шимийг нь хэрхэн хүртэх тухай асуудлыг хэлэлцээд хэд хэдэн ордын үнэлгээ болоод ТЭЗҮ-г судлах, заримынх нь тогтвортой байдлын гэрээг дүгнэж, байгаль орчны нөхөн сэргээлт, байгаль хамгаалах хууль тогтоомжоор хүлээсэн үүргийн хэрэгжилтийн байдалд дүгнэлт гаргаж, тусгай зөвшөөрөл эзэмшигчидтэй төрийн эзэмшлийн хувь, хэмжээг тогтоох талаар хэлэлцээ хийхийг холбогдох сайд нарт үүрэг болгож харагдсаны нэг нь Цагаан суваргын зэс, молибдены орд юм. Уул уурхайн яамнаас “МАК” компанид хандаж тооцоо судалгаагаа ирүүлэхийг хүсч,  ТЭЗҮ, эдийн засгийн тооцоо судалгаа нь гарсны дараа төрийн оролцооны хувь хэмжээг тогтооно гээд байсан ч, МАК-ийнхан  төрд “төмөр” нүүр харуулах сонирхолтой байгаа нь ил болсон зүйл. Чухамдаа бол талууд хэрхэн тохиролцох вэ гэдэг асуудал байна.

 

Ямартай ч төрийн хөрөнгөөр нээгдсэн энэ ордод хувийн хэвшлийнхэн орж ирсэн, улмаар лиценз  нь 1999 онд  “Монголын Алт” компанийн мэдэлд очсон байдаг.  Тус орд нь бусад ордуудын жишгээр дэд бүтэц хөгжөөгүй алслагдмал бүс нутагт буюу Дорноговь аймгийн нутаг дахь Мандах сумын төвөөс урагш 75 км-т, Сайншанд хотын төмөр замын станцаас баруун урагш 220 км газарт оршдог. МАК-ийн тухайд  Австралийн Уорли Парсонс  /Worley Parsons/ компанид захиалга өгч  Цагаансуваргын ордын зэс молибдени боловсруулах үйлдвэрийг бариулж байгаа. Нөгөө компани нь энэ ажлынхаа үр дүнд 65 сая ам.долларын үр ашиг хүртэнэ гэдгээ мэдэгдсэн. Хувийн хэвшил энэ төслийг авч яваагийн нөгөө талд Монгол Улсын Үндэсний аюулгүй байдал, эдийн засаг нийгмийн хөгжилд нөлөөлөх хэмжээний гэх тодотголыг дагуулдаг, их хэмжээний мөнгө, үр ашгийг дагуулах энэ ордод төрийн хяналт зохистой түвшиндээ байх ёстойг умартаж болохгүй биз ээ. Тус ордод  стратегийн гэх тодотголыг төрийн зүгээс зүүж өгөхдөө эдийн засгийн эргэлтэд оруулснаар “Дорноговь, Өмнөговь аймгуудын өмнөд хэсгийн сумдын ажилгүйдлийн түвшинг бууруулна. Говь нутагт хүн ам төвлөрөн суурьших бололцоог бүрдүүлнэ. Хүн малын тоо олшрон шинэ бэлчээр газар нээгдэх, хөрсийг хамгаалах, Цагаан цавын гүний усны бассейныг ашиглан олон жилийн өмнө тарьж ургуулж байсан тарвас, жимс, төмс хүнсний тариалан ургуулах ажлыг сэргээн орон нутгийн болон арми, хилийн цэргийн анги нэгтгэлийн хүнсний хэрэгцээг хангах, малын гаралтай түүхий эд боловсруулах жижиг дунд үйлдвэрүүд хөгжих, улсын хилийн доторхи асар уудам нутаг эзэнгүйдэх байдлаас арилгах зэрэг нийгэм, эдийн засаг, хүн амын суурьшил бодлогын олон асуудлууд шийдвэрлэгдэх бололцоо бүрэлдэнэ”  гэхчлэн тодотгосон байдаг. Харин МАК ийм бодлого тэр зүг тийш чиглэж чадах эсэх нь эргэлзээтэй.

 

Б.Итгэлт

 

 

 

 

 

Сэтгэгдэл ( 7 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(203.194.114.73) 2014 оны 05 сарын 26

Одоо асаж дайрсаар байгаад Арево, МАК хоёроос өөр юм үлдээгүй шив дээ. Энэ хоёрыгоо нухаж өгөөд алтан дээр дэрлэсэн гуйлгачин төрхөндөө эргэж орж нэг амар сайхандаа жаргах нь дээ. Тамын тогоо ч хүчтэй юмаа. Малчид ч яахав амиа хоохойлоод, ямар өлсөх биш, манж нь ч ирсэн, хятад нь ч ирсэн аргаа олоод амиа борлуулаад ирсэн улс. Хотынхон лаагаа идээд эхлэвэл инээгээд тавлаад л суух улс даа. Тэд гээд хэлчихвэл энэ муу авч идэхгүй хаашаа зайлах вэ дээ гэдэг л улс шүү дээ, яг чин үнэндээ бол. Манж нь ч байсан, хятад нь ч байсан бид нар аргаа олоод амьдраад ирсэн улс гэж дуу дуугаа аваад шуугилдаад байсан улсууд баримт гэрчтээгэй байгаа шүү (зурагтайгаа). Тэр ерөнхий сайдаа тэгвэл дууд энэ тэр гээд л малчид чинь том том дуугарах юм билээ. Цаг нь ирэхээр хушуугий чинь хайрнаа. Хөдөөнийхөн том том дуугарч байгаад мөрдөнд 3 хоноод гарч ирэхээрээ ухаан алдаж унаад, нус нулимс, чацга баасандаа холилдоод ирдэгий нь хоёр нүдээрээ харж байсан юм шүү. Хөдөөнийхнийг ер нь их давраавал газар нутгаа ханцуй дотроо хэнтэй ч наймаалцаж чадах амин хувиа хичээсэн, нийгэмшээгүй муухай улс байдаг юм. Дандаа хор найруулна, дандаа юмыг бэлнээр нэхнэ, үргэлж амин хувийн ашиг хонжоо харна. Энэ дээр нь дөрөөлж улс төр хийдэг нэг хэсэг байнаа. Хүн ажилгүй, орлогогүй болоод ирэхээр ийм л сэтгэгдэл үүсэх юм даа. Хэнд ер нь ашигт малтмалаа хадгалах гээд байгаам бээ. Хадгалааад л байвал сульдаж доройтсоор амьсгаа хураахын даваан дээрээ Хятад эсвэл Орост л булаалгана ш дээ. Одоо гайгүй байгаа дээрээ ашиглаад, тэнхээ тамираа сэлбээд энэ өнгө мөнгөний ертөнцөд хүний өөдөөс хуцахтайгаа болвол яасан юм бээ. Эсвэл доороо эрдэнэстэй нов ногоон зүлгэн дээр өнчин ишиг шиг майлаад өлөн чонын өмнө зогсож байх уу. Алаад идэхээр хайран зүлэг нь заваарчих юм байна гээд тойроод явчихгүй л байх. Харин ч тухлаад авах байхдаа. Крым яалаа, Түвд яалаа, Шинжаан яалаа, филиппин, вьетнам яах гэж байна.

0  |  0
mongol(202.179.11.34) 2014 оны 05 сарын 04

idej uuj bgaa ni bagadaad huwiin hewshil baulag bvteegcnidrvvgee dairaad icnij vhmeer iumaa duugail demjeed ogoocnee ta nar shig iumnuud uls oroniig mon hogjvvleh bh da mon

0  |  0
pxy(182.160.38.158) 2014 оны 04 сарын 25

tegvel ter hurunguu gargaad 51 huvia ezemsh l dee , gants uildver barih geheer daramtlaad unagaad baih yum , tegeed uildverjilt yarinaa bas, doldoonuud

0  |  0
P(49.0.133.107) 2014 оны 04 сарын 24

Төр хувь эзэмшиж балдуушаа хийнэ, татвараа л авч байвал барав байна, үхсэн баасных нь 51 хувийг эзэмших гэж, тэр Эрдэнэс 5 толгойгоо хар л даа, ямар дампуу юм болгочоод байгаа билээ дээ.

0  |  0
pkxny(202.70.39.29) 2014 оны 04 сарын 24

ЦАГААН СУВАРГААС ТӨР ХУВЬЦАА ЭЗЭМШИХ ШААРДЛАГА БАЙХГҮЙ ЯГ Л ОЮУ ТОЛГОЙ ШИГ ЗАРДАЛАА ӨСГӨӨД НООГДОЛ АШИГ БАЙХГҮЙ ЭЗЭМШСЭН ХУВЬДАА ХӨРӨНГӨ ОРУУЛАХ НЭРЭЭР ӨРӨНД ОРНО .ЗҮГЭЭР Л ТАТВАР,РОЯЛЬТИ ӨШӨӨ АВЧ БОЛОХ ЮУ БАЙДГИЙН БҮГДИЙГ АВААД СУУЖ БАЙВАЛ БОЛЛОО.

0  |  0
pkxny(202.70.39.29) 2014 оны 04 сарын 24

ЦАГААН СУВАРГААС ТӨР ХУВЬЦАА ЭЗЭМШИХ ШААРДЛАГА БАЙХГҮЙ ЯГ Л ОЮУ ТОЛГОЙ ШИГ ЗАРДАЛАА ӨСГӨӨД НООГДОЛ АШИГ БАЙХГҮЙ ЭЗЭМШСЭН ХУВЬДАА ХӨРӨНГӨ ОРУУЛАХ НЭРЭЭР ӨРӨНД ОРНО .ЗҮГЭЭР Л ТАТВАР,РОЯЛЬТИ ӨШӨӨ АВЧ БОЛОХ ЮУ БАЙДГИЙН БҮГДИЙГ АВААД СУУЖ БАЙВАЛ БОЛЛОО.

0  |  0
mongol(202.179.20.231) 2014 оны 04 сарын 24

Tur yah gej ingej huviin hevshiliig kommunist mayagaar daramtlaad baidag ym be.Demj l de.51 huviig avahaaraa uursdiin shahaanii hunee taviad bas l Erdenet shig shahaanii naimaanii gazar bolgood ashiggui ajillaad ehelne biz de

0  |  0
Top