ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 18 хэм дулаан байна

Б.Гантуяа | Zindaa.mn
2024 оны 05 сарын 12

2024 оны 05 дугаар сарын 12-ны 08 цагаас 05 дугаар сарын 13-ний 08 цаг хүртэлх цаг агаарын тойм

Хур тунадас: Өнгөрсөн хоногт зүүн аймгуудын ихэнх нутгаар 0.0-14.0 мм бороо, нойтон цас орсон байна. Үүнээс хамгийн их нь Дорнодын Чойбалсанд 14.0 мм, Матад, Дашбалбарт 13.0 мм, Гурванзагалд 9.0 мм, Баяндунд 7.8 мм, бусад нутгаар 0.0-5.0 мм бороо, нойтон цас орсон байна.

Агаарын хамгийн бага температур: Өнгөрсөн шөнө Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Эг, Үүр, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндий, Дарьгангын тал нутгаар 0...-5 градус хүйтэн, Их нууруундын хотгор, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +10...+15 градус, Монгол-Алтайн уулархаг нутаг, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Тэс голын хөндийгөөр +6…+11 градус, бусад нутгаар +1...+6 градус дулаан байв.

Улаанбаатар хот орчмоор: Өчигдөр өдөр 0.0-0.3 мм хур тунадас орсон байна. Өнгөрсөн шөнө хур тунадас ороогүй. Салхи баруун хойноос секундэд 10-15 метр, зарим үед секундэд 22 метр хүрч ширүүссэн байна. Өчигдөр өдөр +7…+9 градус дулаан, өнгөрсөн шөнө 0…-2 градус хүйтэн байв.

2024 оны 05 дугаар сарын 10-ны 08 цагаас 10-ны 20 цаг хүртэлх аюултай үзэгдлийн тойм: 

Хүчтэй салхи: 10-нд Хэнтий аймгийн нутгийн баруун хэсгээр салхины дундаж хурд 16-18 м/с, зарим үед 20-30 м/с,  Дундговь аймгийн нутгийн зүүн хэсгээр салхины хурд 16-25 м/с хүрч, шороон шуурга шуурч цаг агаарын аюултай үзэгдэл ажиглагдсан байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top