“Хуримтлалын сангийн мөнгөн хөрөнгийг удирдах, арвижуулах гэрээ”-г Төв банктай байгууллаа

Автор | Zindaa.mn
2024 оны 05 сарын 09

Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаажуулсан баялгийн өгөөжийг хуваарилах суурь зарчим жинхэнэ утгаараа хэрэгжиж, иргэд байгалийн баялгаас орж ирэх орлогын 34 хувиа ийнхүү бодитоор хүртэж эхэллээ.

Өнгөрсөн долоо хоногийн \2024.05.01\ Засгийн газрын хуралдаанаар Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах, тэр дундаа Хуримтлалын сангийн талаар тодорхой арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн.

Энэхүү шийдвэрийн дагуу Үндэсний баялгийн сангийн тухай хуульд заасан орлого төвлөрүүлэгч этгээд буюу “Эрдэнэс Монгол” ХХК-аас нийт 500 орчим тэрбум төгрөгийг Хуримтлалын сангийн Монголбанкин дахь дансанд төвлөрүүлж, уг эх үүсвэрийг орон сууцны хөнгөлөлттэй зээлийн хөтөлбөрт оруулж, хуульд заасны дагуу холбогдох гэрээ байгуулж ажиллахаар тогтсон.

Энэхүү “Хуримтлалын сангийн мөнгөн хөрөнгийг удирдах, арвижуулах гэрээ”-г өнөөдөр \2024.05.09 \ Монголбанктай байгууллаа.

 

 

ШУУД ДАМЖУУЛАЛТ: 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
DR. ADITYA(102.89.46.232) 2024 оны 05 сарын 13

БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00

0  |  0
Top