Үүсэл: Калифорнийн “Дьюэл”-ийн шоронд Луис "Хуеро Буйвол" Флорес гэгч үүсгэн байгуулсан
Оршин тогтнол: 1957 оноос өнөөг хүртэл АНУ-ын бүх мужийн шоронд
Хүрээ: АНУ-ын бүх шорон. Ялангуяа Өмнөд Калифорнид хүчирхэг. Төв нь тэнд байдаг гэж үздэг.
Бүрэлдэхүүн: Цэвэр Мексик цустнууд
Гишүүн: 25.000-аас дээш.
Гэмт үйл хэрэг: аллага, зэвсэгийн наймаа, хар тамхи, авто замын дээрэм, рекет, гэрчүүдийг сүрдүүлэх, дээрэм, мөрийтэй тоглоом
Холбоотон: “Суреньос болон Арийн ахан дүүс”, “Мексиканеми”
Дайсан, өрсөлдөгчид: “Нуэстрагийн гэр бүл”, “Хар партизаны гэр бүл”, “Техасын синдикат”, гудамжны харуудын бүлэглэлүүд, “Нортеньос”-чууд
Мексикийн мафи нь “ЛаЭма” /энэ нь испаниар “м үсэг” гэсэн үг ажээ/ гэсэн нэрээрээ гэмт хэргийн ерөнтөнцөд тэр дундаа АНУ-ын мужуудын шоронгуудад алдартай билээ. Тэднийг шоронгийн номер нэг дээрмийн бүлэглэл ч гэдэг. Энэхүү мафийг анх Калифорнийн Трайси хотод орших “Дьюэл” хэмээх шоронд хоригдож байсан мексикийн гудажны гэмт бүлэглэлийн 50 гишүүн үүсгэсэн гэдэг. Тэдний зарим нь Дорнод Лос–Анжелес болон Маравилагийн гэмт бүлгийн гишүүн байсан гэдэг. Тэд өөрсдийгөө “мексиканеми” хэмээн нэрлэх бөгөд энэ нь науатль хэлээр бол “-Зүрх сэтгэлдээ Бурханыг агуулагч” гэсэн утгатай ажээ. Мафийг байгуулах санаачлагыг өмнө нь Хавайн арлын гэмт бүлэглэлийн гишүүн байсан гэх Луис «Хуеро Буйвол» Флорес гэгч сэджээ.
Мексикийн мафийнхны хувьд өөрсдийн өвөг дээдэс болох Майя болон Ацтекуудын зан заншил, амьдралын хуулийг өнөө цагт залгамжлагчид нь байна хэмэн үздэг. Үүний тулд бусад хоригдолуудаас өөрийн гишүүнийг бүрэн хамгаалах, шаардлага гарвал золиос гаргахад ч бэлэн байх явдал гэнэ. Харгалзагчийг ч гишүүнд нь зэрлэг, бүдүүлгээр харьцахыг хүлээн зөвшөөрөхгүй тохиолдол байдаг. Ер нь бол энэ мафийн үүссэн гээд байгаа “Дьюэл”-ын шорон бол зэвсэгийн наймаа, зодоон, хар тамхины наймаа зэрэг гэмт үйлдлийн “их сургууль” гэдэг байна. Суллагдагсдыг тэд “төгсөгч” гэдэг. Луис Флоресын хувьд эхэндээ шоронгийн бүхийл хар бизнес, зах зээл, эрх мэдлийг гартаа авахын тулд маш харгис ширүүн бас өршөөлгүй хэлбэрээр үйл ажиллагаагаа газар авсан ажээ. Гэхдээ шоронгийн захиргаа мексикийн мафи хүчээ авч дотоод дэг журамд нөлөөлөхүйц болоод ирэх үед хэд хэдэн гол гишүүдийг нь өөр өөр шоронд илгээжээ. Гэтэл энэ үйлдэл нь уг мафи бүхий л томоохон шоронгийн хар зах зээлийн мэдэлдээ авах, сүлжээ бий болоход нөлөөлснийг хуулийнхан их л хожуу мэдсэн билээ. Өдгөө тэдний гар хөл насанд хүрээгүй болон эмэгтэйчүүдийн хориход ч аль хэдийн бий болооод байгаа юм.
Мексикийн мафи нь шоронгийн дотор мөн гадна ч гэсэн үйл ажиллагаагаа идэвхитэй явуулдаг. Тэдний үг хэлээ зорилгоо ойлголцдог хамтрагч нь бол “Ари ахан дүүс” бүлэглэл. Эд бол немецийн нацист үзэлтэй цаган арьстанууд. Тэд бие биенээ сайн ойлгоно. Шоронгийн гаднах гэмт үйлдэлийг мексикчүүд ари ахан дүүст захиалан хийлгүүлдэг аж. Тэд ихэнхдээ захиалгат аллагаа нацистуудаар үйлдүүлнэ. Хамгийн гол нь тэд нэг л дайсантай юм. Тэр нь афро-америкийн “Хар партизаны гэр бүл” гэнэ. Хамгийн анхны аллагыг 1971 онд Лос-Анджелест мексикчууд үйлдсэн байна. Уг хэргийн хариуцлагыг Маравилагийн бүлэглэлийн Джо «Пеглег» Морган гэгч цагаан арьстан эр өөртөө хүлээж байжээ. Үүнийхээ дараа багагүй нэр хүндтэй болсон тэрээр мафийн нэгэн лидер хэмээн өргөмжлөгдсөн билээ. 1970-аад онд Руди Каденаар толгойлуулсан мафийн эсрэг хууль хүчнийхэн багагүй тэмцэл хийсэнэ хэдий ч тэдний сүр хүчийг бүрмөсөн дарж чадаагүй юм. Харин 1995 онд холбооны шүүх Мексикийн мафийн 22 гишүүнийг аллага, хүний наймааны хэрэгт буруутган шийтгүүлсэн бол 2006 онд 36 хүнийг нь хүчирхийлэл, хар тамхиний наймаа зэргээр ял оноосон билээ. Дээд удирдагчид гэх хэд хэдэн хүн нь шоронд ганцаараа хоригдох бөгөөд бүтэн 24 цаг нар салхи ч хардаггүй. Гэсэн хэдий ч тэдний зүгээс хэн нэгнийг алах тушаал бүхий захиалгыг ямар нэгэн нууц хэлбэрээр гадагш нь өгсөөр байдаг гэнэ. Нууц захидал, трубаны тогшилт, ханиалгаж найтаах гээд тушаал өгөх олон арга байдаг аж.
Хэдийгээр удирдагчид олон ч гэсэн тэд зөвхөн нэг толгойлогчийн тушаалаар хөдлөнө. Бүлэглэлийн ердөө 150 хүн нь аллагыг захиалга өгөх эрхтэй бол түүнийг нь биелүүлдэг 1000 хүн л байдаг гэнэ. өдгөө ЛаЭмагийн гишүүний тоог 30.000 хүрсэн гэсэн тооцоо байгаа. Дотод бүтэц, зохион байгуулалт нь яг л Сицилийн мафитай адил. Генерал, ахмад, хошууч, дэслэгч, цэрэг гээд… Мафиас гарах ганцхан зам бол үхэл. Энэ тангарагыг 1960-аад онд Сан Квентиний шоронд хоригдож байсан Луис Флорес мөн Руди "Шайен" Каден нар бий болгосон гэдэг. Энэ мафийн бэлэг тэмдэг нь хар гарны дүрс. Гишүүд нь биен дээрээ мексикийн бэлэг тэмдэг гэх бүргэд, могойны дүрсийг шивсэн байдаг ажээ.
Р.Слава