Сониуч: Парацетамол бол эм үйлдвэрлэл дэх хамгийн муу нөлөөтэй бодис

Автор | Zindaa.mn
2014 оны 04 сарын 26

-Хэвлийдээ байгаа дөрөвхөн сартай үр хөврөл рүү эхийнх нь гэдэсний гаднаас гэрэл тусгахад цочин буруу хардаг.

-Антарктидад далайн уснаас 11 дахин их давстай нуур олджээ. Уг нуур -50 хэмд хөлдөнө.

-1938 онд Time сэтгүүл Адольф Гитлерийг “оны хүн”-ээр шалгаруулж байв.

-Зохиолч Редьярд Киплинг зөвхөн хар өнгийн бэхээр л бичдэг байсан.

-Лорд Байронд дөрвөн тэжээвэр нугас байжээ. Тэдгээр нь лордыг хаана явна байнга дагах бөгөөд бүр олон хүн цугласан хурал, цуглаанд ч хамт очдог байв.

-Парацетамол бол өнөөгийн эмийн үйлдвэрлэл дэх хамгийн муу нөлөөтэй эм. Үүнийг Европын орнууд аль хэдийнэ хэрэглэхээ болиод байгаа.

-Шотландын дунд сургуулийн 14 настай охин 125 децибеллийн хүчтэй хашигарчээ. Энэ нь “Боинг” онгоцны дуунаас ч чанга гэсэн үг.

- “Ийсус Христ суперстар” рок дуурийн Петрийн дүрийг бүтээсэн Пол Томас гэгч нь ойролцоогоор 500 орчим порно кинонд тоглосон нэгэн байжээ.

-Одоогоор дэлхий дээр 580 сая хүн интернетийг ашиглаж байна. Энэ тоо жил тутамд дөрвөн хувиар өссөөр…

-Байгаль нуурын ус хойд Америкийн Аврага нуурынхаас хавьгүй их.

-Жил бүр 40.000 эвдэрхий гар утас цэнэглэгчийн хамт хог дээр хаягддаг.

-Хуй салхины үед салхины хурд 250км-цагт хүрдэг

-1998.07.17-нд Шинэ Гвинейн Папуад хамгийн том давлгаа бүхий цунами болсон. Хамрах хүрээ нь 30км байжээ.

-Шөнийн тэнгэр харагдах манан татуулсан сүүн замд нийтдээ 200 тэрбум од байдаг.

-1999 оны таван сард АНУ-ын Канзас, Оклахомад нийт 71 торнадо дэгдсэн.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(203.91.118.156) 2014 оны 04 сарын 29

soniuch medee taalaudlaa

0  |  0
sssss(84.30.31.242) 2014 оны 04 сарын 26

hudlaa shd gollandad yum bolgond ene emiig l uuj bnshd

0  |  0
Top