Нүүрэн дээрх мэнгэ таныг тодорхойлно

Автор | Zindaa.mn
2014 оны 04 сарын 26

Нэрт загвар өмсөгч Синди Кроуфорд, Мэрилин Монро, “Өнөр бүл” киноны Цэрмаагийн гээд ард түмний дунд нэрийн хуудас болсон мэнгэнүүд бий. Тэгвэл нүүрэн дээрх мэнгэ нь стиль имижийг бүрдүүлэхээс гадна таны хэн болохыг тодорхойлдог гэнэ. Уншигчиддаа нүүрэн дээрх мэнгээр тодорхойлдог эртний Хятадын аргыг сонирхуулж байна.

Та дээрх зурагны дагуу өөрийнхөө мэнгэний байрлалыг тайлбартай тохируулан хараарай.



Байрлал 1-3
Та багадаа эрх дураараа, сахилгагүй талдаа хүүхэд байсан. Та төрөлхийн бүтээлч сэтгэхүйтэй. Амьдралаа аваад явчих чадвартай. Та хэн нэгний дор ажиллах дургүй. Өөрөө өөртөө босс нь байхыг илүүд үздэг. Ингэснээрээ ч илүү их амжилтыг олох магадлалтай.

Байрлал 4
Та бол эргэн тойрондоо нөлөө бүхий хүн. Гал цогтой араншинтай, хурц үгтэй. Гэвч та олон хүний хэтэрхий олон үзэл бодлыг сонсохоороо хэцүү байдалд ордог. Та маргалдах мэтгэлцэх дуртай гэхдээ хэн нэгэнд атаа жөтөө санадаггүй. Энэ мэнгэ нь таныг дүрсхийсэн ааштай гэдгийг илэрхийлнэ.

Байрлал 5
Хөмсөгний дээрх мэнгэ нь таныг хөрөнгө чинээний тал дээр азтай байхыг харуулж байна. Гэвч та бусад хүмүүсээс арай илүү ажиллаж байж их мөнгөтэй болох бололтой. Та олсон орлогоо атаархал тээгчдийн хараанаас холуур байлга. Таныг аргандаа оруулж орлогоос тань хуваалцахыг хүсэгчид олон байна. Энэ мэнгэ таныг бусдад хэт их итгэхээс болгоомжлох нь зүйтэй гэдгийг илэрхийлнэ. Зөн совингоо дага. Өөр хүнээр санхүүгээ хэзээ ч бүү хариуцуул.

Байрлал 6

Оюунлаг байдал, бүтээлч сэтгэлгээ, урлагийн салбарт амжилт олохуйц потенциал. Таны урлагийн авъяас хөрөнгө мөнгө, нэр алдар, амжилтыг авчрах болно. Энэ мэнгэ нь их бэл бэнчинг ч бас билэгддэг. Гэвч та хамгийн гол нь бусдын үгийг биш өөрийнхөө зүрх сэтгэлийг дагах ёстой. Зоригтой байвал амжилтанд хүрнэ.

Байрлал 7

Хөмсөгний доорх мэнгэ таныг гэр бүлийхэнтэйгээ таарамжгүй байдгийг харуулна. Энэ нь таны уйтгарлал, гуниглалын гол шалтгаан болдог. Таны амьдрал ажилд ч бас нөлөөлөх болно. Тиймээс сэтгэл санаагаа амар амгалан байлгахын тулд гэр бүл, төрөл төрөгсөдтэйгөө эв зүйгээ ололцох нь чухал юм.

Байрлал 8
Энэ байрлал тийм ч сайн биш. Таны санхүүгийн байдал үргэлж тогтворгүй байх нь. Энэ нь таны хэт үрэлгэн, мөрийтэй тоглоомонд дуртай зантай холбоотой. Гэвч ийм мэнгэтэй хүмүүс эсрэг хүйстнээ татах, сээтэгнэхдээ гаргууд байдаг. Чинээлэг болъё гэж бодож байвал орлого зарлагаа сайн тооцож бай.

Байрлал 9
Энэ мэнгэ нь сексийн болоод бусад төрлийн харилцааны асуудлыг илтгэнэ. Болж өгвөл энэ мэнгээ авахуулчих хэрэгтэй. Учир нь дараалсан их зовлонг авчрах нигууртай.

Байрлал 10

Хамарны доор байрлалтай мэнгэ нь маш удам сайтай хүн гэдгийг тань илэрхийлж байна. Та үргэлж өнөр өтгөн гэр бүлтэй байх ба, өтөлийн цагт ач гучаа тойруулан суух болно. Материаллаг болон оюун санааны хэрэгцээгээ хангалуун байлгахад ойр дотныхон тань том нэмэр болно.

Байрлал 11

Энэ байрлал нь хүнд өвчлөлд өртөмтгий болгодог. Ялангуяа энэ байрлалд том хар мэнгэ бол авахуулах нь зүгээр.

Байрлал 12

Амжилтаар дүүрэн, тэнцвэртэй амьдралтай байхыг илтгэнэ. Зүгээр ч нэг баян биш мөн алдартай болох магдлалтай. Дээдсийн зиндаагаар амьдрах бүхий л боломж байна. Гэр бүл, орон байрандаа сэтгэл хангалуун байх нь. Ийм мэнгэтэй бүсгүйчүүд үзэсгэлэнтэй дур булаам байх нь элбэг.

Байрлал 13

Таны амьдралд тулгарах хамгийн том бэрхшээл бол хүүхдүүд. Та тэдэнтэй сайн харилцаатай байхгүй бололтой. Хүмүүжүүлэх арга барилд суралцахаас өөр таны хийж чадах зүйл үгүй.

Байрлал 14

Хоол хүнсэнд эмзэг гэдгийг харуулна. Нэг бол их таргаламтгай, нэг бол ходоод муу эсвэл олон бүтээгдэхүүнээс харшилтай.

Байрлал 15

Та үргэлж хөдөлгөөнтэй байдаг. Гэрийнхээ эд хогшлын байрыг байнга шинэчилж өөрчилдөг. Шинэ газарт очиж, шинэ зүйл сурах эрмэлзэлтэй. Нэг л газартаа удаан байвал та уйдах болно. Аялал, адал явдалд дурлагч, гярхай нүдтэй нэгэн.

Байрлал 16

Хоол хүнс болон сексийн амьдралдаа болгоомжтой байх хэрэгтэй. Энэ хоёр бол таны хамгийн том асуудлууд. Мөн илүүдэл жин таныг бухимдуулж магадгүй. Та хайр дурлалын адал явдалд дуртай. Заримдаа ганцаас ч олон амрагтай байхыг хүсдэг. Энэ хүсэл нь таныг өөрийнхөө талаар гэм буруутай мэт бодол тээхэд хүргэнэ.

Байрлал 17

Нийгмийн харилцаа сайтай хүн. Гайхалтай сайн ярилцагч, олны дунд нэр хүндтэй нэгэн. Амжилтандаа хэт эрдэж, онгирч байгаад нэрээ “баасдах”-аас зайлсхий.

Байрлал 18
Та бол үргэлж хөгжил хөдөлгөөн дунд оршдог хүн. Гадаад далай руу аялах боломж олон тохиох боловч их уснаас болгоомжтой байх хэрэгтэй.

Байрлал 19
Мөнгөний тал дээр азтай, сайн найз нөхөд дагуулдаг мэнгэ. Эсрэг хүйстний дур булаам байдалд хэт автах сул талтай. Энэ л таныг галд оруулж мэдэх чанар юм.

Байрлал 20
Энэ мэнгэ танд аз, азгүйтлийн аль нэгийг дагуулах болно. Та биширмээр алдартай эсвэл бүх хүнд муу хэлүүлсэн нэгэн ч болж болно. Та оюун ухааны өндөр чадамж, бүтээлч сэтгэхүйтэй. Гэвч та авъяасаа сайн муугийн алинд ашиглахаас бүх юм шалтгаална. Энэ мэнгэ таныг түүхэнд үлдэх гоц хүн болохыг илэрхийлсэн ч байж мэднэ.

Байрлал 21
Насан туршдаа хоол хүнсээр дутахгүй явахын билэгдэл. Мөн энэ мэнгэ эзэндээ нэр алдрыг авчирдаг.

Байрлал 22

Таны амьдрал үргэлж аз жаргалтай баяр хөөрөөр дүүрэн урсгалтай байх болно. Спортод авъяастай бол тэр салбарт амжилт олно. Хөмсөгний төгсгөл дээрх мэнгэ нь эрх мэдэл, хүч чадалтай хүнийг илэрхийлдэг. Тиймээс байгууллагын дарга, захирал болох магадлал өндөр.

Байрлал 23
Та өндөр IQ-тэй, ажил амьдралын алинд ч толгойгоо сайн ажиллуулдаг. Орчин тойрондоо дасан зохицох чадвар сайн. Урт насална. Хөгшин болтлоо идэвхтэй амьдрах ба таны хүүхэд найз нөхөд эцсийн мөч хүртэл дэргэд тань байх болно.

Байрлал 24
Бага залуу насандаа алдар нэртэй болох ба үүнийгээ хөгшин насандаа хангалуун амьдрахад зориулаарай гэж зөвлөе. Учир нь та хөгшрөх тусмаа зүдрэж болзошгүй.

Байрлал 25
Мэнгэний сайн байрлалуудын нэг. Та юугаар ч дутахгүй амьдрах болно. Бүгдийг зохистой хэмжээнд барьж чадвал бараг л асуудалгүй дардан зам таны урд зурайна.

Сэтгэгдэл ( 57 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
лиза(66.181.161.35) 2020 оны 05 сарын 27

миний духны баруун талд босоо хоёр мэнгэ байдаг яг ( : ) ийм.

0  |  0
tsekv(27.123.214.121) 2015 оны 09 сарын 06

minii zarim menge alga oo ghd sonirholtoi l ym bn

0  |  0
itoku(112.72.11.121) 2015 оны 03 сарын 19

Zarim menge alga

0  |  0
gerlee(122.201.21.205) 2015 оны 03 сарын 17

Nice

0  |  0
zochin(202.179.11.98) 2015 оны 03 сарын 15

bi nvvren dre mengegvi ntr hhahaha

0  |  0
Jagaa(112.72.11.120) 2015 оны 03 сарын 14

Nogoo zuragan deerh tailal n bhgui um uu ene dr my menge alga bn

0  |  0
Sara(27.123.214.108) 2015 оны 03 сарын 13

Minii mengenii bairlal alga

0  |  0
suwdaa(112.72.11.103) 2015 оны 03 сарын 12

Taarch bn

0  |  0
ganaa(112.72.11.121) 2015 оны 03 сарын 12

Nuuren deeree menge bhgun ydiin bol....zarim humuusiih taaraad l bh shg bn

0  |  0
herlen(210.117.52.211) 2015 оны 03 сарын 11

Yag unen ene menge delhiin oduudig yag helsn bdin bnle unen menge uchirtaishu

0  |  0
Zulu(107.77.92.47) 2015 оны 03 сарын 11

Ene shaaaaaal xydlaa um ba uuuu

0  |  0
зочин(43.242.243.170) 2015 оны 03 сарын 11

Тэгээд над шиг нүүрэн дээрээ мэнгэгүй хүн юу вэ? Харь гаригийн хүн юм уу хаашаа юм???

0  |  0
my(103.229.120.129) 2015 оны 03 сарын 10

goy bn 22

0  |  0
bi(112.72.11.116) 2015 оны 03 сарын 10

12 21 24 gne goel yum

0  |  0
12(112.72.13.168) 2015 оны 03 сарын 09

goy yum bn

0  |  0
ulzii(112.72.13.60) 2015 оны 03 сарын 09

Unen bna shuu. Yag taarjin

0  |  0
эрдэнэчимэг(202.179.11.70) 2014 оны 10 сарын 26

үнэн бол сайхандаа

0  |  0
(103.23.51.3) 2014 оны 10 сарын 18

medehgui yumdaa baij bohol yum

0  |  0
hishgee(27.123.214.113) 2014 оны 08 сарын 18

Unen l ym shg bn da

0  |  0
Tsengelbayar(202.179.10.70) 2014 оны 08 сарын 14

taalagdaj bn shvv vnen bol muugvil huwi zayatai ym bn

0  |  0
tuulai(202.179.7.6) 2014 оны 05 сарын 03

yag taarch bna geech

0  |  0
baagıı (78.160.107.251) 2014 оны 04 сарын 30

er nı dajguı huwı zayataı shu

0  |  0
zochin(211.36.143.175) 2014 оны 04 сарын 26

shal hudlaa oruulsan zurag n ch taarahgui iim teneg yumand hen itgedeg bb aa

0  |  0
hudlaa bnaa(103.26.194.18) 2014 оны 04 сарын 26

shal hudlaa bn ogt taarahgui bn

0  |  0
....(112.72.13.98) 2014 оны 04 сарын 26

unen l bgasai teguulch sxan l bnada

0  |  0
Locomento(202.126.91.159) 2014 оны 04 сарын 26

taarj bnaa

0  |  0
haha.(180.235.185.2) 2014 оны 04 сарын 26

Minii gants 2 menge maani namaig uneheer butelgui amitan gej bn. unendee bi baliar butelteilde :3 lol :P

0  |  0
dlobnag(180.149.80.121) 2014 оны 04 сарын 26

shal hudlaa yum bn esregeeree

0  |  0
Top