Зарим нэгэн хүмүүс өөрийн амьдралаа тэнэг, инээд хүргэм маягаар үхэж төгсгөл болгодог. Бүр тэдгээр тэнэг үхлээр үхсэн эсвэл үхэх гэж байгаа нөхдүүдэд “Дарвины шагнал” гээчийг гардуулдаг гээд бод доо. “Тэнэг үхлийн 1001 арга” хэмээх номын зохиогчид ийм төрлийн шагналыг хүртсэн 1001 тохиолдолыг тоочсон байдаг. Жишээ нь: Шүхрээ мартсан скайдайвер, шарилны нүхэндээ унаж үхсэн оршуулгын газрын эзэн, алсын удирлагатай онгоцондоо мөргүүлж үхсэн залуу гээд олон сонирхолтой түүх энэ номонд байгаа аж. Ингээд тэдгээрийн рейтингээс зарим нэгэн “гоё үхлийн” талаар товч хүргье.
Самарнаас…
Америкийн иргэн Вилли Мерфи 1993 онд Жоржия мужийн нэгэн үйлдвэрт ажиллаж байхдаа самар хулгайлаад түүнээсээ үхэн хатан айжээ. Гэхдээ тэр эрийн айдаст автсаныг хэн ч мэдээгүй байсан боловч азгүй баагий тэр оройдоо самарандаа хордосноос маргааш үдэш нь нас баржээ.
Тэнгэрээс газарт…
1988 онд хашир туршлагатай скайдайвер Иван Макгуайер гэгч өөрийн амжилтаа шинэчлэхийн тулд Хойд Каролинад 3.000 метрээс үсрэхээр шийджээ. Гэтэл гайтай юм болж тэрээр бичлэг хийх камераа авсан хэдий шүхэрээ мартан онгоцноос үсэрч орхижээ.
Тахианы тархи
1998 онд Камеруны иргэн Генри М’Бонго гэгч хулгайч эр ээлжит удаагаа тахиа хулгайлжээ. Гэтэл түүнийг нутгийн иргэд нийлэн барьж аваад шийтгэхээр болсон байна. Ингээд түүнийг хулгайлсан бүх тахиагаа идэх шийтгэл хүлээлгэжээ. Азгүй эр хамгийн сүүлийн хэдэн тахианы тархийг иэдх гэж байгаад гэдэс нь тийрч үхжээ.
Алуурчин нүх
Францын нэгэн оршуулгын товчооны эзэн Марк Буржада хэмээх эр дэлгүүрийнхээ ойролцоо ухсан байсан шарилны нүхэнд цээжээрээ унан нас барсан хэрэг 1982 онд гарчээ. Тэр эрийг унаж үхсэн нүхэнд нь хойд насных нь буяныг бодон оршуулжээ.
Зөөлөн газардалт
Аризона мужийн оршин суугч Рожер Уоллес 2001 онд өөрийн нисгэж байсан алсын удирлагатай онгоцтойгоо мөргөлдсний улмаас энэ хорвоог орхижээ. Нарны эсрэг харж байсан тэрээр гурав орчим кг жинтэй онгоцоо хяналтаас алдчихаж. Гэтэл яг тэр үед цагт 65 км-ийн хурдтай нисч байсан онгоц түүний толгойг мөргөжээ.
Тусламж ба аллага
Бельгийн агаарын хүчнийхэн Судан гурван иргэний амийг хороож орхив. Гэхдээ нисгэгчид тэдний дээрээс хүнсний бүтээгдэхүүнтай хайрцаг шидсэн байна. Үнэн хэрэгтээ бол тэдгээр онгоцонд явагчид нь Суданы өлсгөлөнд нирвэгдсэн иргэдэд хүмүүнлэгийн тусламж үзүүэлэх даалгавартай явсан гэнэ. Гэтэл…
Тэнгэрээс унасан могой
Хэрвээ та Иранд байгаа бол бүргэд дээгүүр чинь нисэхэд болгоомжтой л байгаарай. Учир нь хоёр нөхрийг өөрсдийн машинтай явж байхад нь тэдний дээгүүр ниссэн бүргэд зууж явсан хортой могой болох кобраг дээрээс нь унангаж орхижээ. Хамгийн эмэгнэлтэй нь тэр аймшигт хортой алуурчин машинд байсан хоёрыг хоёуланг нь хазчихсан байна.
Холоос ирсэн МиГ
Белгийн нэгэн фермд нам гүмхэн, амьдарч байсан 18 настай золгүй залуу энх цагийн үед Оросын сөнөөгч МиГ онгоцонд хөнөөгджээ. Уг онгоцны нисгэгч бүр Польшийн тэнгэрт байхад нь автомат үсрэгчээр үсрэн буусан байсан бөгөөд онгоц шатахуунаа дуустал ниссээр байгаад ийнхүү 900 км-ын цаана өрөвдөлтэй залуугийн байшин дээр унасан байна.
Инээсээр үхэв
Инээд амьдралыг уртасгадаг гэдэг худлаа бололтой. 1975 онд Кингз Линний иргэн 50 настай Алекс Митчелл BBC-гийн Goodies хэмээх алдарт инээдмийн шоу оролцож байхдпаа маш хүчтэй инээснээс болж зрх нь хаагдан нас баржээ. Мтчеллийн эхнэр шоуны жүжигчдэд захидал илгээсэн бөгөөд түүндээ нөхрийнх нь амьдралын сүүлчийн мөчид түүнийг аз жаргалтай, баяр баясгалантай байлгасанд баярлалаа хэмээсэн байв.
Р.Слава
Сэтгэгдэл ( 2 )
bas 1 hun zaluu ohintoi sex hiij bgaad, 1 hun bumbug togloj bgaad geh met bnaa bna
Манай 1 бизнесмен сүүнд хахаж үхсэн гэж сонссон юм байна. Бас 1 бизнесмен чонын нүднээс гал дөлийг нь өөртөө шингээж авна гэж тэнэгтэж байгаад шархадсан чононд уруулж үхсэн гэсэн. Тэгэхээр манайхан ч бас дутахгүй.