Монгол Улсад шатдаг занар олборлохоор гэрээлсэн “Genie Energy” корпорацийн талаар “The Diplomat”-д бичжээ. Занарын талаар сүүлийн үед манайхан их ярих болж, ерөөсөө л ухаж заръя гээд байгаа. Гэвч тэндээс олох ашиг ямар их үнээр ирдэг гэдгийг мэдэх хүн цөөн. Байгаль орчин, аюулгүй байдлын талаас яривал олох хэдэн мөнгөнөөс илүү аюул тулгарна гэдгийг энд бичсэн байна.
Монгол Улс занарын хувьсгалд орох нь, гэвч ямар үнэ төлөх вэ
Өнгөрсөн жилийн хавар Америкийн “Genie Energy” корпораци Монголын Засгийн газартай таван жилийн гэрээ байгуулсан. Шатдаг занар, газрын тос хайх гэрээ л дээ. Хэвлэлүүдээр үүнийг Оросоос түлшээр хараат байдаг эвгүй байдлыг үгүй хийх сайхан боломж мэтээр шуугисан. Яагаад гэвэл өнөөдрийг хүртэл Монгол Улс түлш шатахууны нийт хэрэглээнийхээ 90 гаруй хувийг Оросоос авдаг юм.
Геологичид Монголын шатдаг занарын нөөцийг 800 тэрбум тонноос хол давсан гэж үзэж байгаа. Гэхдээ шатдаг занар, тос олборлох нь өнөөгийн нөхцөлд хөрөнгө оруулалтыг нөхөж чадахгүй гэж маргацгаасан юм. Тийм болохоор зөвхөн занар руу анхаарлаа хандуулж, занарын хий, занарын тос үйлдвэрлэх талаар яриад ч төдийлөн амжилтад хүрээгүй.
Өнөөдөр дэлхий ертөнцөд эрчим хүчний цоо шинэ эх үүсвэр хайх болсон ба “Занарын хувьсгал” гэх түрлэг хэдийнэ эхэлчихээд байна. Энэ нь гэхдээ занарын хийтэй холбоотой. Занарын тосны хувьд одоохондоо ядмаг байр суурьтай хэвээр байгаа юм. Яагаад гэвэл занарын тос гарган авах зардал хэтэрхий өндөр, бараг л Канадын барагшин элсний дайтай.
“Post Carbon Institute”-ийн захирал Ричард Хайнбэрг эрчим хүчний шинэ эх үүсвэрийн талаар “Занарын тос олборлох нь нефтт ухахаас илүү хортой, бас зардал өндөртэй. Нөөцийн хувьд ч хангалттай биш. Маш их ажил, хөрөнгө, хүчин чармайлт гаргаж байж занарын тостой болно. Канадын барагшин элстэй адил ч нөөц нь бага гэдгийг дахин онцголох ёстой” гэсэн байна.
Гэрээ байгуулсны дараа Канадын зохиолч, барагшин элсний олборлолтын эсрэг тэмцдэг МакДоналд Стэйнсби Монголд ирсэн. 2013 оны тавдугаар сард гэсэн үг. Тэрбээр өөрийн мэдлэг, судалгааны бүтээлийг нийгмийн идэвхит, үндсэрхэг үзэлтнүүдтэй хуваалцсан юм.
Тэрбээр “The Diplomat” өгсөн ярилцлагадаа “Намайг Монголд ирэхэд ганцхан хэвлэл л шаварлаг занарын талаар хөндсөн байв. Олон улсын ажиглагчид, байгаль хамгаалах хөдөлгөөнүүд, олон нийт занарын хор хөнөөлийн талаар бараг юу ч мэддэггүй юм билээ” гэсэн байв.
“Оюутолгойн хяналт” ТББ-ын тэргүүн Д.Сүхгэрэл хамгийн анх Стэйнсбитэй уулзжээ. “Яг үнэндээ нэг ч монгол хүн шатдаг занарын талаар мэдэхгүй шүү. Тиймээс би байгаль орчны хөдөлгөөнүүдтэй уулзаж, мэдээлэл өгөхийг зорьсон. Гэвч би нэг л хүнтэй холбоо тогтоосон нь энэ”
Монгол Улс Олборлох үйлдвэрийн ил тод байдлын санаачилгад нэгдсэн. Энэ байгууллага Засгийн газраас олгож буй лиценз, ашигт малталын хайгуул, олборлолтын өнөөгийн байдал, хөрөнгө оруулалт, гэрээ хэлэлцээрүүдийн талаарх мэдээллийг олон нийтэд өгөх зорилготой.
Гэвч өнөөдрийг хүртэл “Genie Energy” корпорацитай байгуулсан гэрээний талаар олон нийт мэдээгүй байгаа. Энэ корпорацийн нэр олон улсад дэндүү алдартай. Хамгийн сүүлд л гэхэд Израйльд шаварлаг занар олборлох гэрээ байгуулсан ч олон нийтийн хүчтэй эсрэгүүцэлтэй тулгарсан. Харин Монголд торох юмгүйгээр гэрээ байгуулсан ба олон нийтэд мэдэгдээгүй шалтгаан нь хэвлэл мэдээллийн амыг барьсантай холбоотой байж мэднэ. Шатдаг занар эдийн засгийн өндөр ач холбогдолтой гэж байгаа ч олон улсын туршлагад хэрэглээд ач холбогдолд хүрсэн зүйл гээд байхаар юм үгүй.
Д.Маргад
Сэтгэгдэл ( 5 )
Shatdag zanariin tuhai minii medeh l ali 70-aad onoos yarij baigaad ashiggui l gej uzsen gej duuldsan. Ene zasgiin tolgoigui tusheed ali gaviin yariad ashiggui gesen asuudliig gargaj shine yum hiichihsen geed baidag muu zantai humuus shuu dee
Shatdag zanariin tuhai minii medeh l ali 70-aad onoos yarij baigaad ashiggui l gej uzsen gej duuldsan. Ene zasgiin tolgoigui tusheed ali gaviin yariad ashiggui gesen asuudliig gargaj shine yum hiichihsen geed baidag muu zantai humuus shuu dee
Аймаар их ашиг олсон гэж дуулаагүй. Харин газрын гүний усыг хордуулдаг, хатаадаг, газар хөдлөхөд хүргэдэг гэх мэтийн хор хөнөөлтэй гээд Их Британи, Румын гээд олон эрс эсэргүүцэж байгаа нь зурагтаар гарах л юм билээ. Манайхны мэдлэггүй мангар болохоор нь үнэхээр маллах гэж байж ч магадгүй.
Achig oldoggui bolood tom gurnuud zanar olborlood baidag ymuu mongoliig hugjuulehgui gesen gadnii bodlogo margad metiin gadnii gar hul bolson nuhduud mongoliin hugjild saad bolj bna tumur zamiig hen tugjilee