Венын Их сургуулийн судлаачид нэрт хөгжмийн зохиолч Людвиг ван Бетховенд хувийн эмчлэгч эмч нь санамсаргүй байдлаар нойрсуулах эм өгснөөр агуу хөгжмийн зохиолч амиа алдсан хэмээн нотлохыг оролдож байна. Европын зарим эх сурвалжууд ч үүнтэй ижил байр суурьтай байгаа. Нас барахынхаа өмнө буюу 1827 онд хөгжмийн зохиолч маш хүндээр өвчлөөд байсан гэдэг. Эрдэмтэд түүний үснээс хортой металийн элемент илрүүүлж байсан бол хоёр жилийн өмнө ясны зарим хэсэгт ч ийм төрлийн бодис байгааг нотолсон билээ. Түүнийг 57 настайд нь хордуулсан болохыг ч тогтоогоод байна.
Тэгвэл Венын шүүх эмнэлгийн шинжээч Кристиан Рейтерийн үзэж байгаагаар Бетховенийг нас бараад сар болж байхад шинжээч эмч нар задлан шинжилгээ хийсэн ажээ. Хөгжмийн зохиолчийн үсийг лавшруулан судлах явцад тухайн үед түүний эмч байсан Андреас Ваврухын нас барахаас хэдэн сарын өмнөөс хорын хэмжээ биенд маш хурдацтай тархаж байсан гэдэг дүгнэлт нь үнэн зөв болох нь тогтоогдов. Ингээд үхлийн тунгаар хийгдэж байсан гэх бодис сүүлдээ муугаар нөлөөлөх болж энэ нь хүндэрсээр амь насаа алдахад хүргэсэн гэжээ.
Гэхдээ эмчийн хувьд өвчтөнөө элэгний хүнд хэлбэрийн үрэвсэлтэй гэдгийг тухайн үед мэдэхгүйгээр эмчилгээгээ хийж байсан гэж үзэж байгаа. Учир нь 1827 03.26-нд хийсэн задлан шинжилгээгээр эмч нар Бетховенийг элэгний болон шулуун гэдэсний церрозтой байсныг мэджээ. Рейтерийн баталж байгаагаар эмч Ваврух өвдөлтийг намдаахын тулд нэг биш удаа гэдсэнд нь пункц, шарханд нь хүчтэй тун бүхий компресс хийж байсан аж. Ингэхдээ Ваврухын хийж байсан тариа нь хүнийг хурдан биш удаанаар алах тунгаар хийгдэж байсан нь хэдэн сарын дотор хөгжмийн зохиолчийн элгийг ажиллагаагүй болгох үндэс болсон байна. Мөн үсэнд хийсэн шинжилгээгээр ийм төрлийн тариаг түүнд 1826.12.05-1927.02.27-ны хооронд дөрвөн удаа хийсэн нь үхлийн гол шалтгаан болсон хэмээн шинжээч эмч Рейтер үзэж байна.
2005 онд Иллинойс мужийн Аргонны үндэсний лабораторийн мэргэжилтнүүд тусгай зориулалтын рентген аппаратаар Бетховены гавлын ясыг судлан үзжээ. Ингэхдээ тэд энхэүү хорт металл байх хэмжээнээсээ 100 дахин илүү хэмжээтэйгээр түүний биенд байсныг илрүүлсэн байна. Иймдээ ч их тунгаар хордсон суут хөгжмийн зохиолч маань насан эцэс болох үедээ сонсголгүй болж, хараа нь муудан хүнтэй ч юм ярьж чадахаа болиод байсан гэдэг.
Сэтгэгдэл ( 0 )