Бид бүгд түүхэнд нэрээ үлдээхийг хүсдэг. Гэхдээ тэр нь янз бүрийн хувь тавилангаар шийдэгдэнэ. Зарим нь зуурдаар үхэж, зарим нь баатарлаг гавьяа байгуулж, харин ихэнх нь ор мөргүй энэ хорвоогоос оддог доо. Тэгвэл энэ удаад бусдын бууны суманд оногдон "баатар" болсон зарим алдартнуудыг танилцуулъя. Хамгийн олон улс төрчдөө буудуулснаараа Америк энэ үзүүлэлтийг тэргүүлж байна.
Авраам Линкольн
Америкийн 16 дахь ерөнхийлөгч. 1865 онд театрт үзвэр үзэж байгаад буудуулсан. Есөн цаг орчим ухаан орохгүй байж байгаад таалал төгссөн.
Теодор Рузвельт
Америкийн 26 дахь ерөнхийлөгч. 1912 онд цээжиндээ буудуулсан. Гэхдээ түүний энгэрийн халаасанд байсан нүдний шил болон 90 хуудастай илтгэл нь амийг нь аварсан. Ингээд цээжин дэхь гурван см-т орсон сумтайгаа насыг баржээ.
Жон Ф. Кеннеди
Америкийн 35 дахь ерөнхийлөгч. 1963 онд толгой болон хүзүүндээ хоёр удаа буудуулан нас барсан.
Ли Харви Освальд
Жона Кеннедиг алуулснаас хойш хоёр хоногийн дараа алуурчин Ли Харви Освальдыг шөнийн клубт бууджээ. Шүүх түүнд ял оноож амжаагүй юм. Тиймээс өнөөг хүртэл түүнийг Кеннедиг алсан хэмээн бураатгаж чадаагүй байгаа билээ.
Мартин Лютер Кинг
Америкийн хүний эрхийг хамгаалагч. 1968 онд зочид буудлын тагтан дээрээ буудуулсан. Сум хүзүү болон нугасыг нь оносон. Цагийн дараа эмч нар түүнийг үхсэн хэмээн зарлажээ.
Рональд Рейган
Америкийн 40 дэх ерөнхийлөгч. 1981 онд түүнийг шархдуулжээ. Сум зүрхнээс нь хоёр см зөрсөн. Шарх хүнд байсан тул цус их алдсан. Гэхдээ эмч нар түүнийг хөл дээр нь босгож чаджээ.
Владимир Ленин
Анх 1918 онд түүн рүү халдсан ч сум оноогүй. Харин тэр оны найман сард дахин түүн рүү халдан гар болон хүзүүг нь шархдуулжээ. Агуу удирдагч тэр дороо эмнэлэгт хүргэгдсэн бөгөөд цаашдаа Ильичийн эрүүл мэнд эрс муудахад уг шарх нөлөөлсөн.
Че Гевара
Аргентиний улс төрч, хувьсгалч. 1968 онд Америкийн хүчнийхэн түүнийг цаазаар авсан. Сум түүний гар хөл болон цээжний хөндийд туссан байна.
Махатма Ганди
Энэтхэгийн улс төрийн зүтгэлтэн. 1948 онд тэрээр Нью Делигээр салхилж явахдаа буудуулжээ. Үүнээс өмнө 1934 онд түүн рүү гурван ч удаа халдаж байв.
Боб Марли
1976 онд түүний гэр лүү халдах үеэр менежер нь эхнэрийн хамт шархдсан. Харин хоёр хоногийн дараа цээжиндээ шархадсан Марли тоглолтоо хийж байсан гэдэг.
Жон Леннон
The Beatles-ийн лидер асан. 1980 онд түүнийг гудамжинд нуруу руу нь бууджээ. Газар дээрээ нас барсан.
Түпак Шакур
1994 онд тэрээр таван удаа буудуулсан. Хоёр сум толгойд нь, гурван сум цээжинд нь... Гэхдээ гурван цагийн мэс ажил түүний амийг аварсан. Гэвч Шакур 1996 онд дөрвөн удаа буудуулжээ. Тэрээр сэхээн амьдруулах тасагт зургаа хоноод өнгөрчээ.
Notorious B.I.G.
Энэ реппер 1997 онд гэрлэн дохион дээр машинтайгаа зогсож байхдаа хэд хэдэн удаа буудуулан таалал төгсчээ. Тэр “Soul Train Music Awards” хэмээх шагнал гардуулах ёслолоос тараад явж байсан.
50 Cent
2000 онд реппер эмээгийнхээ гэрт байхдаа гэмт этгээдийн бай болсон. Дээрэмчид түүнийг есөн удаа буудаж шархдуулсан. Гар, хөл, цээж, хүзүүндээ шархджээ. Харин гэр бүлийнхэн нь өртөөгүй байна. Гурван өдрийн дараа түүнийг буудсан этгээд алагдсан. Одоо 50 Cent байнга сум нэвтэрдэггүй хантааз өмсдөг.
Akon
2005 тэрээр продюссер Роберт Монтанезын хамт буудуулсан. Эйкон шархдаж харин найз нь машин дотроо үхжээ. Konvicted цомог нь Монтанезийн дурсгалд зориулагдсан.
Ларри Флинт
Hustler порно сэтгүүлийг үндэслэгч Ларри шүүх хурлын дараа буудуулсан. Түүнээс хойш тэрээр байнгын суумгай болжээ.
Жанни Версаче
1997 онд модельер өглөөний гүйлтийн үеэр буудуулжээ. Харин нөгөөх этгээд хэргийн дараахан амиа хорложээ.
Р.Слава
Сэтгэгдэл ( 1 )
sonirholtoi medee baina