Аргентинтай холбоотой 58 фактыг нэрлэж байна

Автор | Zindaa.mn
2014 оны 05 сарын 07

1. Бүтэн нэр нь Аргентиний бүгд найрамдах улс.

2. Латин Америкт хүн амын тоогоороо Бразили, Колумбийн дараа гуравт. Газар нутгийнхаа хэмжээгээр Бразилийн дараа хоёрт оролцоно

3. Цаг агаарын гурван бүст оршдог.

4. Индианчуудын эх орон. XIX—XX зуунд Европын цагаачид очиж суурьшсан.

5. Энд испани, итали, франц, армян, немци, англи, польш, чех, цыган, серб, индус, араб, славян үндэстнүүд амьдардаг.

6. Католик шашинтан 90%-ийг эзэлдэг

7. Генерал Хосе де Сан-Мартин бол Аргентиний Ленин

8. 2010 онд ижил хүйстнүүдийн гэрлэлтийг зөвшөөрсөн

9. Аргентиний хамгийн том үндэсний урлаг бол танго

10. Диего Марадона-амьд бурхан

11. Ураны нөөцөөрөө дэлхийд эхний 10-т орно

12. Экспортын гол бүтээгдэхүүн нь мах

13. Малын тоо толгойгоороо дэлхийд зургаад бичигддэг

14. Мах хүнсний гол бүтээгдэхүүн

15. 1913 онд нээгдсэн Буэнос-Айрес нь Латин Америкийн хамгийн анхны метрополитен хот болсон

16. Аргентин хүн хөгжилтэй, сайхан сэтгэлтэй, яриасаг, нийтсэг. “Маньяния” орон гэгддэг. “Maсana” маргааш гэсэн үг

17. Аргентин  дарсаа сайн ууна. Хатуу сархдад дургүй

18. Буэнос-Айрестийн гудамжинд шөнийн цагаар аюул их. Хүүхдийг ганцааранг нь гудамжинд гаргаж болдоггүй.

19. Машины хулгай их

20. Эмнэлгийн үйлчилгээ сайн. Эмч нар нь хахууль авдаггүй.

21. Гуйлгачин ихтэй. Эрүүл, чийрэг залуу хүн ч гуйлга гуйна

22. Хамгийн дуртай зүйл нь хөлбөмбөг, секс, мах

23. Ном унших дургүй. Бичиг үсгээ мартахгүйн тулд хааяа л нэг сонин гарчиглана

24. Аргентин бүсгүйн биеийн хамгийн чухал хэсэг бол өгзөг. Сайхан өгзөг шалгаруулах тэмцээн байнга болдог

25. Аргентинчууд маш эх оронч. Гэр бүл болгон далбаагаа залсан байдаг. Баяр болгоноор цонхоороо далбаагаа мандуулдаг

26. Маш гэр бүлсэг. Холын хамаатантайгаа ч дотно харьцаатай байдаг

27. Хүүхдэд хайртай. Хэн ч хүүхдийг чанга хашгирч загнадаггүй

28. Маш халамжтай аавууд байдаг

29. Хоёр сард орон даяар карнавалын баяр болдог

30. Буэнос-Айресийн эргэн тойронд 13 356 715 жижиг суурин тосгон бий

31. Ерөнхийлөгч нь эмэгтэй. Кристи́на Эли́забет Ферна́ндес де Ки́ршнер \исп. Cristina Elisabet Fernбndez deKirchner\

32. Аргентин хүүхнүүд залхуу. Хоол хийх дургүй. Захиалчихна. Трусикний резин тасрах, нэг товч унахад оёдлын газарт л ханддаг. 

33. Ресторан маш олон.

34. Нийслэлд нь хятадууд их.

35. Еврейн “Йом Киппу́р” баярын үеэр ихэнх дэлгүүрүүд хаадаг. Ингэхээр дэлгүүрүүдийн эзэн хэн бэ гэдэг нь ойлгомжтой

36. Хот хооронд хоёр давхар автобус үйлчлэнэ. Тээврийн үйлчилгээний мэдээлэл сайн

37. Өвөл нь хоёр долоо хоног л 0 хэмийн хүйтэн байна

38. Өдөр болгоны хувцас нь богино цамц, жинс. Өндөр өсгийтийг хааяа л өмсөнө

39. Эмээ нар ч маникюр, педикюр хийлгэнэ 

40. Дунд сургуулийн сургалт муу

41. Амьтанд маш хайртай

42. Таксины жолооч нь хөгжилтэй, яриасаг

43. Хар талх, тараг байхгүй

44. Хиам нь сонголт муутай

45. Метронд орохдоо заавал үнэгүй сонин авдаг

46. Люхан хотод араатан амьтдын зоо парк бий

47. Цагаачдад сайн ханддаг

48. 2001.12.21-нээс 2002.01.01-ний хооронд дөрвөн ерөнхийлөгч солигдсон

49. Гэртээ гуталтайгаа байдаг

50. Шивээс, пирсинг их дэлгэрсэн

51. Дундаж амьдралтай иргэд ч гэрийн үйлчлэгч, асрагч хөлсөлдөг

52. Хүндэлдэг хүнийхээ нэрийн өмнө “Доктор” гэж хэлж болно

53. Эрчүүд, хүүхнүүд уулзах, эсвэл хагацах болгондоо үнсэлцэнэ

54. Дэлхийн хамгийн өмнөд хэсэгт орших Ушуая хот энэ оронд байдаг

55. Аргентин охид 15 насны төрсөн өдрөө нүсэр тэмдэглэдэг. Тэр насанд хүрч байна. Харин хөвгүүд 18 хүрч насанд хүрсэнд тоооцогддог ч тэгж сүртэй тэмдэглэдэггүй. Охид ийм баяртаа зориулан хуримын мэт даашинзаар гоёдог

56. Барилоче нь Аргентиний Швейцарь гэсэн үг

57. Ихэнх загасаа экспортолно. Өөрсдөө тун ховор иддэг

58. Гаучо гэдэг нь Аргентиний ковбой эр.

Р.Слава

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top