Факт: 1938 онд ”Time” сэтгүүл А.Гитлерийг “Оны хүн”-ээр шалгаруулжээ

Автор | Zindaa.mn
2014 оны 05 сарын 08

- Хэвлийдээ байгаа дөрөвхөн сартай үр хөврөл рүү эхийнх нь гэдэсний гаднаас гэрэл тусгахад цочин буруу хардаг.

- Антарктидад далайн уснаас 11 дахин их давстай нуур олджээ. Уг нуур -50 хэмд хөлдөнө.

- 1938 онд Time сэтгүүл Адольф Гитлерийг “Оны хүн”-ээр шалгаруулж байв.

- Зохиолч Редьярд Киплинг зөвхөн хар өнгийн бэхээр бичдэг байсан.

- Лорд Байронд дөрвөн тэжээвэр нугас байжээ. Тэдгээр нь лордыг хаана явна байнга дагах бөгөөд бүр олон хүн цугласан хурал, цуглаанд ч хамт очдог байв.

- Парацетамол бол өнөөгийн эмийн үйлдвэрлэл дэхь хамгийн муу нөлөөтэй эм. үүнийг Европын орнууд аль хэдийн хэрэглэхээ болиод байгаа.

- Шотландын дунд сургуулийн 14 настай охин 125 децибеллийн хүчтэй хашигарчээ. Энэ нь “Боинг” онгоцны дуунаас ч чанга гэсэн үг.

- “Ийсус Христ суперстар” рок дуурийн Петрийн дүрийг бүтээсэн Пол Томас гэгч нь ойролцоогоор 500 орчим порно кинонд тоглосон нэгэн байжээ.

- Одоогоор дэлхий дээр 580 сая хүн интернетийг ашиглажу байна. Энэ то жил тутамд дөрвөн хувиар өссөөр…

- Байгаль нуурын ус хойд Америкийн Аврага нуурынхаас хавьгүй их.

- Жил бүр 40.000 эвдэрхий гар утас цэнэглэгчийн хамт хог дээр хаягддаг.

- Хуй салхины үед салхины хурд 250км-цагт хүрдэг

- 1998.07.17-нд Шинэ Гвинейн Папуад хамгийн том давлгаа бүхий цунами болсон. Хамрах хүрээ нь 30км байжээ.

- Шөнийн тэнгэр харагдах манан татуулсан сүүн замд нийтдээ 200 тэрбум од байдаг.

- 1999 оны таван сард АНУ-ын Канзас, Оклахомад нийт 71 торнадо дэгдсэн.

Р.Слава

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top