Тэмдэглэлийг үйлдэгсэд: Гитлер, Кребс, Бургдорф, Йодль, Кейтель, Вейдлинг, Дёниц, Монке болон бусад нь…
04.20 өдөр
Гитлерийн 56 нас хүрэв...
- 9.30. Берлинийг их буугаар хүчтэй довтолж эхэллээ. Уг дрвтолгоо дуусаад дөнгөж хоёр цаг болж байхад холбоотнууд агаарын довтолгооноо хийлээ.
- Yд дундад англи-америкийн агаарын хүчнийхэн Берлиний засгийн газрын дүүрэгийг бөмбөгдөв
- генерала Рейманы штабт намын дээд шатны ихэнх түшмэд цуглан Рейхийн нийслэлийг орхих зөвшөөрөл бүхий саналыг хэлэлцэв
- Фюрер "Төмөр загалмай" одонгоор "Гитлерюгенд" бүлгэмийн гишүүдийг шагнав
- Геринг Гитлерт Өмнөд Германд тун чухал ажил байгаагаа хэлээд түүнтэй салах ёс гүйцэтгэв
04.21
- Адольф Гитлер Рейхсканцелярийн цэцэрлэг дэхь газар доорхи бункерт бүр мөсөн шилжин ирлээ.
- Берлиний радио станцыг хаав
- Гитлер СС-ийн генерал Феликс Штейнерт Улаан архийн эсрэг сөрөг дайралт хийхийг тушаав. Гэхдээ Штейнер цагийн байдлыг танилцуулсанаар фюрер тушаалаа цуцлав.
04.22
- Гитлер Гиммлераас бүх байдлыг танилцуулж байхыг шаардаж эхэлжээ. Гэхдээ Гиммлер түүнд үнэн байдлыг бүрэн хэлж чадахгүй байв. Тэр өдөр Гитлер "Нэг бол би ялна. Эсвэл би энэ хоттойгоо сөнөнө" хэмээн хэлжээ.
- Гитлер Кейтелю, Йодлю болон Борманыг өмнөд Герман руу явахыг тушаасан. Өөр бусад хүссэн хүмүүсийг Берлинээс явж болно гэв. Харин өөрөө үлдэхээр шийджээ. Үүнийгээ ч албан ёсоор мэдээллээ
- Гитлерийн хувийн зөвлөх Юлиус Шауб Рейхсканцеляр дахь бүх бичиг баримтыг устгах тушаал авлаа.
04. 23
- Вейдлинг Берлинийг хамгаалах хүчний ерөнхий командлагч болов
- Геббельс хэвлэл болон радиогоор фюрерийг Берлинд одоо болтол байгаа хэмээн мэдээлэв.
-Гитлерард түмнээсээ урвасан гэж үзсэн Герингийг баривчлан саатуулах тушаалыг бүх хянан шалгах пост, бие бүрэхлдэхүүнд өгчээ.
- Ева Браун эгчдээ хагацлын захидал бичив.
04. 24
- Эзэн хааны канцелярийн хүрээ улам хумигдсаар л байв. Зөвлөлтийн цэрэг аажмаар бас болгоомжтой урагшилсаар байлаа.
04. 25
- Зөвлөлт, Америкийн цэрэг Эльба мөрөн дээр уулзлаа
- Нацистуудын "Дойчланд-зендер" радиостанци үйл ажиллагааг зогсоов
- Хүнд артиллерийн анхны сум канцелярийг онолоо
- Америкийн нисэх хүчийн Оберзальцбергийн дээгүүр нисдэг болов
04. 26
- Үдэш нь Гитлер хувийн нисгэгч Роберт Фон Греймийг люфтваффийн ерөнхий командлагч болгон фельдмаршал цол олгожээ
- 26-27-нд шилжих шөнө Рейхсканцеляри хүнд их бууны ширүүн довтолгоонд өртлөө.
04.27
- Геббельс,Борман хоёр өөрсдийгөө Берлинээс амьд гарах шаардлагатай гэж мэдэгдэв
- 22.00. Гитлерийн өрөөнд цагийн байдлын талаар хуралдав. Гимлерийг Америк болон английн цэргүүдэд бууж өгөх амалалт өгсөн талаар хэлэлэцэв.
- Гиммлер болон Гитлерийн холбоос гэх СС-ийн дэслэгч генерал- Герман Фегелейн хоргодох байрнаас ор сураггүй алга болжээ
04. 28
- Холбооны радио Генрих Гиммлерийг оргонол хүсэж байгааг мэдээлэв
- Yдэш нь холбооны хүч Рейхстаг руу гуравдахь удаагаа дайралт хийв.
- Шөнө нь Гитлер, Ева Браун хоёр албан ёсоор гэрлэв
04. 29
- 4.00. Гитлер улс төрийн мэдэгдэлээ бичжээ.
- Шөнө нь Оросын армийн ахмад, батальон захирагч С. А. Неустроев болон ахлах дэслэгч К. Я. Самсонов нарын цэргүүд Мольткийн гүүрийг эзлэв
- Зөвлөлтийн танк Потсдамер-платц руу цөмрөн оров
04. 30
- Гитлер хувийн эмч Вернер Хаазегаас цианит калци хүсчээ.
- 15.00. Гитлер хамгийн сүүлчийн удаа адмирал Фосстой ярилцжээ.
- 15.15. Гитлер Бункерт байсан бүх хүмүүстэй салах ёс гүйцэтгээд Ева Браунтай хувийн өргөө рүүгээ оржээ. Туслах Отто Гюншегээс өөрсдөд нь хэн ч саад болохгүй байхыг анхааруулжээ.
- 15.30. Ева Браун цианит кали уун амиа хорлосны дараа Гитлер толгой руугаа гар буудан үхжээ.
Тэдний цогцосыг цэргүүд бүтээлэгт боон Рейхсканцелярийн хашаан дотор шатаасан.
05.01
-19.00. Рейхсканцелярьт сүүлчийн зоог барилаа. Оройн зоогийн ширээнд Мартин Борман, адмирал Фосс, Зигфрид Кнаппе, Хьювел болон таван нарийн бичгийн дарга суужээ.
- 20.00. Геббельс эхнэртэйгээ салах ёс гүйцэтгээд өөрийн хүүхдүүдийг буудан хороож дараа нь амиа хорлов.
05.02
- Өглөөний зургаан цагт генерал Вейдлинг өөрийн цэргүүдийн хамт бууж өгсөн.
- Өдрийн гурван цаг гэхэд зөвлөлтийн их буу Берлин рүү гал нээхээ зогсоов.
05.03
- Геббельсийн бөмбөгдөлтөөс хоргодох байрнаас зургаан хүүхдийнх нь цогцосыг олжээ.
05.07
- Альфред Йодль, адмирал Фридебургтай хамт Герман бууж өгсөн гэх Реймсийн Актанд гарын үсэг зурлаа.
Р.Слава
Сэтгэгдэл ( 0 )