Түүхийн онц сонирхолтой баримтаас

Автор | Zindaa.mn
2014 оны 05 сарын 14

-“Зуун жилийн дайн” гэгч нь 116 жил үргэлжисэн.

-Карибын хямрал гээчийг Америкчууд Кубын хямрал гэдэг бол эрх чөлөөний арлынхан үүнийг “Октябрийн хямрал” гэдэг аж.

-Дэлхийн хамгийн богино хугацаанд үргэлжилсэн тулаанд Их Британи болон Занзибарын дайн тооцогддог юм. 1896.08.27-нд болсон уг зэвсэгт мөргөлдөөн ердөө 38 минут үргэлжилжээ.

-Орост ирсэн хамгийн анхны Япон хүнийг Денбей гэдэг. Тэр Осакагийн нэгэн худалдаачны хүү гэнэ. Түүний худалданы онгоц 1695 онд Камчаткийн эргийн ойролцоо сүйрчээ. Тэрээр 1701 он гэхэд л Москвад ирсэн байна. Оросын хаан Перт I түүнтэй уулзаад дээдсийн хүүхдүүдэд япон хэл заахыг тушаажээ.

-Немецийн агуу физикч Альберт Эйнштейн сүүлчийн гэрээс үгээ өөртэйгөө хамт аван нөгөө ертөнц рүү оджээ. Учир нь яг нас барахад нь дэргэд нь байсан сувилагч түүний герман хэлнээс нэг ч үгийг нь ойлгоогүй гэдэг.

-Наполеоны армийн цэргүүд жанжнаа “чи” гэж дуудах эрхтэй байжээ.

-Суут жанжин Суворовын шарилны чулуун дээр зүгээр л ”-Энд Суворов нойрсож байна” гэсэн бичиг байдаг.

-Дэлхийн хоёр дайны хооронд Франц орон 40 удаа засаг төрөө өөрчилжээ.

-10 зуунд Персийн агуу их Абдул Кассим Исмаил номын сангаа үргэлж авч явдаг байжээ. Тэр хаашаа номын сан тийшээ. Гэхдээ 117 мянган боть номыг 400 орчим тэмээнд ачаалаад аялна шүү дээ. Ингэхдээ тусгай дугаартай тэмээнүүдэд номнуудыг цагаан толгойн үсгийн дарааллаар ачдаг байж.

-Автомашины хамгийн анхны дугаарыг 1901 онд Берлиний герцог Рудольф Герцог өөрийн төмөр хүлэгтээ “наажээ”. Дугаар нь ердөө “IA1” гэсэн байв. /IA нь залуухан эхнэр Иоганна Анкерийн нэрний эхний үсэг. Харин 1 гэдэг нь эхнэр нь түүний цорын ганц хайр гэсэн утга агуулж байсан гэдэг. 

-1914 онд Германы колонийн хүн ам 12 саяд хүрсэн бол Британийнх 400 сая болоод байжээ.

-Тайландын үндэсний сүлд дууллыг 1902 онд Оросын хөгжмийн зохиолч Петр Щуровский бичиж өгчээ.

-МЭӨ 5000 онд манай дэлхийн нийт хүн ам ердөө таван сая байсан гэдэг.

-Сталины төрсөн өдөрт зориулан өгсөн бэлэгний жагсаалтыг ЗХУ-ын сонин хэвлэл 1949-1953 он хүртэл тасралтгүй хэвлэн гаргажээ.

-МЭ-ий 79.08.24-нд дэлбэрсэн Везувия галт уул Помпей хотоос гадна Геркуланум, Стабий хотуудыг ч үнс нурмаараа хучсан.

-Эртний Римийн дайчид аян замд нэг майханд арав, арваараа байрладаг байж. Тэгвэл майхан болгон ахлагчтай бөгөөд түүнийгээ “декан” гэж нэрлэдэг байжээ.

-Америкийн Холбооны мөрдөх товчооны мөрдөгчид энэ байгууллагыг байгуулагдсанаас хойш 26 жилийн дараа буюу 1934 оноос биедээ зэвсэг авч явдаг эрхтэй болжээ.

-МЭӨ 213 онд Хятадын эзэн хаан Цинь Ши Хуанди албатууддаа эх нутагтаа байгаа бүх номыг шатаан устгах зарлиг өгч байв.

-Римийн эзэн хаан Нерон өөрийн нэгэн зарц болох Скорус хэмээх эртэй гэрлэж байлаа.

-1361 он хүртэл Англид шүүхийн бүх шатны ажиллагаа франц хэл дээр явагддаг байсан гэнэ.

-Мексикийн Парикутин хэмээх галт уул бүтэн есөн жил оргилжээ. /1943-1952/. Энэ хугацаанд галт уулын конус 2774 м-ийн өндөрт хүрчээ.

By Slava

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top