Жүжигчин Мел Гибсонтой холбоотой 60 факт

Автор | Zindaa.mn
2014 оны 05 сарын 14

1.     Жинхэнэ нэр англи. Mel Colm-Cille Gerard Gibson

2.     Америкийн жүжигчин, найруулагч, продюссер Мел Гибсон

3.     1956.01.03-нд Нью-Йорк штатын Пикскил хотод төрсөн

4.     Ирландын католик шашинтай Хаттон болон Энн Гибсон нарын гэр бүлд төрсөн

5.     1968 онд гэр бүлээрээ Австралийн Шинэ Өмнөд Уэльст шилжин ирсэн

6.     Австралид Сиднейн Үндэсний драмын урлагийн их сургуулийг төгссөн

7.     Анхны дүр нь “Зуны хот” кинонд мөнхөрсөн

8.     Сургуулиа төгсөөд театрын бүтээлд тоглож хэд хэдэн ТВ шоунд оролцож байв

9.     1979 онд ирээдүйн цагдаагийн дүрээр “Галзуу Макс”-т тогложээ.

10.  “Галзуу Макс” нь Австралийн хамгийн ашиг орлоготой кино болсоноор Мелийг Америкийн кино академийн /AFI/ шагналаар шагнав

11.   Мөн онд «Тим» киногоороо Австралийн кино институтийн шагналын эзэн болжээ

12.  1981 онд “Галзуу Макс”-ийн дараагийн анги “Замын дайчид” нэрээр гарахад  Холливудын продюссерүүд Мелд анхаарлаа хандуулж эхэллээ

13.  Ингээд тэр Холливуд дахь анхны дүрээ 1984 онд авч «Баунти» хэмээх кинонд Энтони Хопкинсийн хамт тоглов

14.   1985 онд “Галзуу Макс”-ийн гуравдахь ангид тогложээ.

15.   Харин супер од гэдэг нэр алдрыг 1987 онд “Үхлийн зэвсэг” кинонд тоглосноор хүртсэн юм.

16.   1990 онд People сэтгүүлээс түүнийг хамгийн дур булаам залуугаар шалгаруулав

17.   Тэр ондоо Италийн найруулагч Франко Дзефиреллигийн «Гамлет»-д тоглосон

18.   Мөн 1990 онд хувийн ICON Production кино компаниа байгуулжээ

19.   Гибсоны хамгийн анхны найруулагчийн ажлыг 1993 оны супер-хит  “Нүүргүй хүн” кино харуулна

20.   Дараагийн бие даан хийсэн бүтээл нь “Хатан зүрх” /1995/

21.   “Хатан зүрх” нь Оны шилдэг кино, Шилдэг найруулагч гэсэн таван төрлөөр Оскар хүртсэн

22.   2004  онд Есүс Христийн амьдралын сүүлчийн 12 цагийн үйл явдал болон үхлийг харуулсан “Христийн шаналал” киногоо бүтээсэн

23.   2006  онд дараагийн хүчирхэг кино болох «Апокалипсис» киногоо хийсэн

24.   Уг кино нь эртний майячуудийн эх хэл дээр бүтээгдсэн

25.   1980 онд анхны эхнэр Робин Муртай гэрлэсэн

26.   Тэд долоон хүүхэдтэй

27.   2009 онд тэд салсан

28.   Шалтгаан нь Мел орос-украйн гаралтай дуучин Оксана Григорьева гэх бүсгүйтэй дотно харьцаатай болсон

29.   Григорьева өмнө хамтран амьдарч байсан жүжигчин Тимоти Далтоноос Александр гэх нэг хүүтэй юм

30.   2009 онд Оксана Мелийн Люсия охиныг төрүүлж өгсөн

31.   Тэрээр архинд донтогч гэдгээ огт нуудаггүй бөгөөд хар уснаас болж амиа өгөх шахсан

32.   1984 онд Торонтод согтуугаар машин жолоодож яваад саатуулагдсан. Гурван сар эрхээ хасуулж, 400 доллараар торгуулсан.

33.   1990-ээд оны эхээр тэр архины эмчилгээнд хэд хэдэн удаа хамрагдсан

34.  2006 онд тэр дахин согтуугаар жолоо барьж яваад баригдаж албадан эмчилгээнд хамрагдсан

35.  1992 он.  El Pais сэтгүүл: –Өгзгөн дэх нүх зөвхөн секс хийхэд зориулагдаагүй юм шүү гэх мэдэгдлээсээ болж багагүй хэл аманд өртсөн

36.  Дараа жил нь GLAAD хэмээх байгууллага болон ижил хүйстнүүдээс уучлалт хүссэн

37. 2006 онд түүнийг согтуу байна хэмээн цагдаагийнхан саатуулахад тэрээр: -Би Холливудын эзэн бас Малибугийн лорд байна. Тэгэхэд чи муу юу гээд чалчаад байна аа гэж танхайрчээ

38. 2009 онд эхнэр Робин нь 28 жил хамт амьдарсан нөхрөөсөө салах хүсэлтээ гаргажээ

39.   Тэрээр нөхөртэйгөө хамт амьдрахаа болиод гурван жил болж байна гэжээ

40.   Тухайн үед Гибсон продюссерийн компанийн ажилтан, дуучин Оксан Григорьев гэх бүсгүйтэй дотно харьцаатай болоод байв

41.   Тэд “Харанхуйн хязгаар” хэмээх киноны зураг авалтын үеэр танилцжээ

42.   2008 онд тэдний гэрэл зурагнууд хэвлэлээр таржээ

43.   Гибсоны хэвлэлийн төлөөлөгч Оксана, Мел хоёрыг ямар нэгэн амрагийн холбоогүй хэмээн мэдэгдсээр байсан билээ

44.   2009 оны дөрвөн сард Гибсон болон түүний эхнэр салж байгаагаа мэдэгдлээ

45.   Харин тэр оны 9 сард Оксана Мелийн охиныг төрүүлэв

46.  Жей Леногийн шоун дээр Гибсон гэр бүлээ сүйтгэсэн нь зөвхөн түүний буруу гэжээ

47.  2009 оны зун Мел Лос-Анжелесийн нэгэн задгай шөнийн клубт папараццитай зодолджээ

48.   2010 оны эхээр Мел Гибсон тавхан минутын ярилцлага өгөх үеэрээ архидалтынх нь тухай асуусан сэтгүүлч Дин Ричардсыг гомдоожээ

49.   Дин түүнд гомдоогүй гэдгээ мэдэгдсэн.

50.  2010 оны дөрвөн сард Мел Гибсон, Оксан Григорьева нарын харьцаа төгсгөл болсон

51.  National Enquirer сэтгүүлд  порно продюссер Вайолет Коваль Гибсоныг Оксана араар нь тавьсан гэжээ

52.   Гибсон өнөөг хүртэл эхнэр Робиндоо хайртай хэвээрээ гэсэн

53.   Микки Рурк найз Мелээ өмөөрч: -Гибсон бол сайн залуу. Бид найз нөхөд. Харин тэр орос шулмын хүзүүг хуга мушгих хэрэгтэй гэжээ

54.   Мел: -Би 24 цаг торонд хоригддог шувуу... 2006.11.29

55.   Мел: -Би бүх хариуцлагыг өөртөө хүлээж чадна...  2006.12.11

56.   Би том хүүхэд, 85 нас хүрсэн ч ийм л байна, болгоомжтой л байгаарай та нар... 2003.01.15

57.   Би амьдралдаа олон тэнэг зүйл хийсэн. Харин яагаад өнөөг хүртэл амьд яваагаа ойлгохгүй юм... 2006.12.14

58.   –Тэр хоёр удаа хогийн саван дахь кинонд тоглосон. Харин одоо юу хүссэнээ л хийнэ... Питер Стормаре. 2006.12.14

59.   -Мел гайхалтай аав. Одоо тэр найман хүүхдийн эцэг боллоо... Оксана Григорьева. 2009.12.22

60.   –Энэ залуу бол гени. Түүний дэргэдээс холдмооргүй л байдаг...  Жеймс Кевизел. 2004.01.25



Р.Слава

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
a.na(182.160.46.7) 2014 оны 05 сарын 19

mundag.oros huuhen bol shunalt shulmas

0  |  0
Top