Дэлгэцийн хамгийн алдартай хувцас

Автор | Zindaa.mn
2014 оны 05 сарын 20

Жон Траволта “Бямба гарагийн халуухан үдэш” /1978/ кинон дээр цагаан хувцастай бүжиглэдэг. Тэгвэл уг костюм кино урлагийн түүхэнд хамгийн тодоор үлдсэн хувцаст гэдэг тооцогддог. Тэр хувцас дуудлага худалдаагаар 53.000 ам.доллараар зарагдсан.

Тэгвэл дараагийн алдартай зүйл бол Урсула Андрессын Жэймс Бондын “Доктор Но” цуврал дээр өмссөн бикини юм.

Супермений хувцас мөн л алдартай. Түүний цээжин дээр байдаг “S” үсэг хамгийн шилдэг бэлэг тэмдэгт тооцогддог. Бүр Кока-Колагийн маркаас ч илүү нэр алдарт хүрч байсан.

Тэгвэл өнөө цагийн хамгийн алдартай хувцасны нэг бол яахын аргагүй “Матриц”-ийн хар цув. Киану Ривз киноны дараа ч гэсэн ийм загварын цуваар хэсэгтээ л гангарсан.

Элвис Преслигийн цагаан өнгийн хослол. Анх удаа энэ хослол 1969 онд олон нийтийн өмнө гарч ирсэн билээ.

Жэймс Бонд бол тэр чигээрээ жентельмэнүүдийн хослолын шилдэг загварын үзүүлбэр гэсэн үг. Хувцаснаас гадна цаг, нүдний шил, гутал гээд олон зүйл түүний чимэг.

Одри Хепбернийн богино хар даашинз “Тиффанитай барьсан өглөөний цай” киноноос хойш дэлхийн олон сая бүсгүйчүүдийн моод болжээ.


2003 онд Christie’s-ийн дуудлага худалдаагаар Playbоy-н бэлэг тэмдэг болсон туулай хэлбэртэй хувцас 4000 цунтаар зарагдсан.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Р.Слава

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top