Дэлхийн шилдэг кино /цуврал/: Кинг-Конг

Автор | Zindaa.mn
2014 оны 05 сарын 21

King Kong (2005) 

Төрөл: Адал явдал, зөгнөлт

Найруулагч: Питер Жексон

Продюсер: Фрэнсис Уолш, Питер Жексон

Кино зохиол:  Питер Жексон, Фрэнсис Уолш, Филипп Бойенс

Гол дүрд: Наоми Уоттс, Джек Блэк, Эдриен Броуди

Зураглаач: Эндрю Лесни

Хөгжмийн зохиолч: Жеймс Ньютон Ховард

Кино компани: Universal Pictures

Хугацаа: 188 мин

Төсөв: 207 сая ам.доллар

Он: 2005

Орон:  АНУ,  Шинэ Зеланд


 

Найруулагч Питер Жексоны хувьд орчин үеийн кино технологийн дэвшил, хөгжлийг энэхүү бүтээлээрээ харуулахыг хичээсэн билээ.


Киноны үйл явдал 1933 онд өрнөнө. Кино-мейкер Карл Дэнхем (Джек Блэк) өөрийн бүтээлийг продюссер нь ивээн тэтгэхийг татгалзсан тул Номхон далайн нэгэн арал дээр очиж шинэ бүтээлээ хийхээр болно. Гэтэл түүнд киноныхоо гол дүрд тоглуулах жүжигчин байсангүй. Харин ажилгүй болоод байсан жүжигчин бүсгүй Энн Дэрроу (Наоми Уоттс)-той тохиолдлоор танилцаж түүнд аялалд хамт гарч кинондоо тоглохыг санал болгов. Гол дүрийн бүсгүй маань хөлөг дээр кино судлаач Джек Дрисколл (Эдриен Броуди)-тай танилцаж тэд бие биедээ дурладаг… Аралд тэднийг ирээд байтал кино зураг авалтын групп тэндхийн нэгэн зэрлэг омгийнхонд олзлогдоно. Ингээд “зочид” болон нутгийн эздийн хооронд багагүй тулаан өрнөнө. Далайчид ирж тэднээс үлдсэн хэдийг нь үхэхээс аварлаа. Гэтэл хөлөг дээрээ эргэж ирээд байтал Энн бүсгүйг омгийнхон ирж хулгайлан авч одно. Бүсгүйг аврах хэсэг томилогдож эрэлд гарчээ. Гэтэл түүнийг аварга том хананы цаана модонд хүлэн ямар нэгэн тахилга хийхэд бэлэн болсон байна. Тэр үед ширэнгэн ойгоос Конг хэмээх аварга том горилла сармагчин бүсгүйг ойн гүн рүү авч оджээ… Үлэг гүрвэлтэй тэмцэлдэн, эрлийн хэсэг болон кино-группын ихэнх хүмүүс үхсэн ч Дрисколл гориллын гараас хайртай бүсгүйгээ авардаг… Харин Дэнхем аварга сармагчинг хотод аваачсанаар багагүй ашиг олж баяжна гэж үзэн араатныг Нью-Йоркт авчирлаа… Чухамдаа энэ хотод л киноны оргил хэсгийн үйл явдлууд өрнөх болно… Кинг Конг хотод бүсгүйг л эрж хайна. Харин түүний эсрэг цэргийнхэн өршөөлгүй дайныг зарлах болно…

Киноны төгсгөлд Карл “-Гоо сайхан араатныг алчихлаа” хэмээн хэлдэг.

-207 сая долларын төсөв гэдэг нь дэлхийн хамгийн өндөр өртгөөр бүтсэн киноны нэг болгосон.

-Найруулагчийн гонорар нь 20 сая доллар байсан нь дээд амжилтыг тогтоосон.

-Конгийн дуу болон хөдөлгөөнийг амилуулсан Энди Серкис нь “Бөгжний эзэн”-д голлох үүрэгтэй ажилласан.

-Найруулагч Питер Жексон кинонд нэгэн сөнөөгч онгоцны нисгэгчийн дүрд тоглосон.

Дүрүүдэд:

  • Наоми Уоттс — Энн Дэрроу
  • Жек Блэк — Карл Денэм
  • Эдриен Броуди — Джек Дрисколл
  • Томас Кречманн — ахмад Энглхорн
  • Энди Серкис — Кинг Конг (хөдөлгөөн мөн дуу оруулалт)

Шагнал:

"Оскар" (2006) – “Шилдэг дуу авиа”, “Шилдэг дууны эффект эвлүүлэг”, “шилдэг визауль эффект”

Нэр дэвшсэн:

“Алтан бөмбөрцөг” –“шилдэг найруулагч” (Питер Джексон)

“Алтан бөмбөрцөг” – “шилдэг хөгжим” (Джеймс Ньютон Ховард)


Наоми Уоттс /Naomi Watts/

Төрсөн өдөр: 1968.09.28

Төрсөн газар: Шорхэм,Кент, Их Британи

Мэргэжил: жүжигчин

Карьер: 1991 оноос

1968 онд Питер Уоттс и Мифаннви (Мив) Робертс нарын гэр бүлд төржээ. Эцэг нь цагтаа домогт Pink Floyd хамтлагийн дууны найруулагчаар ажиллаж байв. Багадаа нутгийнхаа хүүхдийн сайн театрт жүжигт тоглох болсноор карьераа эхэлсэн гэж болно. Хожим тэрээр мэргэжлийн сургуулиа төгссөн хойноо Николь Кидмантай танилцаж үй зайгүй найзууд болсон байна. Анхны дүрээ 1986 онд “Зөвхөн дурлалын төлөө” хэмээх кинонд бүтээжээ. Түүнээс хойш Николь Кидман, Тэнди Ньютон, Рассел Кроу нартай кинод тоглосноор нэр алдарт хүрэх гараагаа эхэлсэн юм. Найруулагч Даниел Кирби, кино зохиолч Жеффа Сминги, найруулагч Стивен Хопкинс болон жүжигчин Хит Лежер нартай учир ургуулж явсан. Харин 2005 онд жүжигчин Лив Шрайбертай гэрлэж 2007 онд тэд Александр Пит хэмээх хүүтэй болжээ. Цагаан хоолтон. 2006 онд WHO сэтгүүлээс гаргасан хамгийн сайхан бүсгүйчүүдийн жагсаалтын хоёрт бичигдэж байв. Биеийн өндөр 165 см.

 

Р.Слава

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top