Үхэл дагуулагч: 1999 онд F5 зэрэглэлийн хар салхины хурд 511 км/цаг байжээ

Автор | Zindaa.mn
2014 оны 05 сарын 21

Хамгийн хуурай газар

Манай дэлхий дээрх хамгийн ангасан хуурай газар нь хамгийн аагим халуун бүс нутагт л байгаа даа...Тэгвэл үгүй ээ. Энэ буруу ойлголт. Хамгийн хуурай газар Антарктидад байдаг аж. Нэр нь "хуурай хязгаар"/Dry Valley/.  Энэ хязгаар нутаг нь усны бараа харалгүй хоёр сая жил болж байгаа гэнэ. Байнгын салхи шааргатай газар. Энд цас, мөс, усны барааг олж харна гэж байхгүй. Антарктид шүү дээ, уг нь. Салхины хурд 320км/ц хүрнэ. 

Хамгийн өндөр хэм

Дэлхийн хамгийн халуун цэг болох Лутын цөлд цельсийн 70.5 хэм хүртэл хална. Хэрвээ харь гарагийнхан энэ цөлд ирж таарвал "Дэлхий дээр амьдрал байхгүй юм байна" гээд буцаад явах болов уу. Уг нутгийн гадарга нь тэр чигтэй галт уулын хар лаваар хучигдсан ажээ. 


Хамгийн доод хэм

Антарктид дахь Оросын Дорнод баазад агаарын хүйтэн 90 хэмд хүрдэг байна. Тэнд гэхдээ хүн амьдарч байгаа юм. Станцын ажилчид, оршин суугчид. Бараг л сансарын хэм гэсэн үг. Хамгийн хүйтэн үе нь найман сард болдог. 

Хамгийн урт аянгат цахилгаан

Энэ үзэгдэл Далласт бүртгэгдсэн. Тухайн үед цахилгааны урт нь 118 км болж байжээ.  Ийм үзэгдэл маш ховор болдог талаар мэргэжилтэнүүд тэмдэглэж байсан. Жинхэнэ “мангас” гэж үүнийг хэлэх байх.


Салхины дээд хурд

Энэ аймшигт амжилтыг Америкийн Оклахома мужид бүртгэжээ. 1999 онд болсон F5 зэрэглэлийн хар салхины хурд 511 км/цагт хүрч байсан билээ. Бүхэл бүтэн мужийг сүйтгээд зогсохгүй хэдэн арван хүний амийг авч  одсон юм. Одоогоор энэ үхлийн шуурганы хурдын амжилтыг эвдэгч гарч ирээгүй байна.


Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top