Пэрис Хилтонтой холбоотой 80 факт

Автор | Zindaa.mn
2014 оны 05 сарын 24

Америкийн ТВ хөтлөгч, жүжигчин, дуучин, Hilton зочид буудлын сүлжээний экс-өв залгамжлагч Пэрис Хилтон /Paris Whitney Hilton/ 1981.02.17-нд Рик ба Кэти Хилтон нарын гэрт төржээ.

1. Пэрис Hilton зочид буудлын сүлжээг үүсгэн байгуулагч Конрад Хилтоны ач охин.

2. Пэрис айлын том охин.

3. Дүү охин нь Ники Хилтон, эрэгтэй дүү нар нь Баррон, Конрад Хилтон.

4. Пэрисийн хүүхэд нас Манхэттений «Вальдорф-Астория» отель болон Нью-Йорк, Беверли-Хиллз, Хэмптонд өнгөрсөн.

5. Жери Оппенгеймерийн номонд бичсэнээр ээж Кэти нь Пэрисийг бүр багаас нь шөнийн клубын амьдралтай “танилцуулжээ”.

6. Пэрис Коннектикутэд Canterbury School мөн Нью-Йоркийн Dwight School зэрэг сургуульд суралцсан.

7. Дээд боловсролгүй.

8. Форбс сэтгүүл Пэрисийг 2003-2004 онд $2 сая, 2004-2005 онд $6,5 сая, 2005-2006 онд $7 сая, 2006-2007 онд $8,3 саяын орлоготой байжээ.

9. 2000 онд Пэрис Хилтон тэрбумтан Дональд Трампын загварын T Management агентлагтай гэрээ байгуулжээ.

10. Нью-Йоркийн Ford Models Management, Лос-Анжелесийн Nous Model Management, Лондонгийн Models 1 Agency болон Premier Model Management зэрэг агентлагийн загвар өмсөгч байсан.

11.  Пэрис Iceberg, Tommy Hilfiger, GUESS, Iceberg Vodka, Christian Dior ба Marciano зэргийн рекламанд тоглосон.

12.  Хилтон анх 10 настайдаа “Хүсэл  биелүүлэгч” кинонд дүр бүтээсэн.

13.  Уг киноноос Пэрис $200.000-ыг авчээ.

14.  2003 оноос “Энгийн амьдрал” реалити-шоуг хөтөлсөн.

15.  Уг шоунд баян бүсгүй болон түүний найз Николь Ричи нар бүх зүйлээ орхиод тосгонд очиж фермерийн гэрт үнээ сааж амьдардаг.

16.  Харин гурван улирлын дараа найзууд муудалцсанаар төсөл хаагдсан.

17.  Николь найзууддаа Пэрисийн “1 night in Paris” хэмээх порно бичлэгийг нь үзүүлчихжээ.

18.  2010.04.06-наас Пэрис British BFF хэмээх шоуг явуулдаг болов.

19.  2004 онд Пэрис Хилтон Heiress Records лейблээ байгуулав.

20.  2006 онд тэр өөрийн Paris Burns гэх ганц цомгоо л энд хийлгэжээ.

21.  2009 онд Пэрис Хилтон Пол Маккартнид дуэт хамтран дуулах санал тавьсан ч 66 настай домогт хөгжимчин татгалзжээ.

22.  2010 оны зун Пэрисийн хоёр дахь бүжгийн хэмнэл бүхий цомог гарсан.

23.  2004 онд Мерл Гинсбергийн дэмжлэгээр Confessions of an Heiress: A Tongue-in-Chic Peek Behind the Pose хэмээх номоо бүтээлээ.

24.  Шүүмжлэгчдээс муу гэсэн үнэлгээ авсан ч уг ном бестселлер болжээ.

25.  Харин жилийн дараа 2005 он гэхэд Пэрисийн Your Heiress Diary: Confess It All to Me гэх хоёр дахь ном гарчээ.

26.  2004 онд Пэрис Parlux Fragrances-тэй хамтран брэнд үнэртэй усаа хийв. Нэр нь Paris.

27.  Жилийн дараа Хилтоны Just Me хэмээх үнэртэн худалдагдах болов.

28.  2006 онд Хилтоны Heiress хэмээх үнэртэн гарлаа.

29.  2009 онд түүний тав дахь үнэртэн Siren нэрээр худалдаанд гарав.

30.  Пэрис Хилтон Samantha Thavasa фирмтэй хамтран цүнхний коллекци болон Swarovski-ийн гоёл чимэглэл зэргийг бүтээхэд оролцсон.

31.  The Paris Hilton Collection нь Amazon.com интернет дэлгүүрээр худалдагдсан.

32.  Пэрис That’s hot! Хэмээх нохойны гангараа чимэглэлийг бүтээсэн.

33.  2005 онд Пэрис Хилтон Club Paris клубтэй гэрээ байгуулсан.

34.  Пэрисийг зарим хэвлэлүүд “тэнэг эм” хэмээдэг.

35.  2003 онд экс амраг Рик Соломон нь One Night in Paris гэх секс хийж байгаа бичлэгээ интернетэд тавьжээ.

36.  Пэрис Америкийн тууштай тэмцэх ёстой алдартай архичдын нэрсийн жагсаалтанд орсон.

37.  Гэрт нь хулгай орсноор түүнийг их хэмжээний хар тамхи хадгалдаг нь илэрсэн.

38.  2010 онд Пэрис Хилтон Өмнөд Африкт болсон дэлхийн аваргын үеэр Бразиль-Холландын тоглолтыг үзэх гэж очоод хар тамхины хэргээр баривчлагдсан.

39.  2010.08 сард цагдаагийнхан түүний биеэс боодол кокаин олсон.

40.  2010.09 сард 200 цагийн олон нийтийн ажил хийж 2000-аар торгуульж, мансуурлын эсрэг албадан эмчилгээнд хамрагдав.

41.  Кокаинаас болж «Мисс Украин 2010» тэмцээнийг шүүж сая доллар авах боломжоо алдсан. Түүний оронд Памела Андерсон шүүгчээр ажилласан.

42.  Хилтоны хамгийн анхны залуу нь модель Жейсон Шоу.

43.  Түүний дараа ирээдүйн нөхөр Шеннен Дойерти болон Рик Саломон нартай учирчээ.

44.  2004 онд Пэрис, Рик хоёрын порно бичлэг нь DVD болон худалдаанд гарчээ.

45.  2009 онд Пэрис уг порно бичлэгийн эхийг худалдаж авсан.

46.  2007 онд түүний угаалгын өрөөндөө шалдан байгаа бичлэг тарсан.

47.  Хилтон хагас жил орчим Backstreet Boys-ын Ник Картертай болзож байгаад 2004 онд салсан.

48.  Мөн дараахан нь  Леонардо Ди Каприотой амрагласан.

49.  2005 онд Жейми Кеннедитэй учиржээ.

50.  Мөн онд Пэрисийн шинэ амрагаар грекийн иргэн Пэрис Лацис тодорлоо.

51.  Удалгүй мөн грек эр Ставрос Ниархостой болзож байсан.

52.  26 насны төрсөн өдрөөрөө Пэрис бүх экс амрагуудаа урьж байлаа.

53.  2010.12 сард Пэрис Хилтоныг жирэмсэн хэмээв.

54.  Түүнийг Сай Уэйтстэй гэрлэнэ хэмээн шуугив.

55.  Хилтон: - Жессика Симпсоны хөх шиг хоёр бөмбөлгөнд би дуртай. Гэхдээ минийх түүнийхээс гоё ш дээ...

56.  Хилтон: -Ким Бардашиан, Кардашиан, Кардашиани гэх эмэгтэйн өгзгийг та хараа биз дээ. Тэр бол хогийн том уутны дэргэдэх хоёр хөх юм...

57.  Ким, Пэрис хоёр багадаа найзууд байсан.

58.  2011 онд тэд «Грэмми»-ийн шагнал гардуулах ёслолын үеэр олон нийтийн өмнө эвлэрсэн.

59.  2007 онд Пэрисийг нэрт дизайнер Ричард Блэквелл “хамгийн таашаалгүй од” хэмээжээ.

60.  2006 онд Пэрис дүү охин Никкигийнхээ хамт лимузинд нүцгэн зургаа авахуулсан. Тэднийг бие биенээ таалдаг ижил хүйстэн болсон гэх дуулиан дэгдэв.

61.  2010.02 сард Хилтон 33 настай бейсболист Дуг Рейнхардтай гэрлэх гэж байгаа талаар мэдээлсэн.

62.  2010 оны хавар тэд салсан.

63.  2006 онд Пэрис согтуу машин барьсан хэргээр шоронд орсон.

64.  2007 онд бичиг баримтгүй машин бариад бас баригдаж 45 хоног хоригдов.

65.  Хилтон шоронд орохоосоо өмнө биеэ хамгаалах үүднээс гардан тулаанд бага зэрэг суралцсан.

66.  2010 оны эхээр Хилтоныг Рамиро Бенитеза гэх эр бэлгийн дарамтанд оруулсан хэмээн гомдол гаргав.

67.  2005 онд хакерууд түүний утасны яриаг чагнажээ.

68.  Түүний алдагдсан тэмдэглэлийн дэвтрээс Эминем, Энди Родик, Кристина Агилера, Бритни Спирс, Вин Дизел, Эшли Симпсон, Виктория Готти, Анна Курникова, Линдси Лохан, Пета Уилсон зэрэг алдартнуудын утасны дугаарыг интернэтэд байрлуулжээ.

69.  2005 онд Пэрис Хилтон ээж Кэтигийнхээ хамтаар Лос-Анжелесийн гей парадыг удирджээ.

70.  2006 онд Пэрист Tower, клуб Esquire Show House болон отель Gramercy Park зэрэг хэд хэдэн томоохон шөнийн клуб, баарууд үйлчлэхгүй гэх хориг гаргав.

71.  Шоронд орсноос нь болоод өвөө нь түүнийг залгамжлагчаа болгохоос татгалзсан.

72.  Пэрис өвөөгөөсөө $60 саяыг өвлөж авна.

73.  2008 онд ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр Бүгд найрамдах намын нэр дэвшигч Жон Маккейн “Алдартан” хэмээх кинондоо Барак Обамагийн карьерыг Пэрис Хилтоныхтой адилтган зүйрлэж байв.

74.  Пэрис хэрвээ сонгуульд ялбал цагаан ордонг ягаанаар будаж дуучин Рианнаг дэд ерөнхийлөгчөө болгоно гэж ярьдаг

75.  Пэрис Орост хоёр удаа ирсэн.

76.  2007 онд "Russian Fashion Week”-ийн үеэр Оросын тэрбумтны охин 14 настай Кира Пластининагийн загварыг нэг сая доллараар үзүүлсэн.

77.  2008 онд Орост болсон MTV кино-авардст оролцсон.

78.  Хилтон: -Өвөө маань намайг хэзээ ч улс төр, шашны талаар олон нийтийн өмнө битгий ярьж байгаарай гэсэн.

79.   Пэрис: -Миний амьдрал тэр чигээрээ зугаа цэнгэл, үдэшлэгээс бүрдсэн.

Р.Слава

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
shal tsarai muut(158.181.213.7) 2014 оны 05 сарын 25

ene n shig tsarai muutai huuhen-g harsangui. yaasan ch orovdoltei tsarai muutai yum be dee

0  |  0
Top