Дэлхийн урлагийн сонин хачнаас…

Автор | Zindaa.mn
2014 оны 05 сарын 24

-Леонардо Да Винчи алдарт “Мона Лиза” хөргийг зурахад бүтэн 12 жилийг зарцуулсан

-Хамгийн хямд өртгөөр бүтсэн кино бол “Галт тэрэг дээрэмдсэн нь” /1903/. Ердөө 100 ам.доллараар бүтсэн уг кино 20.000-ын ашигтай ажиллаж байв.

-Анхны “Оскар”-ыг 1929.05.16-нд гардуулсан.

- Windows´95 программ ачаалах үед дуугардаг аяыг алдарт эмбиент хөгжимчин Брайан Иноу зохиожээ.

-Венецийн кино наадамд хөх хивс дэвсдэг. Харин Каннынхад улаан, Москвагийнхад цэнхэр хивс хэрэглэнэ.

-“Алтан цомог” гэдэг нэг сая ам.долларын ашиг олсон бүтээлийг хэлдэг бол “Платин цомог” нь хагас сая хувиар борлогдсоныг хэлдэг байна.

-Зөвхөн АНУ-д л гэхэд порно киноноос жилдээ дөрвөн тэрбумын ашиг олдог.

-“Гиннесс”-ийн амжилтын ном 1955 оноос хэвлэгдэж эхэлсэн.

-Хамгийн залуу “Оскар”-ын эзэн бол Ширли Темпл. Тэр 1934 онд зургаан настай байхдаа энэ шагналын эзэн болжээ.

-Холливуудын хамгийн удаан үнсэлцдэг киног 1941 онд бүтээсэн байна. Нэр нь "You”re in the Army now". Үнсэлт бүтэн гурван минут гурван секунд үргэлжлэнэ.

-Дэлхийн хоёрдугаар дайны үед төмрийг хэмнэх үүднээс “Оскар”-ын баримлыг модоор хийж байлаа.

Р.Слава

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top