“Найзууд” киноны сонирхолтой фактаас...

Автор | Zindaa.mn
2014 оны 05 сарын 29

1. “Найзууд”-ыг гарч эхлэх мөчөөс нь л 20 сая хүн үзсэн байдаг.

2. Сериалын үйл явдал Нью-Йоркт өрнөнө. Гэхдээ бүх зураг авалт студид хийгдсэн.

3. 10-р улирлаасаа эхлэн сериалыг NBC суваг студиэс шууд цацдаг болжээ.

4. Анхны улиралд жүжигчид 20.000 долларын гонорар авсан. Харин сүүлийн улиралд хүн тус бүр нэг саяыг...

5. “Найзууд” гэдэг үгнээс өмнө америкт “Very”, “So” гэх үг моодонд орсон байжээ.

6. Рэйчелийн үс засалт гоо сайхны ертөнцөд “Рейчел” гэх нэрээрээ мөнхөрчээ.

7. Дүрээ сонгоход продюссерүүд зургаан сарыг зарцуулсан гэдэг.


Мэтью Пери

1. Мэттью Пери бол Америк болон Канадын иргэн

2. Мэттью Перри хэдэн жил архинаас салаагүй. Түүнийг хар тамхинаас салгасан хүн  бол Дэвид Швиммер

3. Перри НХЛ-ийн “Оттава Сенаторс” багийн улаан фанат. Пери мөн теннис сайн тоглоно

4. Пери “Малибугийн аврагчид” киноны Ясмин Блистэй найз

5. “Жоуи” сериал дээр Перригийн зураг байнга гардаг

6. Мэттью Пери бусдаасаа хамгийн залуу нь байсан

7. Тэрээр Жулия Робертстой хүртэл амрагийн харьцаатай байсан. Харин одоо болтол гэрлээгүй


 

Кортни Кокс

1. Ирээдүйн нөхөр Дэвид Аркеттэй Кокс “Чарлаан” сериал дээр танилцсан

2. Хараанд нь өөрчлөлт орсноор 1999 онд лазер мэс засал хийлгэсэн

3. Нөхөр Дэвидтэйгээ “Жуулчин” кинонд хамт тоглосон

4. Кортни “Найзууд”-аасаа “Эмми”-гийн шагналд нэр дэвшсэн анхны хүн

5. Модель болохын тулд их сургуулиа орхиж байсан

6. Моника Геллер бол “Найзууд” дээр нүцгэлдэг цорын ганц дүр

7. Кортни Коксын сериалд хэлдэг сүлд үг нь-I Know

 

Мэтт Леблан

1. Мэтт “Найзууд”-д ирэхдээ маш ядуу байжээ. Халаасанд нь 11 доллар л байв. Эхний цалингаараа сайхан хооллосон гэдэг.

2. “Найзууд”-ын дараа тэр “Жоуи”-д тоглосон. Одоо тэр продюссер

3. Мэтт азгүй дурлалтан. Нэг охинтой

4. Мэтт олон шагналтай. Америкийн хүүхнүүдийн хайртай жүжигчин гэдэг шагнал ч бий

5. Мэтт хүүхэд байхдаа мотоцикльчин болохыг мөрөөддөг байв

6. Хүүхэд байхдаа “Иисус Христос-супер од” рок дуурьт тоглосон




 

Лиза Кудроу

1. Лиза францаар чөлөөтэй ярина

2. 1995 онд нөхөрт гарсан. Мишель Стерн түүний нөхөр.

3. “Эмми”-д хамгийн олон удаа нэр дэвшсэн

4. Сериалын дөрөв дэх улиралд тэр хүүгээ төрүүлсэн

5. Фибиг бисексуалист хэмээдэг хэсэг бий

6. Коллежоо сэтгэл судлалын бакалаврын зэрэгтэй төгссөн

7. Лиза Кудроу орос удамтай

 

Дэвид Швиммер

1. Хүүхэд байхдаа Шекспирийн нэрэмжит уралдаанд хоёр удаа түрүүлж байсан

2. “Мадагаскар” хүүхэлдэйн киноны анаашны дууг тэр оруулжээ

3. “Найзууд” дээр тамхи татдаггүй ганц хүн нь

4. Дэвид Швиммер хамгийн өндөр нь

5. Жүжигчнээс гадна найруулагчаар ажилладаг

6. Натали Имбрулиагийн амраг асан

7. Хүүхэд, эмэгтэйчүүдийг хүчирхийллээс хамгаалагч



Женнифер Энистон

1. Женнифер Энистон “Найзууд”-аас хойш мэргэжилдээ хамгийн сайн яваа нь.

2. Брэд Питтэй гэрлэж таван жил хамт амьдарсан.

3. “Рейчел”-ийн дүрийг Кортни Коксоос булаан авсан

4. “Рейчел” гэдэг үсний засалт бий болгосон

5. Сериалаас өмнө тэрээр карьераа зогсоох гэж байсан

6. Энистон йогчин

Р.Слава

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top