10. Тай хэл. Таиландын хүн амын дөнгөж тал хувь нь энэ хэлээр ярьдаг. Бусад нь лао, каммуанг, пактай хэлээр хоорондоо харьцана.
09. Энэтхэгт олонхийн хэрэглэдэг гэх нэг ч хэл байхгүй. Бараг муж болгон өөрийн гэсэн хэлтэй. Хамгийн ховор хэлэнд нь орийа, телугу болон тамиль хэл тооцогддог.
08. Сепик болон алфендио хэлээр зүүн Азид ердөө 633 хүн л ярьдаг.
07. Шинэ Зеландын кандас хэлээр гэхэд 48 хүн…
06. Тэгвэл ердөө 450 хүн л хэрэглэдэг лилау ба сеймат гэх хэл байна.
05. Оун хэлний эзэд нь 384-хөн.
04. НүБ-ээс гаргасан судалгаагаар эстон хэл маш ховор хэлэнд тооцогддог ажээ. Энэ улсын иргэдийн ихэнх нь эстон хэлний оронд англи хэлийг сурахыг эрхэмлэдэг.
03. Тэгвэл Европ дахь хамгийн ховор хэлэнд финляндын ливон хэл тооцогдоно. Энэ хэлээр Латвийн 200 иргэн л харьцдаг.
02. Саяхан хамгийн ховор хэрэглэгддэг хэлний нэгд Моровия нутгийн сусуами хэл бүртгэгджээ. Тэндхийн хүүхдүүд энэ хэлийг ойлгодог ч огт ярьдаггүй байна.
01. Ингээд хамгийн ховор хэл. Энэ бол бикья хэл. Энэ хэлээр зөвхөн нэг л хүн ярьдаг гэнэ. Тэр нь Камерун, Нигерийн хилийн дунд орших нэгэн тосгоны иргэн, 87 настай эмэгтэй ажээ.
Сэтгэгдэл ( 0 )