“-Тэдний гайхам урт амьдралын бишрэм хайр дурлал энэ он жилүүдэд хэзээ ч хувирашгүй байлаа” хэмээн энэхүү хосын талаар магтан сайхан үгийг харамгүй хайрлах хүн олон билээ.
“Гайхамшигт амьдрал”.
Адриано Челентано нь Миланы энгийн нэгэн гэр бүлд төржээ. Айлын тав дахь хүүхэд тэрээр 12 настайгаасаа эхлэн сурахын зэрэгцээ өдрийн цагаар цаг засварын газарт ажиллаж өөрийн хэрэгцээний хэдэн бор юм олчихдог болжээ. Харин үдэш нь бусад үеийнхнийхээ адил гудамж, орцонд гитар тоглож, домогт Элвис Преслиг шүтэн биширнэ. Удалгүй хөгжмийн болон дуулах авьяас нь үеийнхэндээ танигдаж эхэлсэн Адриано хүү “Молежиато” гэх хочтой ч болж. Түүнд бусдаас өөр чадвар, ирээдүй байгаа гэдгийг сургууль хамт олон болон гэр бүлийнхэн нь ч анзаарсан гэдэг. Хөгжим түүний амьдралын гол утга учир болж эхэллээ. Түүнгүйгээр авьяаслаг хүү нэг хором ч байж чадахгүй болжээ. Варьетта чуулгад дуулж байх үе буюу 21 настай байхад нь орон нутгийн сонинынхон түүний тухай бичих болж, удалгүй кинонд тоглох ч боломж олдсон байна. Ингээд алдарт найруулагч Федерико Феллини залуу Адрианог “Гайхалтай амьдрал” хэмээх кинондоо тоглуулж бас дуулуулсан байдаг.
Тэр цаг мөчөөс хойш түүний нэр алдар олонд түгж дууных нь цомог ч санаанд багтамгүй олон хувиар борлогдох болов. Хэзээ ч санаанаас арчигдамгүй түүний инээмсэглэл, хөгжилтэй наргиантай зан ааш, эрүүл чийрэг бие хаа зэрэг нь мэдээж охид бүсгүйчүүдийн анхаарлаас гадуур өнгөрсөнгүй. Энэ бүхэн нь түүний дэлгэцийн анхны бүтээлүүд болох «Блеф», «Серафино» зэрэг кинонд тод илэрч байв. Богино хугацаанд тэрээр Италиас гадна зүүн Европт нэр алдартай болж эхэллээ. Тухайн үед зарим нэг урлагийн шүүмжлэгчид “-Италийн шинэ нар инээмсэглэж байна. Тэр бол стандартын бус хүн” хэмээн бичиж байсан юм. Тэр уран бүтээлээ хийж, дэггүйтэж бас дурлаж байлаа...
Энгийн бүсгүй, сая хүүхний шүтээн.
Итали эр хүнийг секс болон дур булаам бүсгүйчүүдгүйгээр төсөөлөх боломжгүй. Энэ ч утгаараа Адриана ард түмнийхээ хайртай хүү нь төдийгүй секс бэлэг тэмдгийн нэг болж эхэлсэн юм. Тэрээр ямагт бүсгүйчүүдтэй холбогдсон дуулиан шуугианы эзэн болж байсан бөгөөд амрагаар нь түүний дэлгэцийн хамтрагч бүсгүйчүүд тодордог байв. Тэдгээр бүсгүйчүүдээс хамгийн их олны анхаарлыг татсан нь гоо үзэсгэлэнт Орнелла Мути билээ. Тэд “Зөрүүд эрийг номхотгосон нь” киноны партнерууд. Тэрхүү скандал дуулианаас болж Мути бүсгүй нөхрөөсөө салж, Адрианотой гэрлэхээр зэхэж байсан гэх боловч жүжигчин залуу шинэхэн эхнэр Клаудия Моридоо үнэнч гэдгээ нотлож гэр бүлээ аварч үлдэхийг эрхэмлэсэн гэдэг.
Клаудия, Адраино хоёр “Хачин амьтан” хэмээх киноны зураг авалтын үеэр танилцжээ. Тэдний агшин зуурын хамтын ажиллагаа ийм урт удаан жилийн хамтын амьдралыг бэлэглэнэ гэж тухайн үед хэн ч таамаглаж байгаагүй гэнэ. Тухайн үед Челентано олон сая үзэгчдийн тэр дундаа охид хүүхнүүдийн амьд шүтээн нь түүний дурлалт залуу байсан бол Клаудиягийн хувьд хэний ч танил биш нэгэн варьеттагийн жүжигчин байжээ. Гэтэл Челентано зөвхөн энэ л бүсгүйтэй үлдсэн амьдралаа хамтдаа туулна гэж шийдэж жинхэнэ “alla italiana” гэр бүлийг бий болгохоор шийджээ. Тэд танилцаад жилийн дараа гэрлэсэн. Хуримын ёслол гэр бүлийн хүрээнд даруухан бас нууцлаг болж өнгөрсөн бөгөөд нэг ч папарацци, хэвлэлийнхэн сурвалжилж чадаагүй гэдэг. Гэр бүлээ олны өмнө нээлттэй байлгах дургүй Челентано хамтын амьдралынхаа 40 жилийн ойн баяртаа ч мөн нэг ч хэвлэлийнхнийг уриагүй байдаг.
Танхайрал, Челентаногийн-аргадалт, эхнэрийн...
Ингээд энгийн нэгэн амьдрал эхэллээ. Сэтгэл хөдөлгөсөн зүйлс, баяр гуниг, хөөрөлт бас уруудалт, маргаан гээд бүхэн энэ гэр бүлд байсан. Гэхдээ жинэхэнэ итали гэрийн эзэгтэй гэгддэг Клаудия гэр бүлээ аврахын тулд зарим нэгэн таагүй зүйлийг тэвчин өнгөрүүлэх ёстой гэдгийг сайн мэддэг, хүлээцтэй, тэвчээртэй ч нэгэн аж. Түүний гол дайсан нь нөхрийнх нь кино болон хөгжмийн ертөнцийн олон арваар тоологдох фанатууд бас хүүхнүүд байлаа. Дээр нь Челентано хэнд ч баймгүй этгээд зан ааш, сэтгэлийн хөдлөл зэрэг нь ч түүнтэй тэмцэлдэж байсан юм. Өмнөдийн хүн болохоороо ч тэр үү Адрианы занг олох, түүнтэй тайван найрсгаар харьцах тун төвөгтэй нь мэдээж. Ингээд нэгэн шийдвэрийг гаргасан нь эхнээсээ л нөхөртэйгөө бүхий л зүйл дээр хамтарч, түүний биед орсон нэгэн бие болох хэрэгтэйг тэр ухаарсан гэдэг. Энэ нь ч гэр бүлийнх нь амьдралд хамгийн зөв шийдвэр, ухаалаг алхам болсон аж. Тэд хамтдаа ТВ-ийн сурталчилгаанд тоглож байлаа. Ер нь бол Адрианогийн дэлгэцийн бүтээл дэх хэд хэдэн өвөрмөц сцени, олныг шуугиулсан этгээд санааг эхнэр нь түүнд зөвлөж бүтээсэн ч гэдэг. Хотын гудамжинд нийтийн бүжиг хийх, ортойгоо гудамжаар аялах, дарсны үйлдвэрт хамтдаа хонох гээд олон үйлдэл Клаудиягийн санаа байсан юм. Үүгээрээ тэр бүсгүй нөхрөө улам хөгжөөн, авьяасыг нь өдөөж ингээд зогсохгүй хоорондын харьцаагаа ч халуухан, дотно байлгаж чадсан гавьяатай эмэгтэй билээ. Адрианотой үүнээс өөрөө харьцах арга байхгүй, үүнийг хэн ч сэтгэхгүй байсан болов уу хэмээн Клаудия ярьсан байдаг. Гэтэл 1980-аад оны эхээр энэ хосыг салж байна гэсэн дуулиан дэгдэж эхэлжээ. Бүхий л хэвлэлээр “-Молежиато эхнэрээсээ салж байна, тэр дахин эрх чөлөөтэй болох нь” хэмээн элдвээр бичиж байсан билээ. Гэвч удалгүй тэр цуу яриа үндэслэлгүй болж хос хоёр олны өмнө байнга шахуу хамт байх нь элбэгшжээ. Ингээд 1991 он гэхэд гурван хүүхдийн ээж болсон Клаудиа Мори нөхрийнхөө дуу бичлэгийн студийн эзэн нь болсон байлаа. Тэдний хүүхдүүдийг Розита, Жакомо, Самуэле гэдэг. Тэднийгээ –Бидний олон жилийн хамтын амьдралын маань шагнал хэмээн өхөөрддөг байна. Өнөөг хүртэл Клаудия хатагтайн хувьд нөхрийнхөө өмгөөлөгч, продюссер, бие хамгаалагч, нарийн бичиг, хувийн тогооч гээд олон “албан тушаал”-ыг найдвартай хашсаар иржээ. Тэд шуугиант амьдралд дургүй гэр бүл юм.
“-Гэр бүлдээ, нөхөртөө зориулсан амьдрал гэдэг бол итали хүн бүхний хүсэл мөрөөдөл байдаг. Би хувь тавиландаа харамсдаггүй. Амьдрал надад олон бэлгийг өгсөн хэмээн Клаудия Мори нэгэн ярилцлагадаа өгүүлжээ. Тэдний хамтын гэр бүлийн амьдралаа зохиосны 40 жилийн ойн баярын урилга дээр “-Би өнөөдөр ч гэсэн хоёр биедээ гал халуунаар хайртай хэвээрээ” хэмээн бичсэн байжээ.
Сэтгэгдэл ( 4 )
максим Галкин Чилантинатай адилхан царайтай харагдаж байна шүү
Harin tiimee,mun saihanaa.
Saihan yumaa..
Saihan yumaa