Од болохын тулд сургуулиа хаясан одод

Автор | Zindaa.mn
2014 оны 06 сарын 25

Өдгөө Жонни Деппэд бүх зүйл байгаа. Тэр Холливудын өндөр өртөгтэй эрийн нэг. Харин түүнд дээд боловсролын нэг ч мэргэжлийн диплом алга. Тэрээр 15-тайдаа дунд сургуулиа орхижээ. Хөгжим болон кино түүнийг уруу татжээ.


Николь Кидман. Ээжийнхээ хүнд өвчний улмаас сургуулиа хаяжээ. Тэгээд театрын урлагаар хичээллэх болж. Тэр 15-тай анх дэлгэцнээ гарсан юм.

Жон Траволта. 16-тайдаа сургуулиасаа гарсан. Загвар өмсөгч болохын тулд.

"Оскар"-ын шагналт Шарлиз Терон. 16-тайдаа сургуулиасаа гарч загвар өмсөгч болсон.

Жим Керри. Гэр бүлд нь мөнгө хэрэгтэй байсан тул тэр хүүхэд насныхаа хэсэг хугацааг  автофургонд өнгөрүүлжээ. Үйлдвэрт ажиллахын тулд сургуулиасаа гарсан.

Сэр Майкл Кейн. Сургуульд муу дүнтэн байгаагүй. Гэхдээ 15 настайдаа сургуулиа орхисон. Нэр алдарыг 30 гарсан хойноо л авсан.

"Оскар", "Грэмми", "Эмми" болон гурван ч "Алтан бөмбөрцөг”-ийн эзэн Шер хатагтай 15-тай сургуулиа орхисон.

Рассел Кроу. Мөн л 15-тай сургуулиа орхисон. Гэр бүлдээ туслахын туслахын тулд жүжигчний ур чадварт суралцаж эхэлсэн. 

Роберт де Ниро дэлгэцэнд 10 настайдаа гарсан. Жүжигчин болохын тулд 16-тайдаа сургуулиа орхисон.

Квентин Тарантино. Тэр сургуулиа орхисны дараа театр тасалбар түгээгч хийж байжээ.

Аль Пачино. Маш муу сурлагатан байлаа. Бүх шалгалтандаа муу авсаны дараа 17-тойдоо сургуулиа орхисон.

Чарли Шин. Төгсөлтийн баярын өмнө дэггүйтсэн хэмээн сургуулиасаа хөөгдсөн.

Вупи Голдберг. Их хүнд амьдралтай байснаас 16-тай сургуулиа орхисон.

Киану Ривз. Жүжигчин болохоор 15 настайдаа сургуулиасаа гарсан.

Эван МакГрегор. Театрийн ажилтан болонгуутаа 16-тайдаа сургуулиа хаясан.

Деми Мур . Эцэг эх нь улаан архичид байсан. Түүнийг жүжигчин болоход дотны найз Настасья Кински уруу татсан.

Жуд Лоу. “гэр бүл” сериал тоглохын тулд 17-той сургуулиа хаяжээ.


Р.Слава

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
нэр(103.57.95.205) 2020 оны 04 сарын 06

гоё юм аа

1  |  0
Top