Аляск дахь энэхүү янханы газар 1895 онд байгуулагджээ. Аляскийн Скэгвее хотын энэхүү газар их засварын дараа дахин үүдээ нээлээ. Цагтаа "Red Onion Saloon"-д эрчүүд болгон очиж үйлчлүүлэхийг хүсдэг байсан гэхэд болно. Өдөрт 25 хүнд үйлчилдэг байхад тэндхийн бүсгүйчүүд жинхэнэ “алтанд умбаж” байжээ. Өдгөө "Red Onion Saloon" 115 нас хүрч байна. Тэнд галт зэвсэг болон танхайрал хориотой байсан аж. Нэг давхартаа ууж идэн, хөнгөн зоог барьдаг байсан бол хоёр давхар биеэ үнэлэгч охид бүсгүйчүүд үйлчлүүлэгчээ өөрсдийн тав тухлаг өрөөндөө хүлээн байдаг байв. Жижигхэн өрөө болгон нь гэрийн тав тухыг үйлчлүүлэгчдэд мэдрүүлнэ. Ер нь бол тэндхийн бүсгүйчүүд доод давхартаа бууж ирэх нь ховор байлаа.
Музейн тайлбарлагч Дейзи: -Нэг удаагийн үйлчилгээ 15 минут. Төлбөр нь таван доллар байлаа. Нэг давхарын барменд дээд давхарт байх бүсгүйчүүдийн дүрслэл бүхий жижиг “баримал”, гэрэл зураг нь байна. Түүнээс үйлчлүүлэгч эрхэм сонголтоо хийгээд дээшээ гарна. Тэгэхэд бармен “хүүхэлдэй”-гээ тавиур дээр цааш нь харуулан тавина. Энэ нь уг бүсгүй завгүй болсоныг илэрхийлдэг байжээ хэмээн ярьж байна. Өрөө болгон тооцоо хийх зориулалттай хоолойтой. Түүгээр нь биеэ үнэлэгч үйлчлүүлэгчээс авсан мөнгөө доош нь бармен рүү гулгуулна. Ингэснээр “баримал” нүүрээ нааш нь харуулна. Дараагийнх нь…
-Охид тэнд нэг жил л “ажиллана”. Энэ хугацаанд боломжийн мөнгө олчихдог болохоор цааш байгаад байх шаардлагагүй юм. Олсон мөнгөөрөө гэртээ харина, ферм худалдан авна, дэлгүүртэй болно. Мөн хуримаа хийж нөхөртэй болох болмжтой болдог байсан хэмээн Дейзи үргэлжлүүлэн тайлбарлаа. /Жич: Янханы газар Гиннессийн номонд бичигдлээ. Невадагийн "Moonlite Bunny Ranch" хэмээх янханы газар хамгийн удаан хугацаанд тасралтгүй ажиллаж байгаа мөн хууль бус үйл ажиллагаатай гэдгээрээ Гиннессийн номонд бичигдсэн. «Moonlite Bunny Ranch» нь 1955 онд “ашиглалтанд оржээ”. Өнгөрсөн 56 жилийн хугацаанд “Ранчо”-гийн бүсгүйчүүд сая орчим хүнд үйлчилсэн гэх тооцоо ч гарч. Тэндхийн биеэ үнэлэгчийн орлого 100 жилийн өмнөх "Red Onion Saloon"-ы янханыг гүйцэхгүй аж. Невадагийн янханы газрын бүсгүйчүүд өдөрт $5000 – 7000-ыг олдог байна/
Р.Слава
Сэтгэгдэл ( 2 )
SEKSDNE80955877
Your post captures the issue perlectfy!